Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Санхүүгийн мэдээллийн технологийн төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаар тогтоолоор"Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" Улсын Үйлдвэрийн Газар нь Гааль, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй байгуулагдан төсвийн орлого, зарлагын хяналтыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулах ажлын хүрээнд 6 яам, 6 агентлагийн 30 гаруй цахим системийг хариуцан хөгжүүлэлт, тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. 2021 онд PMBOK төслийн удирдлагын тогтолцоо, мэдээллийн аюулгүй байдлынудирдлагын тогтолцоо /ISO27001:2013/олон улсын байгуулагаар аудит хийлгэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

ОДОО ХИЙГДЭЖ БУЙ ТОМООХОН АЖЛУУД

  • ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ (TAIS)

Татварын албаны эрх зүйн орчин сайжирч, шинэ хуулийн орчинд дагалдан гарах эрх зүйн баримт бичиг шинэчлэгдэн, хувь хүн, хуулийн этгээд шинээр татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар төлөх, тайлагнах бүх төрлийн үйл ажиллагааг орчин үеийн мэдээллийн технологи ашиглан автоматжуулах систем юм.

  • ЛАБОРАТОРИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ (LIMS)

Лабораторийн удирдлагын систем нь гаалийн шинэчлэлтийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори, харьяа гаалийн газар , хороодын лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй LIMS систэмийг уялдуулах, төхөөрөмжийн боловсруулсан шинжилгээний үр дүнг автоматаар бүртгэх , боловсруулах , хяналт тавих , тооцоолол хийх мэдээллийн систем юм.

  • БАРАА БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ (IIS)

Засгийн газрын 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 47 тоот “Гаалийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Сангийн яамны харьяа “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар хамтран “Бараа бүртгэлийн нэгдсэн систем”-ийг бий болгохоор ажиллаж байна. “Бараа бүртгэлийн нэгдсэн систем” төсөл нь Монгол улсад үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа үйлчилгээ болон импорт, экспортын бараа, үйлчилгээг нэгдсэн нэг стандарттай кодоор кодлон борлуулах, тухайн бараа, үйлчилгээг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч, импортлогчоос эцсийн хэрэглэгч хүртэлх шат дамжлагыг хянан нэг системд төвлөрүүлэх зорилготой систем юм.

  • УХААЛАГ ГАРЦ (SMARTGATE)

Хилийн хяналтын болон гүний гаалийн байгууллагуудыг орчин үеийн рентген болон хяналт шалгалтын дэд бүтэц, тоног төхөөрөмж, програм хангамж хөгжүүлэх. Бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүнийг тоо хэмжээ , агууламж чанарыг зөрүүтэй мэдүүлэхээс сэргийлэх зорилготой систем юм.

  • ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ(PAYROLL)

Цалингийн сан түүнд хяналт хийх, Төрийн албаны цалингийн мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих, ижил төрлийн мэдээллийг нэг эх үүсвэрээс ашиглах, Төрийн албан хаагчийн орон тооны нарийвчилсан мэдээ авч, хяналт хийх, төлөвлөлт хийх, Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж шаардлагатай мэдээллээр хангах зорилготой систем юм.

  • ВАКЦИНЫ НЭГДСЭН СИСТЕМ

Монгол улсын иргэдийг КОВИД-19 вакцинд хамруулах үйл ажиллагааг цахим системээр зохион байгуулж иргэдэд мэдээлэл түргэн шуурхай хүргэх, цар тахлын дэглэмийг баримталж вакцинжуулах, эрүүл мэндийн байгууллагад вакцин түгээлтийн ажлыг зохион байгуулах зорилготой систем юм.

  • ХАЛАМЖИЙН НЭГДСЭН СИСТЕМ (SWS)

Халамжийн нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, түргэн шуурхай чирэгдэлгүй үзүүлэх зорилготой систем юм.

  • САНХҮҮГИЙН ЦАХИМ ТАЙЛАНГИЙН СИСТЕМ (E-BALANCE)

Цахим санхүүгийн тайлангийн системийн шинэчилсэн хувилбар нь тайлан илгээгч аж ахуйн нэгжүүдийн тайлан тушаалттай холбоотой хүндрэл бэрхшээлийг багасгах, татварын тайлантай уялдуулах, улсын хэмжээнд тайлангийн төрөл, өмчийн хэлбэр, харьяалал,байгууллагын төрөл эдийн засгийн ангиллаар статистик, нэгтгэл гаргах зорилготой систем юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн хяналт, програм хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах замаар санхүүгийн үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, санхүүгийн албаны мэдээллийн нэгдсэн санг бий болгохтой холбогдсон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.

  • Уриа

    Цахим шилжилтийг манлайлна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    70

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил/17011/, Махатма ганди гудамж 31/1 байр, NM Тауэр, 16-р давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.