Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их Бодь Констракшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Зах зээл судлаач

Судалгааны төсөл болон бусад шаардлагатай бүтээгдэхүүн/салбарын гадна, дотоод зах зээлийн судалгаа боловсруулж тайлагнах; Холбогдох тоон мэдээлэл цуглуулах, асуулга бэлтгэх, байршуулж боловсруулах; Зах зээлийн өрсөлдөгчдөө судалж, үр дүнг тайлагнах; Хэрэглэгчийн зан төлөв, эрэлт хэрэгцээн дээр суурилсан ирээдүйн прогноз тооцоолол хийх; Салбарын цаг үеийн мэдээллийг боловсруулж, удирдлагад хүргэх; Зах зээлийн төлөв байдлыг шинжих, судлах дүн шинжилгээ хийх; Олон улсын болон дотоод үзэсгэлэн, яармаг зэрэгт оролцож материал цуглуулах, танилцуулах; Шинэ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь судалгаа хийх; Нэмэлт шаардлагатай тоон мэдээлэл дээр date анализ хийх;

Гэрээний мэргэжилтэн

Байгууллагын гэрээ хэлцлийг боловсруулах, хянах, хэрэгжилтийг зохион байгуулах; Гэрээний төсөл боловсруулах, гэрээний эрсдэлийг үнэлэх; Хууль эрх зүйн дагавар бүхийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх; Гэрээ, контракт болон эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах чадвартай байх. Харилцагч байгууллага, иргэдтэй гэрээ хийх; Компанийн шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх; Худалдах, худалдан авах, ажил гүйцэтгүүлэх зэрэг гэрээнүүдийг хийж бэлтгэх; Гэрээний хэрэгжилтийн явцыг хянах, тайлагнах; Гэрээтэй холбоотой баримт бичиг, бүртгэл, архивыг хөтлөх;

Барилгын ХАБЭА-н инженер / Их бодь констракшн/

Барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэх; ХАБЭА-н дотоод сургалт зохион байгуулах; Осол аваараас урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хөгжүүлэх Ажиллагсдыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

Талбайн нярав / Их Бодь Констракшн ХХК /

- Барилгын талбайн бараа материал, эд хөрөнгө түүний зарцуулалтын анхан шатны бүртгэл; - Тооцоог хяналт тавьж, зохих захиалгыг өгч бэлтгэн нийлүүлж, хадгалалт хамгаалалтыг хариуцах; - Бараа бүтээгдэхүүний тайлан гаргах; - Агуулахын гадна, дотно орчны эмх цэгц, цэвэр байдлыг хангаж ажиллах;

Цамхагт кранист

ХАБ-н дүрэм журам, аюулгүйн заавруудыг чанд мөрдөх  Компанийн өдөр тутмын болон бусад нэгж хэсгүүд мөн гэрээт байгууллагуудын  ачааг технологийн дагуу өргөх, буулгах, тээвэрлэх  Техникийн байнгын бэлэн байдалд байлгаж шаардлагтай тохиолдод ажлын цагаас үл хамааран ажиллах Ажлын байрны тодорхойлтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх Компанийн бусад машин хариуцах, засвар үйлчилгээ хийлгэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Нягтлан бодогч /Их бодь Фүүдс/

Компанийн нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах; Төслийн бараа, материалын орлого зарлагын гүйлгээ болон бусад АБТ-нд заасан чиг үүргийн хүрээнд ажиллана;

Байгууллага хариуцсан хүний нөөцийн менежер /IBBS/

  Компанийн “Хүний нөөцийн бодлого”- ыг хэрэгжүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах Хүний нөөцийн чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бусад үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, байгууллагын зорилгыг хангах Сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, тайлагнах Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх  Шинэ санал санаачилга дэвшүүлж ажиллах

Гүйцэтгэх захирал / Хүний нөөцийн охин компани/

Байгууллагын зорилго, стратеги, бодлого төлөвлөх боловсруулах, хэрэгжүүлэх; Байгууллагын ерөнхий удирдлага, чиглэлээр хангах, төсөв батлах, удирдах, зардлыг хянах, нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангах. Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, зохицуулах, үр дүнг хянах хувьцаа эзэмшигчдэд тайлагнах. Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудаа хөгжүүлэх боломжийг эрэлхийлж, бодитоор үнэлгээ өгч, идэвхжүүлэн ажиллах. 

Талбайн инженер /Их Бодь Констракшн ХХК/

Барилга угсралтын ажлыг зураг, норм стандартын дагуу баригдаж байгаа эсэхэд хяналт тавих; Төслийн талбайг удирдлагаар хангах, өдөр тутмын ажлыг зохион байгуулж зааварчилгаа өгөх; Ил, далд ажлын акт баталгаажуулах; Ажил тус бүр дээр бараа материалын тооцоо гаргаж урьдчилсан төсөв гаргах; Улсын комиссын бичиг баримт бүрдүүлэх /акт, фото зураг, материалын сорил/

Нягтлан бодогч/IBBS/

Компанийн нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах; АБТ-д заагдсан бусад үүрэг

Тооцооны нягтлан бодогч /Их Бодь Хангамж ХХК/

Тооцооны нягтлан бодогчийн бүртгэл, тайланг боловсруулах Бараа материалын тооцоо, хадгалалтын тайлан гаргах Нягтлан бодох бүртгэлийн стандарт, журамд нийцүүлэн ажиллах Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг ашиглах Санхүүгийн тайлан, мэдээллийг боловсруулан удирдлагадаа танилцуулах

Барилгын ХАБЭА-н инженер / Их бодь групп/

Барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэх; ХАБЭА-н дотоод сургалт зохион байгуулах; Осол аваараас урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хөгжүүлэх Ажиллагсдыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

Экскаваторын оператор

Экскаватор ашиглан газар ухах, хөрс зөөх; Техникийн аюулгүй байдал, ажиллагааны стандартын дагуу ажиллах; Экскаваторын өдөр тутмын хяналтыг хийх; Ажлын талбайн нөхцөл, аюулгүй байдлыг хянах; Засвар үйлчилгээ, техникийн үйлчилгээ хийх; Тухайн ажлын дагуу материал, тоног төхөөрөмжийг зөөх; Олборлолтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд хүнд машин механизмыг аюулгүй ажиллагааны хүрээнд зааварчилгааны дагуу аюул осолгүй, үр ашигтай ажиллуулах; Техник ажиллагааг хянах, ажлын төлөвлөгөөний дагуу ажиллах, тээврийн болон ачигч үйл ажиллагааг зохион байгуулах;

Ковшийн оператор

Ковшийн машин ашиглан ачаа тээвэрлэх; Ачааны талбайн аюулгүй байдлыг хангах; Ковшийн машиныг өдөр бүр шалгаж, засвар үйлчилгээ хийх; Техникийн аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлттэй ажиллагааг хангах; Ажлын талбайн цэвэрлэгээ, эмх цэгцийг хадгалах; Олборлолтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд хүнд машин механизмыг аюулгүй ажиллагааны хүрээнд зааварчилгааны дагуу аюул осолгүй, үр ашигтай ажиллуулах; Техник ажиллагааг хянах, ажлын төлөвлөгөөний дагуу ажиллах, тээврийн болон ачигч үйл ажиллагааг зохион байгуулах;

Хүнд даацын автомашины жолооч

Хүнд даацын автомашиныг аюулгүй, хариуцлагатай жолоодох; Олборлолтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд хүнд машин механизмыг аюулгүй ажиллагааны хүрээнд зааварчилгааны дагуу аюул осолгүй, үр ашигтай ажиллуулах; Ээлжийн хугацаанд өөрийн хариуцсан техникийг ашиглан өгсөн нарядын дагуу уулын хөрс, чулуулаг тээвэрлэлтийн ажлыг батлагдсан уулын ажлын паспорт технологийн горимын дагуу ажиллах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн 4 зам- BAYASAKH KHULIJ оффисд байрлах дэлгүүрийн хаалгаар 2 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.