"Илинкс Экспресс" ХХК нь 2005 оноос эхлэн олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байна.
Бид ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын харилцагч компаниудтай нягт хамтран ажилладаг төдийгүй харилцагч түншүүдийнхээ өргөн сүлжээгээр дамжуулан далай, төмөр зам, агаар, авто замын төрлөөр чингэлэг, задгай ачаа болон тусгай горим шаардсан ачаа тээврийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж ирсэн арвин туршлагатай баг хамт олон юм.
Танд 10 ба түүнээс дээш жил ажилласан дадлага туршлагатай тээврийн баг хамт олон үйлчилж байна. Бид цаг үеийн нөхцөл байдалд тохируулан тээвэр, логистикийн оновчтой шийдлүүдийг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ орчин үеийн менежментийн давуу талуудыг ашиглан үйл ажиллагаагаа тогтмол сайжруулдаг нь бидний амжилтын үндэс юм.
Бид чөлөөт зах зээл дээрх бизнесийн ёс зүйг дээдэлж, тээвэр логистикийн салбар дахь хэрэглэгч, харилцагч болон оролцогч бүх талуудын эрх ашигт хүндэтгэлтэй хандаж, урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэн Монгол улсын тээврийн салбарыг өргөжин хөгжихөд хувь нэмрээ оруулж байна.
БИД МОНГОЛ УЛСЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ХӨГЖЛИЙГ ДЭЛХИЙН ТҮВШИНД ТОДОРХОЙЛНО.
Үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдвараар жигүүрлэн, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тээвэр логистикийн найдвартай цогц үйлчилгээг үзүүлж, чөлөөт зах зээлийн харилцаанд ёс зүйг эрхэмлэн, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.
ТА СОНГО БИД ТЭЭВЭРЛЬЕ...
1. Тээвэр, Агуулах, Нефть
Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлнэ. Ажлын хариуцлага, ёс зүйг дээдэлнэ Хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
2002
20