Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй уул уурхайн барилга угсралтын төслүүдийн хүрээнд холбогдох тооцоо судалгаа хийх, шаардлагатай техникийн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, угсралтын үед ган бүтээц, механик, шугам хоолойн барилга ажлын гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, ажлын хуваарь, зардал, ажлын чанарын шаардлагуудын хэрэгжилтэд хяналт тавих, туслан гүйцэтгэгчийг удирдлагаар хангах, зохион байгуулах зорилготой. Компанийн гүйцэтгэж буй угсралтын ажлуудыг удирдан тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих. Төслийн удирлагуудад техник технологийн дэмжлэг үзүүлэх, худалдан авалтын багц, барилгын материалын үзүүлэлтийг хянах, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээг хянах үйл явцад оролцох. Зураг төслийн ажлын явцыг хянаж, тайлагнах. Үйл ажиллагааны байдал, явц/гүйцэтгэл, төсвийн тооцоо, шинээр гарч ирж буй асуудлуудыг тусгасан тайлан бэлтгэх. Барилгын эрсдлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцүүлэн ажиллах. Ажлын зөвшөөрлүүд, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Барилгын шугам хоолойн ажлыг амжиттай төлөвлөхөд нь төслийн оролцогч талуудтай харилцах. Гүйцэтгэгчдээс гаргасан талбайн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана. Төсөлтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах.