Хангай дээд сургууль нь 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Дэлхий нийтэд мэдээллийн технологи, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж , аливаа улс орны хөгжлийн нэг гол түлхүүр болж байгаа өнөө үед мэдээллийн технологийн өргөн мэдлэг, аялал жуулчлал, гадаад хэлний өндөр мэдлэгтэй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 100% хувийн өмч дээр тулгуурлан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн түүхэн хөгжлийн хугацаанд сургалтын таатай орчныг бүрдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх зэрэгт анхааран ажиллаж ирсэн бөгөөд сургууль хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Багшийн хөгжил, Цахим сургалт, Цахим номын сан, Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Өөрийн эзэмшлийн эдэлбэр газар, хичээлийн болон дотуур байр, багш, ажилчид, гадаадын мэргэжилтэн нарын амьдрах тохилог өрөөнүүд, баялаг фонд бүхий номын сан, компьютерийн лаборатори, лингафоны кабинет, гадаад хэлний зориулалттай компьютерийн лаборатори, интернет мэдээллийн төвтэй болсноор багш, оюутныхаа мэдээллийн хүртээмжийг үлэмж нэмэгдүүлж, Монгол орны нийгэм эдийн засгийн шаардлагыг хангахуйц аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтан, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдүүлж байгаагаараа харьцангуй цөөн жил үйл ажиллагаагаа явуулсан манай сургуулийн бусдаас ялгагдах онцлог гэж бид үздэг.
БНХАУ, БНЭУ, Тайвань, Малайз, Вьетнам гэх мэт олон улсын их сургуулиуд руу оюутан солилцоогоор явуулдаг.
Манай сургууль нь Бакалавр, магистр, МСҮТ , Арвист хангай бүрэн дунд сургууль, Шидэт хаант улс цэцэрлэг, Глобал вишн сургалтын төвтэй Монголдоо анхдагч цогц кампус сургууль юм.
Боловсрол хөгжлийн түлхүүр
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
2001
120