“Гурван сор” ХХК нь 2005 оноос Монгол ноолууран болон нарийн ноосон утсаар жилдээ 25.0 мян.ш бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мэргэшсэн ажилчидаар бүрэн хангагдсан, үйл ажиллагаагаа гадаад дотоодын зах зээлд тасралтгүй20 жил эрхэлж байгаа Үндэсний үйлдвэрлэгч компани юм. Өнөөдрийн байдлаар 40-45хүнийг ажлын байраар хангаж, ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын татвар төлөлт, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн таатай орчинд ажиллах нөхцөлөөр ханган ажиллаж байна.
Тус компани нь бусад ижил төрлийн үйл ажиллагаатай үйлдвэрүүдээс ялгарах онцлогоо бүтээгдэхүүний Загвар, Худалдааны дараах үйлчилгээ гэж тодорхойлсон ба өөрийн гэсэн өнгө төрхийг хадгалсан “Gurvan Sor Mongolia” брэндийг бий болгон Герман, Австри, Польш, Солонгос, ОХУ-ын бизнесийн түнш, харилцагчдад нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 40хувийг экспортлон, гадаад зах зээлд худалдан борлуулж, хамтран ажиллаж ирсэн.
Эрхэм зорилго: “Бид байгалийн гаралтай түүхий эд, дэвшилтэт техник технологийг ашиглан өнгө, загвараар тэргүүлсэн, сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бүтээлч, чадварлаг хамт олонтой, экспортын чиг баримжаа бүхий компани байна. ”
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
2005
40