Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Грейт Чингис Экспедишнс

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тус компанийн үндсэн зорилго бол Монгол орны нөхцөлд, мэргэжлийн өндөр түвшинд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн явуулж, үр ашигтай ажиллах явдал болно.

Өнгөрсөн хугацаанд тус компанийн үйл ажиллагаа бүрэн жигдэрч, өөрийн байгууллагын онцлог шинж бүхий удирдлагын тогтолцоо бүрэлдэн бий болсны зэрэгцээ материаллаг баазаа бэхжүүлэх, ажиллах хүчнийг сонгох, тэднийг сурган бэлтгэх, дадлагажуулах талаар багагүй ажил хийгээд байна. Бизнесийн олон талт үйл ажиллагааны үр дүнд тус компани гадаад, дотоод зах зээлд тодорхой тооны харилцагчтай болж, гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна.

Тус компани явган, ердийн хөсгийн болон авто аялалыг голлох бөгөөд Монгол орны байгалийн бүхий л бүс бүслүүрийг хамран байгаль орчинд сөрөг нөлөөгүй байхаар тооцсон болно. Угсаатны зүй, соёлын аялал энэ компаний үйл ажиллагааны нэг чухал чиглэл юм. Энэ бүхний үр дүнд гадаадын жуулчдад монгол орны байгалийн үзэсгэлэнт, ариун тансаг байдал, нүүдэлчин ард түмний амьдрал ахуй, соёл иргэншлийн онцлогтой гүн гүнзгий танилцах, ая тухтай амарч, алжаалаа тайлан, танин мэдэхүйн цар хүрээгээ өргөжүүлэх, өөрийгээ сорих таатай боломжийг олгодог. Мөн шинжлэх ухаан танин мэдэхүйн агуулгатай, сонирхогчдын төрөлжсөн аялалыг шувуу, цэнгэг усны загасчлал, палеонтологи, археологи, эрвээхэй, цэцэгт дээд ургамлын чиглэлээр зохион байгуулж байна.

Грейт Чингис экспедишинс компани хөдөөгийн алслагдмал нутгуудад аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөтгөх замаар орон нутгийн ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Байгаль орчны экологийн хэвийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль хамгаалах, хөдөө нутгийн ард түмний аж амьдралыг тэтгэх талаар тус компани үр бүтээлтэй ажиллаж байна. Тухайлбал Грейт Чингис экспедишинс компани Монгол улсын их сургууль, Английн Scientific Exploration Society зэрэг байгууллагатай хамтран Баянхонгор, Өмнөгөвь, Говь алтай аймгийн говь, цөлийн бүс, Говийн их дархан цаазат газрын зарим нутгийг хамарсан Биологийн судалгааны экспедицийг 2005-2007 онд амжилттай зохион байгууллаа. Экспедицийн үйл ажиллагаанд МУИС, МУБИС, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ургамал, амьтан судлал, палеонтологиор мэргэжсэн мэргэжилтнүүд оролцон судалгаа, шинжилгээний үнэ цэнэтэй арвин баялаг мэдээ, баримт материал хуримтлуулаад байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Талын Монголыг дэлхийд таниулна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, СБД 6-р хороо, Урлан 10А-38

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.