Аудит, баталгаажуулалтын үйлчилгээ
![](w/2401/Q3-1TCKBN4-917MAGJ-6JMBRBO-V5.jpg)
Хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудын шаардлагыг хангах зорилгоор санхүүгийн тайланд чанарын өндөр түвшний аудит хийх нь нэн чухал юм. Манай аудитын мэргэжилтнүүд нь төрөл бүрийн салбарт үйлчилгээ үзүүлж байсан арвин туршлагаараа нарийн түвэгтэй асуудлуудыг цогцоор нь харж аудит хийж гүйцэтгэдэг.
Таныг сонсож, таны бизнестэй холбогдох эрсдэлүүдийн талаар ойлголт авсны дараа хамгийн чухал асуудлуудад төвлөрч аудитын аргачлалаа тусгайлан боловсруулдаг. Мөн дэвшилтэт дата аналитикийг бизнестээ хэрэглэснээр стратегийн шийдвэр гаргах нарийвчилсан ойлголтыг авахад тань туслах болно.
Грант Торнтоны аудитын мэргэжилтнүүд эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлж туршлага хуримтлуулсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн стандарт, дүрэм журмуудын өөрчлөлт нь бизнес эрхлэхэд ямар нөлөө үзүүлж болохыг, мөн оролцогч талуудыг компанийн тогтвортой байдалд бодитой, баталгаатай мэдээлэлтэй байлгах нь хэчнээн чухал болохыг бид ойлгодог.
Бид харилцагчиддаа үнэ цэнэ бүхий чанартай аудитыг хүргэхээс гадна бизнест нь нөлөөлж болох нягтлан бодох бүртгэл, санхүү, татвартай холбоотой хууль зохицуулалтын аливаа шинэ өөрчлөлтийн талаар тасралтгүй мэдээлдэг.