Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гранд Пиглет ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Гранд пиглет” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Төв аймгийн Баянцогт сумын Их Булгийн Адагт /Хүй 7 хоногын уулзвараас хойш 5км-ийн зайтай/ байрлах өөрийн эзэмшлийн газартаа эрчимжсэн гахайн аж ахуй, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь 50 гаруй ажилтантайгаар эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан өндөр зэрэглэлийн гахайн мах, махан бүтээгдэхүүнийг хүн амын хүнсний хэрэгцээг хангах, импортыг орлох үндэсний шилдэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гүний худаг, гахайн байр, мах эхлэн боловсруулах үйлдвэр, ажиллагсадын орон сууц, ахуй үйлчилгээ бүхий төвийн эрчим хүчинд холбогдсон цогцолбор аж ахуйдаа дээд зэргийн тэжээлээр бордсон шилдэг үүлдрийн гахайн махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

2017 онд ашиглалтанд орсон“Мах Эхлэн Боловсруулах Үйлдвэр” маань Монгол улсын томоохон гахайн мах бэлтгэх үйлдвэрүүдийн нэгд тооцогдох бөгөөд цагт дунджаар 4-5 гахай, хоногт дунджаар 90-100 гахай нядлах хүчин чадал бүхий үйлдвэрийн аргаар мах бэлтгэн, ангилж савлах технологийн нарийн дамжлагад тохиромжтой автоматжуулсан систем, халуун хүйтэн усны шугам болон бохир зайлуулах систем, агааржуулалтын иж бүрэн систем, хөргөлт халаалтын системтэй, ангилсан махны үйлдвэрт тавигдах шаардлага стандартын дагуу барьж тоноглосон, үйл ажиллагааны үндсэн 4 хэсгээс бүрдэх 1176 м.кв талбай бүхий байгууламж юм. Манай компани нь хэрэглэгчдийн гар дээр шинэ, амт чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд зориулалтын мах тээвэрлэх хөргүүртэй машинаар тээвэрлэн түгээдэг болно.

Мөн Гранд Пиглет ХХК нь гахайн мах, махан бүтээгдэхүүний чанарыг тодорхойлогч үйлдвэр болохыг зорин ажиллаж буй Монголын томоохон гахайн мах үйлдвэрлэгчдийн нэг юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Эрчимжсэн аж ахуйгаас Эрүүл монгол гахайн мах

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, UB platinum office 7-р давхар, 708 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.