Байгууллагын зорилго, үйл ажиллагааны цар хүрээнд нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагааг болон аж ахуйн шинжтэй ажлуудыг удирдан зохион байгуулах; үйл ажиллагааны хэрэгжилтэд оролцох; хяналт тавих; удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай биелүүлэх; оффис-н эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих; хэлтэс хоорондын ажлын уялдаа холбоог хангаж, ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллана.
Компанийн санхүүгийн үйл ажиллагааг холбогдох дүрэм журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, холбогдох удирдлагуудад мэдээлэх, хянуулах зэрэг нягтлан бодох бүртгэлийн үндсэн ажлуудыг Санхүүгийн хэлтсийн үндсэн зорилгын дагуу хийж гүйцэтгэнэ
Нүүрс ачиж буулгах талбайн барилга байгууламжийн тог цахилгааны хэвийн ажиллагааг хангаж ажиллах, аюулгүй байдлыг хариуцах, хяналт тавих, стандартын дагуу үйлчилгээг тогтмол хийх
Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг ОУ-ын стандарт, Монгол улсын хууль тогтоомж, Компанийн бодлого журам зааварт нийцүүлэн хөтлөх, санхүү татварын тайлангуудыг тайлант хугацаанд гаргаж шууд удирдлагад тайлагнах, Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тооцооны нягтлан бодогч, төслийн нягтлан бодогч, нярав нарт цаг тухай бүрт нь заавар, зөвлөмж өгөх, Анхан шатны баримтын гүйцэтгэлд хяналт тавих, дансдын гүйлгээний бүртгэл болон үлдэгдэлд хяналт тавьж баталгаажуулах, Компанийн бүртгэлийн үйл ажиллагаанд гарсан алдааг тухай бүр илрүүлэх, хяналтын оновчтой системийг зохион байгуулах, Удирдлагыг санхүүгийн тоон мэдээллээр хангах Дотоод хяналт болон бусад хяналт шалгалтын бэлэн байдлыг хангах
HOWO маркийн нүүрс тээврийн хэрэгсэлийн оношилгоо үйлчилгээ хийх, хяналт тавих, засвар хийх
Ажлын зорилго: Захирлын өдөр тутмын үйл ажиллагааний зохион байгуулалт, зохицуулалтанд туслан, дэмжлэг үзүүлэн ажиллана. Түнштэй холбоо тогтоох, зөвлөгөө өгөх, бүх түвшний ажилчдыг мэдээллээр хангах, үйл ажиллагаатай холбогдолтой санхүүгийн мэдээллийн сан бүрдүүлэх болон тайлан бэлтгэх. Гүйцэтгэх үүрэг: Чухал үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Захирлын олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны бэлтгэлийг хангах Захиргааны болон төслийн ажил дахь захирлын оролцоонд дэмжлэг үзүүлэх Ажлын уялдаа холбоог сайжруулах, уулзалт төлөвлөх, ажлын төлөвлөгөө гаргах Захирлыг төлөөлөн ажиллах, үүрэгт ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх Санал хүсэлт, ажлын саналын хугацааг хянах, шинэчлэх Захирлын хувийн болон албаны нууцын чандлан хадгалах Харилцан холбоо Захирлуудын зөвлөл Ахлах түвшний ажилчид Харилцагч, дэмжигчид Боломжит асуудлыг өөрийн эрхийн дагуу шийдвэрлэх
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчины талаар Компанийн баримтлах бодлого, дүрэм журмыг мөрдүүлж хэвшүүлэх Байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, сургалт, хяналтын үйл ажиллагаанд хяналт тавин, шинийг санаачлан ажиллах Ажил, албан тушаалын тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.