Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гэрэлт ассемоур трейдинг ХХК

Радианс Гэрэлт Ресорт
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Гэрэлт ассемоур трейдинг" компани нь 2021 оны 10-р сард байгуулагдсан бөгөөд 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бид гадаад, дотоод бөөний худалдааны чиглэлээр өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн Оросын холбооны улсаас сайн чанарын цагаан будаа, хүнсний давс, Энэтхэг, Тайланд улсаас олон улсын чанарын шаардлага хангасан элсэн чихэр, Малайз улсаас хүнсний тос импортолж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна. Мөн Тайланд улсын МАМА брэндийн олон төрлийн амтат бэлэн гоймон, Япон улсын ХАНАМАСА брэндийг дотоодын зах зээлд бэлтгэн нийлүүлэхээр ажиллаж байна. Цаашид бид дэлхийн томоохон брэндүүдийн франчайзинг эрхийг Монголд нэвтрүүлэх зорилготой байгаа бөгөөд дотоодын онцлогт таарсан олон салбарт бөөний төвийг нээхээр ажиллаж байна.

Аялал жуучлалын хүрээнд “Гэрэлт Ресорт” амралтын газар нь "Цонжин Болдог" цогцолборын зүүн хойно байрладаг бөгөөд анх 2015 оны 05 сараас аялал жуучлал, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үүсгэн байгуулагдан 2015 оноос цар хүрээгээ улам өргөжин “Ерөө цонжин тур” хэмээх аялал жуучлалын бааз нэртэйгээр байгуулагдан ажиллаж эхэлсэн. 2021 оны 9 сараас “Гэрэлт Ресорт” нэрээр ребрэндинг хийж цоо шинэ дүр төрхтэйгээр үйл ажиллагаагаа шинэчлэн ажиллаж эхлэж байна. Тус амралтын газар нь жилийн дөрвөн улиралд ажилладаг ба нэг дор 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай 2-3 ортой, бүтэн люкс болон хагас люкс ангилалын 10 өрөө, ресторан, уулзалтын өрөөтэй 2 давхар зочид буудалтай, 3-4 ортой үндэсний хэв маяг шингэсэн 10 гэртэй мөн 100-150 хүний багтаамжтай стандарт спорт заалтай. Удирдлага болон үйл ажиллагааны төвшинд нийт 25 ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Эрүүл амьдралын хэв маягийг цогцлоон бүтээгч

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2021

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, Юнион бюлдинг, 309 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.