Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гэгээн Монгол девелопмент ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тус компани нь 2013 оны 09 сарын 23-ны өдөр автозамын гүүр хоолой, бетон хийц үйлдвэрлэх үндсэн чиглэлтэйгээр дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Одоогоор манай байгууллага бетон хийц эдлэлийн үйлдвэрлэл, автозамын гүүр хоолой, хиймэл байгууламжийн цутгалт, угсралт болон зам талбайн тохижилт засварын чиглэлээр ажилладаг ба Зам тээврийн хөгжлийн яамны “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах” тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн болон гэрээт нийлээд 18 мэргэшсэн ажилчинтай 10 гаруй автозамын техник, тоног төхөөрөмж, геодизийн хэмжилзүйн багаж хэрэгслүүдтэй. Ажилчдын 80 хувь нь олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай хамт олноор баг бүрдүүлэн ажиллаж байна.

Манай компани байгуулагдсан цагаас эхлэн автозамын 1-2 метртэй бетон дугуй хоолой, автозамын түмбэ, километрийн шон зэрэг бетон хийц эдлэл үйлдвэрлэхээс гадна улсын чанартай томоохон автозамууд дээр бетон гүүр хоолой, хиймэл байгууламжийн ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн өдийг хүрсэн. Энэ хугацаанд БНХАУ-н болон дотоодын олон компанитай гэрээгээр хамтран ажилласан. Бид харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг уян хатан үнийн нөхцөлөөр үзүүлдгээрээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс онцлогтой.

Байгууллагын түүхэн замнал

  • 2013 онд 200 ширхэг 1000 мм диаметртэй автозамын дугуй хоолой үйлдвэрлэв,
  • 2013 онд Хөвсгөл аймгийн Их Уул сумаас Мөрөн чиглэлийн 29,3 км хатуу хучилттай автозамд 10 ширхэг ус зайлуулах дугуй хоолой /7 сард эхлүүлж 9 сард хүлээлгэн өгсөн/, Их-Уул-Тариалан чиглэлийн 25 км автозамд 2 ширхэг дугуй хоолойн /9сард эхлүүлж 10сард хүлээлгэн өгсөн/ ажил хийж гүйцэтгэсэн,
  • 2014 онд “Их Монгол барилга”ХХК-тай хийсэн гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Тариалан-Их Уул чиглэлийн 25км автозамын 137+300, 138+418ПК дээр байрлах 2 ширхэг дөрвөлжин хоолойн байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэж 2014 оны 05 сарын 25 өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн,
  • 2015 онд “Хурдны зам”ХХК-тай гэрээ байгуулж Завхан аймгийн их Уул сумаас Тосонцэнгэл орох замд 2*2*2,5метр харьцаатай 1 цэгийн дөрвөлжин хоолойн ажил 12 цэгийн дугуй хоолойн ажил хийж гүйцэтгэв,
  • 2016 онд “Монгол ЛЗ Зам гүүр”ХХК-тай гэрээ байгуулж Говь Алтай аймгийн төвөөс Ховд аймаг орох автозамд замд 5 цэгийн дөрвөлжин хоолойн ажил 25 цэгийн дугуй хоолойн ажил хийж, 8 метрийн урттай цул дамжих хавтантай төмөр бетон гүүрийн ажил тус тус гүйцэтгэв,
  • 2016 онд 200 ширхэг 1000мм диаметртэй дугуй хоолой, 1030 ширхэг автозамын түмбэ, 60 ширхэг километрийн шон үйлдвэрлэв,
  • 2017 онд “Зуурмаг”ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас цааш баригдаж байгаа автозамд 3 цэгийн дөрвөлжин, 5 цэгийн дугуй хоолойн ажил тус тус гүйцэтгэв,
  • 2018 онд “Даблью Экс Пи” ХХК-тай гэрээ байгуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улиастай хот хүртэлх 114 км замын эхний 15 км дээр 29 цэгийн дөрвөлжин болон дугуй хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэсэн,
  • 2018 онд “Жиансу Жунжиан Жианшин” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Ховд аймгийн Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замд 6 метр урттай төмөр бетон гүүрийн ажлыг бүрэн хэмжээтэй хийж дуусгасан.
  • 2018 онд 105 ширхэг 1000мм диаметртэй бетон хоолой үйлдвэрлэв,
  • 2019 онд Дархан Уул аймаг Хонгор сум Зулзага, Мухарын голын 2 ширхэг төмөрбетон хүчитгэлтэй гүүрийн засварын ажил,
  • Бид энэ оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж бетон эдлэл үйлдвэрлэл, гүүр хоолой, хиймэл байгууламжийн цутгалт угсралтын ажлаас гадна барилгын хуурай холимог материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхээр тоног төхөөрөмж ажиллах хүчнээ нэмэгдүүлэн ажиллаж байна
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Хамтын хүчээ амжилтаа ахиулъя

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.