Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ган хийц ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Ерөнхий инженер

Компанийн алсын хараа, үнэт зүйлийг баримтлан инженер, техникийн ажилтнуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавих. Барилга, угсралтын ажлыг батлагдсан график хугацаанд чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгүүлэх, ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтыг хангах. Төслийн хэрэгжилтэд шаардлагатай бараа материал, хүн хүч, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, тоо хэмжээ, төлөвлөгөө, техникийн шийдлийг боловсруулж, гүйцэтгэлийг хянах. Төслийн богино болон урт хугацааны төлөвлөгөөнд шаардлагатай судалгаа, мэдээлэл боловсруулах, барилгын зураг, төсөв, угсралтын ажлын норм, дүрмийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавих. Төслийн багийн гишүүд болон холбогдох нэгжүүдийн уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулж, ажил үүргийн биелэлтийг хангуулах, хяналт-шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах. Барилга, угсралтын ажилд зарцуулагдаж буй материал, хөдөлмөр, техник, санхүүгийн нөөцийг үр ашигтай зохион байгуулж, зарцуулалтын тайлан гарган удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах. Туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог зохион байгуулж, гүйцэтгэлийг хянан баталгаажуулах, ажил нь зураг төсөл, технологийн горим, стандартын дагуу хийгдэж буй эсэхийг шалгах.        

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо Наран 18140-55 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.