Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэл, төсөөлөлд хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн магадлан шинжилгээ хийх. Үнэт цаасны танилцуулга болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулах. Үнэт цаас гаргагчийн гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, эрсдэлийг үнэлэх болон удирдах. Зах зээлд оролцогчдын хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах. Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад зориулсан уулзалт хийх, танилцуулга боловсруулан танилцуулах, видео бичлэгт оролцох.