“Жи энд Жи Интернэйшнл” ХХК нь ОХУ-н "ЯНТА" групп, “РусАгро” групп, “Эфко” групп, Байкальская зерновая компания, “Ресурс-Юг”, “Арета” компаниуд, Франц улсын “Sopral”, БНСУ, Малайз, Сингапур, Франц, Турк улсуудаас Олон улсын чанарын ISO, HACCP, FSSC стандартуудыг хангасан өдөр тутмын өргөн хэрэглээний цөцгийн тос, майонез, кетчуп, ургамлын тос, тахианы мах, элсэн чихэр, сахар,малын тэжээл, овьёос зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд амжилттайгаар нийлүүлж байна.
2024 оны байдлаар “Жи энд Жи Интернэйшнл” ХХК нь 100 орчим хүнийг ажлын байраар хангаж, Улаанбаатар хотод 8,000 м2 бүхий Олон улсын стандартыг хангасан агуулах, салаа төмөр зам, 25 автомашины гараш, 5 давхар оффисийн барилга, ажилчдын цайны газар, амрах, усанд орох өрөө, 2 давхар харуулын нэгдсэн байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани бараа бүтээгдэхүүнийхээ ач холбогдол, хэрэглээний зориулалт гэх мэт мэдээллийг цаг тухай бүрт харилцагч, хэрэглэгчдэд дамжуулж, оюуны мэдлэгт хувь нэмэр оруулахын зэрэгцээ борлуулалтын үйл ажиллагаагаа сүүлийн үеийн дэвшилтэд технологит суурилсан программаар удирдан явуулж, борлуулагчаас хэрэглэгчдэд шууд хүргэх үйл ажиллагааг шуурхай найдвартай, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн зохион байгуулж ажилладаг.
Бид, 2030 онд хүнсний салбартаа импортоор тэргүүлж, экспортлогч болно.
Эрүүл найдвартай хүнсийг бид түгээнэ.
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
1. Ажиллах хүч 2. Хамтын ажиллагаа 3. Тогтвортой менежмент 4. Таатай орчин 5. Байгууллагын соёл
2021
85