Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Финко капитал ББСБ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хянан нийцүүлэх үйл ажиллагаа (Комплаенс)

Финко капитал ББСБ  нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шаардлага, стандарт, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн үйл ажиллагаагаанд хяналт тавих, нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцан ажиллах үндсэн нэгжтэй.

Комплаенсийн нэгжийн чиг үүргээс дурдвал:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • ББСБ нь үйл ажиллагаандаа Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн акт, дотоод дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг зохих ёсоор мөрдүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Харилцагчийг таньж мэдэх ажиллагаа зохих түвшинд хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих
  • Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Шүгэл үлээх буюу ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг хүлээн авч холбогдох шалгалтыг хэрэгжүүлэх.

Харилцагч бүртгэх үйл ажиллагаа

Бид харилцагч иргэнтэй санхүүгийн харилцаа үүсгэхээс өмнө харилцагчийг таньж мэдэх ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журамд заасан хүрээнд хэрэгжүүлдэг.

ББСБ нь харилцагчийг таньж мэдэх ажиллагааны хүрээнд тодорхой мэдээллийг харилцагчаас гаргуулан авах, уг мэдээллийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорт дэх мэдээлэлтэй тулган баталгаажуулах, эцсийн өмчлөгчийг тодорхойлох, холбогдох мэдээллийг тогтмол хугацаанд шинэчлэх үүргийг хуулиар хүлээдэг.

Хэрвээ харилцагч нь холбогдох мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд бид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй.

Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх

Банк, санхүүгийн байгууллага нь олон улсын болон дотоодын хориг арга хэмжээний жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хэрэв жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлого илэрсэн тохиолдолд нэн даруй гүйлгээг зогсоож эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээдэг.

Шүгэл үлээх

Бид өөрийн ажилтан, харилцагчдын аливаа хууль бус, дүрэм, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Шүгэл үлээх буюу мэдээлэл хүлээн авах сувгийг ажиллуулдаг. Финко капитал ББСБ ХХК нь шүгэл үлээх үйл ажиллагааг тусгайлсан журмаар зохицуулдаг ба мэдээлэл гаргагчийн мэдээллийг нууцална. Мэдээлэл гаргагч дурын электрон шуудангийн хаягаас мэдээллээ хүргүүлэх зэргээр хүсвэл өөрийгөө нууцлах боломжтой.

Шүгэл үлээх, мэдээлэл хүлээн авах хаяг:

info@finco.mn

Таны өгсөн мэдээллийн дагуу Хууль хянан нийцүүлэлтийн албанаас шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл хүсэх зорилгоор болон мэдээллийн мөрөөр авсан арга хэмжээний үр дүнгийн талаар анх мэдээлэл ирүүлсэн хаягаар холбоо тогтооно.

1252023 оны 8 сарын 3
Хянан нийцүүлэх үйл ажиллагаа (Комплаенс)

Финко капитал ББСБ  нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шаардлага, стандарт, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн үйл ажиллагаагаанд хяналт тавих, нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцан ажиллах үндсэн нэгжтэй. Комплаенсийн нэгжийн чиг үүргээс дурдвал: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх ББСБ нь үйл ажиллагаандаа Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн акт, дотоод дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг зохих ёсоор мөрдүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих Харилцагчийг таньж мэдэх ажиллагаа зохих түвшинд хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Шүгэл үлээх буюу ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг хүлээн авч холбогдох шалгалтыг хэрэгжүүлэх. Харилцагч бүртгэх үйл ажиллагаа Бид харилцагч иргэнтэй санхүүгийн харилцаа үүсгэхээс өмнө харилцагчийг таньж мэдэх ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журамд заасан хүрээнд хэрэгжүүлдэг. ББСБ нь харилцагчийг таньж мэдэх ажиллагааны хүрээнд тодорхой мэдээллийг харилцагчаас гаргуулан авах, уг мэдээллийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорт дэх мэдээлэлтэй тулган баталгаажуулах, эцсийн өмчлөгчийг тодорхойлох, холбогдох мэдээллийг тогтмол хугацаанд шинэчлэх үүргийг хуулиар хүлээдэг. Хэрвээ харилцагч нь холбогдох мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд бид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Банк, санхүүгийн байгууллага нь олон улсын болон дотоодын хориг арга хэмжээний жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хэрэв жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлого илэрсэн тохиолдолд нэн даруй гүйлгээг зогсоож эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээдэг. Шүгэл үлээх Бид өөрийн ажилтан, харилцагчдын аливаа хууль бус, дүрэм, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Шүгэл үлээх буюу мэдээлэл хүлээн авах сувгийг ажиллуулдаг. Финко капитал ББСБ ХХК нь шүгэл үлээх үйл ажиллагааг тусгайлсан журмаар зохицуулдаг ба мэдээлэл гаргагчийн мэдээллийг нууцална. Мэдээлэл гаргагч дурын электрон шуудангийн хаягаас мэдээллээ хүргүүлэх зэргээр хүсвэл өөрийгөө нууцлах боломжтой. Шүгэл үлээх, мэдээлэл хүлээн авах хаяг: info@finco.mn Таны өгсөн мэдээллийн дагуу Хууль хянан нийцүүлэлтийн албанаас шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл хүсэх зорилгоор болон мэдээллийн мөрөөр авсан арга хэмжээний үр дүнгийн талаар анх мэдээлэл ирүүлсэн хаягаар холбоо тогтооно.

1252023 оны 8 сарын 3
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

Финко капитал ББСБ ХХК нь харилцагчид үзүүлж буй уламжлалт болон дижитал санхүүгийн үйлчилгээндээ Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Бид харилцагч болон технологийн түншүүд, гуравдагч байгууллагатай хамтарч ажиллахдаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдлыг хангаж ажилладаг. Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулж, МАБ-ын бодлогын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэхийг зорьж ажиллаж байна. Үүнд: МАБ-ын бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь журам, заавраар зохицуулагдсан байх бөгөөд ISO/IEC 27001:2013 стандартыг үндэслэн боловсруулна.Кибер аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн найдвартай түнш, найз байж компанийн нэр хүндийг өндөрт өргөж, ёс суртахууны болон хууль ёсны хариуцлагыг сахин хамгаална. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллана. Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, түүнчлэн мэдээлэл боловсруулах аппликэйшн, хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийнэ. Харилцагч, хамтрагч байгууллагын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг зорино. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын МАБ стандарт ISO27001:2013-г компанийн онцлогт тааруулан оновчтой нэвтрүүлэхээр ажиллаж байна.

532023 оны 8 сарын 3
Санхүүгээ удирдах 5 зөвлөмж

Эхлээд өөртөө төл         Хувийн санхүүгийн талбарт хамгийн их давтагддаг тарни бол “Эхлээд өөртөө төл” гэх үг юм. Өр зээл, төлбөр мөнгө, цалин орлогоос үл хамааран сар бүр орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулах нь өөртөө эхэлж төлж, эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй чухал үйлдэл гэж хэлж болно. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэндээ данс нээж, хуримтлал үүсгэх нь багаас нь санхүүгийн суурь мэдлэг олгож, ирээдүйн замналд нь бэлтгэх үнэтэй хичээл болох нь дамжиггүй. Юу ч тохиолдож болох учраас эрсдэлтэй үед найдах зүйлтэй байхын чухлыг ухамсарлах нь шинэ эгэл амьдралын хамгийн чухал хичээл ч байж болох юм. Эрэмбэ тогтоох Төсөв төлөвлөгөө гаргахаасаа өмнө эхлээд хэрэгцээ шаардлагуудыг эрэмбэлэх нь зүйтэй. Мөнгөтэй холбоотой зуршлуудаа тогтоож, хувийн санхүүгийн зорилтуудтай тань нийцэж буй эсэхийг анзаараарай. Ингэхдээ мөнгөө яг хэрхэн зарцуулж, түрийвчээ яаж удирддагаа мөрдөгч мэт шинжлэн, том зургаар нь харахыг зөвлөж байна. Тухайн сарын санхүүгээ төлөвлөхдөө хамгийн энгийн аргаар буюу хэрэгцээ, хүсэл, хуримтлал, өр зээл гэхчилэн ангилж болно. Яг одоо таны амьдралд юу чухал байна вэ, юуг түр орхиж болох вэ? Банктайгаа найзлахИхэнх хүний банктай харилцах харилцаа өдөр тутмын гүйлгээнээс хэтэрдэггүй. Тэгвэл үүнээс жаахан цаашилж, хадгаламжийн төрлүүдийн хүүг харьцуулж, хуримтлал үүсгэхээс эхлээд жижиг, дунд бизнесээ таатай нөхцөлөөр хэрхэн санхүүжүүлэх, цар тахлын хүнд үед зээлийн гэрээндээ хэрхэн өөрчлөлт оруулж болох, хугацаатай хадгаламжаа цуцалж болох эсэх, үүгээр зогсохгүй аль банкны, эсвэл аль компанийн хувьцаанд хөрөнгө оруулахаа судлаарай. Танд туслах зөвлөхүүд, мэргэжилтнүүд аль ч банканд бий. Санхүүгийн мэдлэгээ тэлэх алхам бүр тань таны шинэ эгэл дэх ирээдүйн баталгаа болно. Дижитал удирдлага Онлайнаар санхүүгээ удирдах тухай ойлголт зөвхөн утасны аппликэйшнээр хязгаарлагдахгүй. Утас, компьютероо ашиглан хувийн санхүүг удирдах үнэгүй програмуудыг ашиглах, ухаалаг шийдвэрт хөтлөх санхүүгийн зөвлөмж авахаас эхлээд цар тахлын үед нийгмийн даатгал, татварын систем хэрхэн ажиллаж, ямар хөнгөлөлт урамшуулал олгож буйг бүртгэх гэхчилэн банкны дижитал шилжилтийн адил таны хувийн санхүү ч мөн цахим удирдлагатай болох учиртай. Энэ чадварыг өөртөө суулгах нь санхүүгийн асуудлуудыг тань хөнгөвчилж, цэгцтэй ойлгомжтой болгоно.Цахим загасчлалаас сэргийлэхБид үүнийг өөрсдөд маань хэзээ ч тохиохгүй гэж бодох нь түгээмэл. Гэвч өөдгүй этгээдүүдийн арга нарийсаж, цар тахлын цаг үеийн мэдээг өгөөш болгон ашиглах, гэрээсээ цахимаар ажиллах санал тавих, жинхэнэ мэт харагдах хуурамч мэдээлэл тараан хүмүүсийн банкны мэдээллийг олж авах нь ихэссээр байна. Тиймээс банкны нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээлэл, пин кодоо дотны хүндээ ч хэлж болохгүйг та үргэлж санаарай.

732023 оны 8 сарын 3

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.