Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Экспресс тоног төхөөрөмж түрээс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Экспресс ТТТ ХХКомпани нь анх 2010 онд үүсгэн байгуулагдаж байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл зам, барилга, дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг үзүүлэн тухайн салбарт танигдаж чадсан туршлагатай компани болсон.

Бид “Үйлчлүүлэгчдээ чавдаржуулах замаар өөрсдөө хүчирхэг болох” уриаг үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг бөгөөд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээгээр олон улсын чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмжүүдийг харилцагч нарт нийлүүлж, чанар өргөн сонголт, өндөр сэтгэл ханамжтайгаар хамтран ажилласаар ирлээ.

Мөн уул уурхай, авто зам болон иргэний барилга угсралтын төслийн хүрээнд Монгол Улсад ажил үүрэг гүйцэтгэж буй ААН, иргэдэд хэрэглээнд нь тохирсон бүх төрлийн тоног төхөөрөмж, машин механизмын түрээсийн үйлчилгээ санал болгож байна.

Мөн түрээсийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, хүчин чадал, онцлогтой холбоотой цаг хугацаа, үйл ажиллагааны зардлаа хэмнэхэд тань туслах мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг.

Та уул уурхай, авто зам болон иргэний барилга угсралтын ажилд ашигладаг бүх төрлийн хүчин чадал, овор хэмжээ бүхий 220 орчим тоног төхөөрөмж, машин механизмын паркаас өөрийн хэрэглээ шаардлагад нийцүүлэн сонгож болох бөгөөд таны сонголтод тохирох түрээсийн хугацаа болон түрээсийн үнийн уян хатан нөхцөлтэй үйлчилгээг бид үзүүлнэ.

Тоног төхөөрөмжийг эзэмшигч нь байнга харьцангуй их зардал гаргаж байдаг. Харин манай тоног төхөөрөмж түрээсийн компани танд тоног төхөөрөмжид зарцуулах байнгын зардалгүйгээр хамгийн сүүлийн үеийн технологийг авч ашиглах боломжийг олгож байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ЧАДВАРЖУУЛАХ ЗАМААР ӨӨРСДӨӨ ХҮЧИРХЭГ БОЛОХ”

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо J tower

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.