Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эвент планнер ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Эвент планнер” ХХК нь 2022 онд зар сурталчилгаа хийх, үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан Японы хөрөнгө оруулалттай технологийн компанийн охин компани бөгөөд "events.mn" арга хэмжээний мэдээ мэдээлэл, борлуулалт, зохион байгуулалтыг удирдах цогц платформ хөгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд “Нийслэл стартап 2023” уралдаанд оролцож шилдэг төслөөр шалгарсан,Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас зохион байгуулсан инкубатор хөтөлбөр болон Мэдээлэл технологийн үндэсний паркийн инкубаторын хөтөлбөрийн 48 дахь элсэлтэд тус тус тэнцсэн амжилт үзүүлсэн өсөж яваа гарааны компани юм.

Бид зөвлөх үйлчилгээгээ гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч "СМС" ХХК-аас авч, платформын загварчлалыг UXDesign ХХК-аар хийлгэж, технологийн хөгжүүлэлтийг Япон Улсын 15000 салбартай Familymart, Lawson сүлжээ дэлгүүрийн ERP технологийг хөгжүүлэгч Tab solution ХХК-аар гүйцэтгүүлж, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна.

Бидэнтэй хамт хөгжиж, шинэхэн брэндээр овоглогдохыг хүсэж байгаа эрхэм таныг урьж байна.

  • Алсын хараа

    Олон улсын олон нийтийн арга хэмжээний цогц үйлчилгээ үзүүлэгч жишиг платформ бүхий салбартаа тэргүүлэгч компани болох

  • Эрхэм зорилго

    Арга хэмжээний мэдээ мэдээлэл, борлуулалт, зохион байгуулалтыг удирдах цогц платформыг бий болгох.

  • Уриа

    Event хийх Easy боллоо

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Цаг хугацаа Цааснаас цахимд Бага зардал-өндөр үр дүн

  • Байгуулагдсан он

    2022

  • Ажилтны тоо

    10

Видео

events.mn

events.mn

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49, Мэдээлэл технологийн үндэсний парк, 209 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.