Этүгэн их сургууль нь 2001 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 153 дугаар тушаалаар “Этүгэн коллеж” нэртэйгээр анх байгуулагдаж, хуучнаар “Мах, тосны контор”-ын хоёр давхар модон барилгыг бүхлээр нь түрээслэн хичээлийн анги, танхим болгон тохижуулж, жилийн турш сургалтын бэлтгэлээ хангасны эцэст 2002 оны намар нягтлан бодох бүртгэл, нөхөн сэргээх эмчилгээ мэргэжлээр 36 оюутан элсүүлж, 2 үндсэн багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Одоо тус сургууль нийт 250 гаруй багш, ажиллагсадтай ба үндсэн багш нарын 30 гаруй хувь нь докторын зэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд оюутны тоо жил бүр тогтвортой өсөж, өнөөдрийн байдлаар нийт 6000 гаруй оюутан бакалаврын 21, магистрын 7, докторын 1 хөтөлбөрөөр өдөр, орой, эчнээ хэлбэрээр суралцаж байна. Нийт 15 удаагийн төгсөлтөөр 5117 мэргэжилтэн бэлтгэсний 90 орчим хувь нь ажил эрхэлж байгаа албан ёсны судалгаа бий.
Бид ойрын 10 жилийн хугацаанд сургалт, эрдэм шинжилгээний хэв шинжтэй байгууллага болон хөгжихөөр зорилт тавин ажиллаж сургалтын орчин, бааз сууриа тогтмол сайжруулан мэргэжлийн хөтөлбөр бүрт тусгайлан зориулсан ур чадварын лаборатори, төвүүдийг байгуулаад байна. Мөн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд сургуулийнхаа дэргэд Этүгэн мед эмнэлгийг нээн ажиллуулж байна.
Сэтгэл, Зүтгэл, Ирээдүй
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
2002
300