Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эринзууны Суварга ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Эринзууны Суварга” ХХК нь 2011 оноос хойш барилгын зураг төсөл, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, үйлдвэрийн, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийн 100 гаруй төслийг амжилттай гүйцэтгэсэн.

“Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо”, “Барилгын инженерүүдийн холбоо” зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Манай компанын инженер техникийн ажилтнууд монгол улсын зөвлөх, мэргэшсэн инженерүүд, архитектурууд, төсөвчин зэргээс бүрдсэн, 10+ жилийн туршлагатай, мэргэжлийн найрсаг хамт олонтой.

Иж бүрэн зураг төсөл, зохиогчийн хяналт, захиалагчийн хяналтын үйлчилгээг гүйцэтгэж байна. Газрын тос, уул уурхай, эрчим хүчний барилга байгууламж, өндөр барилга зэрэг төвөгшил өндөртэй байгууламжууд, сургууль цэцэрлэг, орон сууцны барилга зэрэг иргэний ба олон нийтийн бүтээн байгуулалтын зураг төслүүдийг гүйцэтгэсэн туршлагатай хамт олон ажиллаж байна. Одоогийн байдлаар 200 гаруй зураг төслийн ажил гүйцэтгээд байна.

  • Алсын хараа

    Бид захиалагчид болон нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагуудыг хангах, инновацийн болон тогтвортой хөгжлийн шийдлүүдийг хэрэгжүүлж, салбартаа манлайлна.

  • Эрхэм зорилго

    Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэн, байгаль орчныг хамгаалах замаар, оролцогч талуудын сэтгэл ханамжтай, илүү сайхан, илүү ногоон ирээдүйг бүтээхийг эрмэлзэнэ.

  • Уриа

    "Бүтээлч шийдэл, хамтын хүч – Ногоон ирээдүйг бүтээе."

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэргэжлийн ёс зүй, чанарыг эрхэмлэнэ, ур чадвараа тасралтгүй хөгжүүлнэ, Технологийн дэвшил, хамтын хөгжил

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 хороо,NISORA tower 406 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.