Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэ Монгол ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Геологич / түр ажлын байр/

Өдөр тутмын урвуу цохилтот өрөмдлөгийн ажлын явцыг хянах, чиглэл өгөх, Өдөр/шөнийн ээлжийн өрөмдлөг ажил эхлэхээс өмнө калико (calico) дээжийн уутнуудыг урьдчилан цуврал дугаараар бэлдсэн байх Бусад шаардлагатай бараа материалыг хангалттай бэлдсэн байх Цооногийн шав тавих, өрөмдөх азимут ба уналыг шалгах Цооногийн дугаар ба цооног тус бүр дээрх дээжийн уутны дугаарлалтыг хөтлөх, шалгах Дээж гараагүй цооногуудыг баримтжуулах Цооногийн гүн ба хазайлтын хэмжилтийг хянах Өрөмдлөгийн мастер ба уурхайн ашиглалтын геологич нарт мэдээлэл дамжуулах  Дээжлэлтэд хяналт тавьж дээжийг бохирдуулахгүй байх Дээж хуваагч (cone and riffle splitter) төхөөрөмжийг тогтмол шалгаж, бөглөрөөгүй эсэхийг баталгаажуулах Цооног хооронд шилжих бүрд дээж хуваагчийг (cone and riffle splitter) бүрэн цэвэрлүүлэх Дээжлэлтийн чанарыг байнга хянах зорилгоор талбайн давтан дээж (duplicate sample)-ийг тогтмол интервалаар авах Дээжүүдийг хооронд нь холихгүй байх Дээжийн жингийн гарцад хяналт тавих буюу 2-3 кг барих Chip-tray-д лог бичиглэл хийх үртсэн дээжээ авах Чулуулгийн бичиглэл хийх Үртсэн дээжийн баримтжуулалт зураг дарах Үртсэн дээжийн лог бичиглэл хийх Дээжийг лабораторийн шинжилгээнд бэлдэж илгээх Цооног бүрээр дээжийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэж бүртгэж багц илгээмж үүсгэх Багц илгээмж бүрээр тээвэрлэлтийг А цэгээс В цэг хүртэл явцыг хянах  

Нягтлан бодогч-Баянхонгор аймаг

  Өдөр тутмын санхүүгийн гүйлгээг стандартын дагуу бүртгэх Санхүүгийн тайлан, татварын мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг бэлтгэх Санхүүгийн дотоод хяналт хэрэгжүүлэх Уул уурхайн олборлолт, боловсруулах үйл ажиллагааны өртөг тооцоо хийх Зардлын ангилал, норм, төсвийн хяналт хэрэгжүүлэх Ашигт малтмалын олборлолтын өөрийн өртгийг тооцох Жилийн болон улирлын төсөв боловсруулах, төсвийн хэрэгжилтийг дүгнэх Орлого, зардлын төсөөлөл гаргах, гүйцэтгэлийг харьцуулах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, НӨАТ, ААНОАТ болон бусад татварыг тооцож тайлагнах Монгол Улсын Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS)-тай нийцүүлэх Санхүүгийн баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хянах Дотоод хяналтын журам хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах Уурхайн үйл ажиллагааны менежерүүд, техникийн хэлтэс болон хүний нөөцтэй нягт хамтран ажиллах Удирдлагад санхүүгийн дүн шинжилгээ, зөвлөмж гаргах  

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР (Үйлдвэрт)

Үйлдвэрийн барилга угсралтын болон үйл ажиллагааны үед үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгааны угсралтын ажилд хяналт тавих, ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах, үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн цахилгааны засвар үйлчилгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд явуулах, зохион байгуулалтын ажлыг төлөвлөн удирдах

Боловсруулах үйлдвэрийн оператор

Боловсруулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах;

Механик / Боловсруулах үйлдвэр /

Хүдэр боловсруулах үйлдвэр (ХБҮ)-ийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас баталсан төлөвлөгөөт зорилтод хүргэх

Засварчин / Боловсруулах үйлдвэр /

Хүдэр боловсруулах үйлдвэр (ХБҮ)-ийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас өгсөн төлөвлөгөөт зорилтод хүргэх

ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТЫН АЖИЛТАН

Компанийн үйл ажиллагааны худалдан авалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үүнд стандарт үнэ үнэлгээ хийх бөгөөд Удирдлагаас зөвшөөрсөн тохиолдолд гэрээний төсөл бэлтгэх Гэрээлэгч болон ханган нийлүүлэгчидтэй ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд харилцах Худалдан авах ажиллагааны журам, бодлогыг боловсруулах, сайжруулах Гэрээ, зөвлөх үйлчилгээний гэрээ, худалдан авах захиалга бэлтгэх Гэрээний нөхцөл, болзол, хугацааг тогтмол хянаж, дагаж мөрдөх Гэрээний дуусах хугацаа, мэдээлэл биелэлтэд хяналт тавих Шаардлагатай тохиолдолд коипанийн ERP системийг ашиглан тогтмол тайлан гаргах Тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, аливаа алдаа болон болзошгүй эрсдэлийг тодрхойлох

МАРКШЕЙДЕР ИНЖЕНЕР

Уулын ажлын гүйцэтгэлийг хянах, тайлан боловсруулах Өрмийн талбайн бэлтгэгдсэн байдалд хяналт тавих Уурхайн инженерийн багаас гаргасан төлөвлөгөө, дизайныг баримтлан ажиллах, хэрэгжилтэнд хяналт тавих Уурхайд шаардлагатай маркшейдерийн бичиг баримт, уурхайн уулын ажлын ерөнхий дэвсгэр болон зүсэлт зургуудыг сар, улирал тутам боловсруулах Маркшейдерын хэмжилтийн үр дүн, үнэн зөв байдалд хяналт тавих

ӨРӨМДЛӨГ ТЭСЭЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Уурхайн үр ашигтай, аюулгүй байдлын хэрэгжилтийг цаг ямагт хангаж, олборлолтын болон өрөмдлөг, тэсэлгээний ажиллагааны цогц харилцааг зохицуулан ажиллах Тэсэлгээний өрмийн машины бэлэн байдал, цаг ашиглалтыг өндөр гүйцэтгэлтэй байхад хяналт тавих Уурхайн батлагдсан дизайн, загварчлалд үндэслэн өрөмдлөг болон тэсэлгээний ажлын пасспортуудыг боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих

Уурхайн ашиглалтын инженер

Уурхайн өдөр тутмын болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохицуулах Ашиглалтын үе шат, олборлолтын дараалал, хуваарилалтыг гаргах Уурхайн техник, тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавих Ашиглалтын тайлан, өгөгдөл, үр дүнг цуглуулах, боловсруулах Геологи, инженерийн зураг төсөлтэй уялдуулан уурхайн дизайн боловсруулах Тэсэлгээний төлөвлөлт, хяналт Техник тоног төхөөрөмжийн үр ашиг, бүтээмжийг сайжруулах

Халаалт агаар сэлгэлтийн инженер /Үйлдвэрт/

Үйлдвэрийн болон барилгын халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн системийн зураг төсөл боловсруулах, тооцоо хийх Системийн сонголт хийх (агрегат, хоолой, тоног төхөөрөмж, автомат удирдлага) Угсралт, суурилуулалтын ажлын техникийн шийдэл гаргах Системийн угсралт, тохируулга, ашиглалтад оруулах ажлыг удирдан зохион байгуулах Ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг оношлох, засвар үйлчилгээ хийх Төсөв, тооцоо, баримт бичиг боловсруулах, техникийн норм дүрмийн хэрэгжилтийг хангах Халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, стандартын шаардлага хангах Өдөр тутамын хяналт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах; Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж болон бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах;

Захиргааны ажилтан/ Баянхонгор салбар/

Албан бичиг болон холбогдох журмын боловсруулалт хийх, архив Холбогдох хурал зохион байгуулах, хурлын үүрэг даалгаврын биелэлтийг хянах, удирдлагад тайлагнах Ээлжийн ажилтнуудын хуваарийн өөрчлөлтийг бүртгэх, холбогдох аялал зохицуулалтыг хийх, цаг бүртгэлийг хариуцан ажиллах Өдөр тутмын тайлан мэдээг нэгтгэх, танилцуулах  Оффисын өрөөнүүдийн цэвэр, тохилог байдлыг хангаж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгүүлэх, эвдрэл гэмтлийг засуулах, хяналт тавих   Олон нийтийн арга хэмжээ болон Захиргааны шинжтэй үйл ажиллагааг зохион байгуулах, оролцох, тайлагнах  Сайтад ирж буй зочид болон ажиллагсдын мэдээллийг холбогдох албан тушаалтанд мэдээлэх, зохицуулалт хийх, кэмпийнкемпийн өрөө болон кэмпэдкемпэд нэвтрэх зөвшөөрлийг зохицуулах  Кемпэд байрладаг ажиллагсдын өрөөний бүртгэлийн баталгаажуулалт хийх, хяналт тавих, 7 хоног, сар бүр гэрээт компанитай тоо нийлж Санхүүгийн хэсэгт хүргэх  Бичиг хэрэг болон оффисын хангамжийн захиалга үүсгэх Ажилтны ажлын үнэмлэх, нэрийн хуудас захиалах, олгох, бүртгэл хөтлөх

ХАБЭА Сургагч

  Сургалт зохион байгуулах: Ажлын байрны аюулгүй ажиллагааны талаарх сургалт зохион байгуулах. Шинээр ажилд орж буй болон дахин сургах шаардлагатай ажилтнуудад ХАБЭА-н сургалт явуулах. Онцгой нөхцөлд (шинэ тоног төхөөрөмж, шинэ журам нэвтрэх, осол гарсан тохиолдолд) нөхөн сургалт хийх. Сургалтын хөтөлбөр боловсруулах: Байгууллагын онцлогт тохирсон ХАБЭА-н сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулах. Хууль, дүрэм журамд нийцүүлэн сургалтын материалыг шинэчлэх, боловсронгуй болгох. Мэдлэгийн түвшин үнэлэх: Ажилчдын ХАБЭА-н талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх шалгалт, сорил авах. Сургалтын үр дүнг дүгнэж тайлагнах. ХАБЭА-н баримт бичиг хөтлөх: Сургалтын бүртгэл, оролцсон хүмүүсийн судалгаа, гэрчилгээ зэргийг бүрдүүлж, хадгалах. Тухайн сургалтын тайлан, үр дүнг удирдлагад танилцуулах. Хяналт тавих, зөвлөгөө өгөх: Ажилтнуудад ажлын байран дээр ХАБЭА-г хэрхэн мөрдөх талаар зөвлөгөө өгөх. Аюулгүй ажиллагааны зөрчил илрүүлсэн тохиолдолд холбогдох албанд мэдээлэх, сургалт хийх замаар таслан зогсоох арга хэмжээ авахад оролцох. Осол зөрчлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх: Ажлын байрны ослын шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийж, сургалтын хөтөлбөрт тусгах. Давтан осол, зөрчил гаргахгүй байхад анхаарах сургалтын арга барил боловсруулах. Байгууллагын ХАБЭА-н бодлого, стратеги боловсруулахад оролцох  

ЗАСВАР, АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР/Уурхайн машин,механизм/

Автомашин, хүнд машин механизмуудын ТББ хангасан засвар үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулах Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтад оролцох Үйл ажиллагааны төсөв, зардлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр ашигтай зарцуулалтыг хангах зорилгоор санхүүгийн тооцоо судалгаа хийх Ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих Хариуцсан чиг үүргийн хүрээнд санхүү, төсвийн тооцоолол хийх, зардлын үр ашгийг тооцох, төсөвт хяналт тавих, үр ашигтай зарцуулалтыг хангах Техникийн болон үйл ажиллагааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх Техникүүдийн бүртгэл хөтлөлт, хуваарилалт хийх, хариуцсан ажилтнуудад үүрэг даалгавар өгөх, хянах Техникийн өдөр тутам, 7 хоног, сар, жилийн тайлан боловсруулах, танилцуулах. /Dashboard, PDF, MPP presentation,/ Техникийн ашиглалтыг сайжруулах, гэрээт гүйцэтгэгч компани болон алба хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллах Техникийн ашигт ажиллагааг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах Шууд ба чиг үүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал Тауэр, 16 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.