Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эпирок Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Олон улсын Атлас Копко групп нь 1873 онд "АБ Атлас" гэсэн нэртэйгээр Швед улсад анх үүсгэн байгуулагдсан. Одоогоор дэлхийн 180 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг ба аж үйлдвэрийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа эрхэлдэг, дэлхийн зах зээл дээр 140 гаруй жил амжилттайгаар ажиллаж байгаа салбартаа тэргүүлэгч компани юм. Компрессор, уул уурхай, барилгын тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн багаж хэрэгсэл, угсралтын систем, вакуум шийдлийн төхөөрөмж гэсэн 5 төрөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анх 2005 онд салбар оффиссоо “Атлас Копко Монгол” ХХК нэрийн дор нээсэн бөгөөд Европоос тус брендийн тоног төхөөрөмжийг оруулж ирж, худалдах байдлаар бизнесээ эхэлсэн. Монголын уул уурхайн компаниудтай өрөмдлөгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдаа, лизинг, засвар үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулж хамтран ажиллаж байна

2017 оны 1 –р сарын 16-нд Атлас Копкогийн ТУЗ-аас энэ группийг 2 компани болгож хуваах тухайгаа зарласан. Одоогийн Атлас Копко гэдэг нэрийг үйлдвэрлэлийн салбарт үлдээж, Эпирок гэдэг шинэ нэрээр уул уурхай, барилгын инженерчлэлийн салбарууд нэрлэгдэж байгаа юм. Хоёр компани 2-уулаа Насдак Стокгольм-ийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн.

Энэхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд Атлас Копко Монгол ХХК хамрагдаж, 2017 оны 10 дугаар сарын 01-нээс Эпирок Монголиа ХХК хэмээх нэрийн дор уул уурхай, барилгын салбар, байгалийн баялаг дээр суурилсан салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Эпирок Монголиа ХХК нь өргөдөл ирүүлсэн иргэдээс нээлттэйажлын байрны шаардлагын дагуу мэдлэг туршлага, ур чадвар, хандлага, зан төлвийгхаргалзан, 2-3 шатны ярилцлага хийж, мөн мэргэжлийн нэмэлт шалгалт, сорил авч сонгон шалгаруулдаг.

Ажил горилогчдын материалыгcareers.mongolia@epiroc.comимэйл хаягаар хүлээн авна.

Ярилцлагад дуудах зорилгоор шаардлагад нийцэж буй ажил горилогчидтой утас, эсхүл имэйлээр холбоо барина.

Эпирок Монголиа ХХК

Монгол Улс, Улаанбаатар 17043, Хан-Уул Дүүрэг

3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж-31

Номадсын байр, 1 дүгээр давхар

Утас: + 976 70129294

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    United in Performance. Inspired by Innovation

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    260

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Эпирок Монголиа ХХК Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жи Сэнтэр, 8-р давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.