Хэвлэмэл болон дижитал бүх төрлийн мэдээ, материал, сурталчилгаа, брэндбүүкний дизайн гаргах, эх бэлтгэх, редакт хийх, хэвлэлтэд өгөх. Мэдээ, материал цуглуулах, цуглуулсан мэдээ, материалыг загвар дизайнд оруулан хувилбар саналууд гаргах, хэмжээ, хэмжээний тайлбар болон стиль, гоо зүйн консепттой холбоотой зүйлсийг боловсруулж, агуулга бий болгох. Үсэг өрөлт, хэвлэх болон ижил төстэй төхөөрөмжүүдийг удирдаж, бүрэн дуусгасан хувилбар, хуулбаруудыг бэлтгэх; Эцсийн хуулбар, загваруудыг бүрдүүлж, эцсийн эхийг бэлтгэх; Олон нийтийн цахим сүлжээ, сошиал платформуудаар тухай бүрт батлагдсан мэдээ, материал, сурталчилгааг түгээх; Мэргэжлийн нийтлэлүүд унших, мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах; Гүйцэтгэх удирдлагаас өгсөн шаардлагатай ажил үүргүүдийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмрээ оруулах.