Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

EDURUSSIA Оросын боловсролын төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай байгууллага нь 2016 оноос эхлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран “Оросын боловсролын үзэсгэлэн”-г жил бүр зохион байгуулж, Оросын дэлхийн өрсөлдөгч, рейтинг өндөртэй ТОП сургуулиудад Монголын хүүхэд залуучуудыг суралцах боломжийг нээх, Оросын боловсрол шинжлэх ухааны салбарын тэргүүлэгч техник технологи, ноу-хауг Монголдоо нэвтрүүлэх чиглэлээр өдгөө 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд ОХУ-ын 100 гаруй боловсролын байгууллагууд, их дээд сургуулиудын итгэлийг хүлээж хамтарч ажиллан, өнөөдрийн байдлаар боловсролын edurussia.mn вэбсайт, онлайн болон тэнхимийн үзэсгэлэнгүүд, ОХУ-д сургах зөвлөх, ментор, коучинг, зуучлах үйлчилгээ, Оросын их сургуулиудтай хамтарсан онлайн сургалт, орчуулгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү бид Монголын охид залуус, оюутан залуучууд, Оросод төгсөгчид болон Оросод сурч, амьдрах хүсэлтэй хүмүүст зориулсан цогц мэдлэг, мэдээлэл, оюуны хөрөнгө оруулалтыг хийхзамаар Монгол-Оросын боловсрол шинжлэх ухаан, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны салбарт бодитой хувь нэмрээ оруулж байгаа Монгол дахь цорын ганц байгууллага болно.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Монголын хүүхэд залуучууд болон нийгэмдээ Оросын чансаатай шинжлэх ухаанч боловсрол мэдлэгээр оюуны хөрөнгө оруулалт хийн, соёл хүмүүнлэгийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох замаар хоёр орны хүмүүнлэгийн харилцааны салбарт тодорхой хувь нэмрээ оруулах.

  • Уриа

    Дэлхийн боловсролыг Дэргэдээсээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, “Сөүл плаза” төв, 6-р давхар, EDURUSSIA.MN

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.