Барилгын зураг төслийн ЭДШИЛ ХХК-ийн
Т О В Ч Т А Н И Л Ц У У Л Г А
Байгуулагдсан нь.
1993 оны 4 сард Зураг Төсөл Хот Байгуулалтын Үндэсний Төвийн
ЗУУН НАЙМ пүүс хувьчлагдаж тус ЭДШИЛ ХХК болж байгуулагдсан.
Захирал.
Шилдээд Өлзийбүрэнгийн Ганболд, архитектор, 1979 онд ЗХУ-д төгссөн,
1999 оны Монголын Архитекторуудын Эвлэлийн Нэрэмжит шагналтан,
С.Лувсанвандан сангийн нэрэмжит ГОО ЗҮЙН ДЭЭД ШАГНАЛ 2004 ийн анхны шагналтан.
Үйл ажиллагааны чиглэл.
Барилга, хот байгуулалтын зураг төсөл, консалтингийн үйлчилгээ, мөн хязгаарлагдмал хүрээнд худалдаа, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байна.
Инженер, техникийн ажилтнууд.
Зөвхөн зураг төслийн чиглэлээр зөвлөх, мэргэшсэн дээд боловсролтой 23 архитектор, инженерууд ажилладаг.
Зөвлөх туршлага.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гадаадын Хөрөнгө оруулагч, Захиалагч, Зохиогч, Гүйцэтгэгч нартай хамтран хэд хэдэн барилгын зураг төсөл боловсруулан, хэрэгжүүлсэн. Барилгын төсөлд, олон улсад мөрдөгддөг зөвлөх ажил үйлчилгээний онцлогийг эзэмшин багагүй туршлага хуримтлуулсан. Тухайлбал дараах төслүүд дээр зураг төслийг боловсруулахаас эхлээд зөвлөх хяналт тавих :
Чөлөөт хэвлэл төсөл Данида 1994
Бодь цамхаг төсөл АНУ, Их Британи 1995
Алтан тариа ОС-ны цогцолбор IFC, Дэлхийн банк 1999
Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм АНУ, Хонконг 1999-2008
Голомт банк, Бодь цамхаг Солонгос 2003
Суруга, 4улирлын цэцэрлэг ОС Япон 2005-2007
Эрин хотхон Япон 2010-2011
Цаст Ай Си Си Хятад 2010
Олимп хотхон Хятад 2011
Уул уурхайн жишиг сургууль Оюу тогой 2012
Трю Эл орон сууцны хотхон Солонгос 2012-2013
Зайсан клуб Сингапур 2013
Зайсан вилла Хятад 2012-2013
Хот байгуулалт, архитектур төлөвлөлт, техникийн шийдлийн чанар чансааг дээдлэн ямагт өндөрт байлгах, Захиалагчтайгаа нягт, ойр ажиллаж эцсийн бүтээгдэхүүн болох барилгын архитектур, функц, чанар, дизайныг улам сайжруулах явдал гэж ойлгодог.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
1993
30