Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Дөмөн" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгууллагын товч танилцуулга

“Дөмөн” ХХК нь 2015 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2019 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт шилдэг техник технологи бүхий тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Бид хэдийгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа хэдий ч COVID-19 цар тахалтай тэмцэх Монгол Улсын Засгийн Газрын зорилтын хүрээнд хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх ажилд амжилттай оролцон өөрийн хүч бололцоо, туршлагыг улам нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тус компани нь БНХАУ, ОХУ, Тайван, Швед, Япон, АНУ, ХБНГУ, Солонгос зэрэг улсын шилдэг технологи шингэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг 20 гаруй ААН-үүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан дотоодын худалдан авагчдад өндөр чанар бүхий бараа бүтээгдэхүүнийг өргөн барьж байна. Утлагын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл, маск, хамгаалалтын нүдний шил, зайнаас халуун хэмжигч, автомат улавч өмсгөгч, ариутгалын мананцар үүсгэгч буу, цацраг туяанаас хамгаалах хэрэгсэл, үзлэгийн бээлий зэрэг эмнэлгийн зориулалт бүхий 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлон дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Харилцагчид даа үйл ажиллагаа, шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологи, зохион байгуулж буй арга хэмжээний талаарх бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, харилцан үр ашигтай хамтран ажиллахаар зорилт тавьж байгаа бөгөөд бид “ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭНЭ, НАЙРСАГ ХАРИЛЦАА” уриатайгаар ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Чанарыг эрхэмлэнэ, найрсаг харилцаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    3

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо Баруун үйлдвэрлэлийн бүс MTI компанийн байр 103, 108, 208 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.