Аудит, Санхүү татварын зөвлөх үйлчилгээ
“Дабль Аксиом Аудит” ХХК-ийн танилцуулга
Манай компани нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангах чанартай бүртгэл санхүү стандартын үйлчлгээгээр хангах зорилготойгоор байгууллагдсан ба Монгол Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн дагуу аудит, нягтлан бодох бүртгэл , татвар, бизнесийн зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэл, нярав, татварын чиглэлээр сургалт явуулан ажиллаж байна.
Бидний үзүүлсэн үйлчилгээнүүд аж ахуй нэгж, байгууллага, иргэн таны хэрэгцээ шаардлагыг хангаж ирээдүйн эрсдэлгүй бизнесийг бүрдүүлж чадаж байвал бид бүхэн баяртай байх болно. Бид дотоодын болон гадаадын байгууллагууд, бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдтэйгээ хамтран ажиллахад хэзээд бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Дабль Аксоим Аудит ХХК нь 2014 оны 5 сарын 26-нд Сангийн яамнаас Сангийн сайдын № 117 дугаар душаалын дагуу аудит, баталгаажуулах үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлийг авсан ба 2017 оны 6 сарын 15 өдөр мөн 2020 оны 6 сарын 15 өдөр дахин 3 жилээр сунгуулан ажиллаж байна.
Бид үйл ажиллагаагаа Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагналын ба Аудитын олон улсын стандартын аргачлал, зарчмаар Аудиторын ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан бөгөөд хараат бус байдалд явуулдаг.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
“Аудитын салбарт манлайлагч байж шинийг санаачлах”.
Уриа үг:
“Бизнесийн эрсдлийг аудитаар бууруулцгаая”
“Дабль Аксиом Аудит” ХХК-аар үйлчлүүлж, хамтарч ажиллаж байгаа, цаашид хамтран ажиллахыг хүсч буй аж ахуйн нэгж, иргэд, нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.
Компани болон аудиторууд ажилдаа дээд зэргээр бодитой хандах, хараат бус байдалд нөлөөлж болох аливаа хязгаарлалтад орохгүйгээр үнэн, бодитой, найдвартай үйлчилгээ үзүүлж санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн бодлого үйл ажиллагаа нь үнэн зөв бэлтгэгдсэн эсэх, хууль тогтоомжийг дагаж мөрдсөн талаар боломжит, дээд зэргийн баталгаагаар хангана.
Манай компани аудитын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа ба хувийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага төсвийн байгууллага, төслийн байгууллага, банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын байгууллага, хувь хүн, төрийн бус байгууллага гэх мэт бүхий л салбарт санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Аудитын үйлчилгээг авснаар ирээдүйд эрсдэлгүй бизнесээ явуулах боломж ба нэр хүндийн баталгаа болдог юм. Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандарт, өөрийн компаний бодлого, горим, дотоод стандарт, аргачлал, журам, зарчмаар аудиторын ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан, хараат бус байдалд явуулж байна.
Манай компани санхүүгийн зөвлөгөө өгөх сургалт, төсөл, бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний чиглэлээр ажиллаж байна. Манай аудиторууд, туслах аудиторууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд нь нягтлан бодох бүртгэл, аудитийн тухай хууль ба бусад холбогдох хуулийн өндөр мэдлэг туршлагатайгаас гадна англи, хэлээр мэргэжлийн түвшинд гадаадын үйлчлүүлэгчидтэйгээ бүрэн харилцан ажиллаж байна.
Манай компанийн аудиторууд урд өмнө аудит болон нягтлан бодогч, санхүүгийн мэргэжлээр төрийн өмчийн болон төсвийн байгууллага, аж ахуйн нэгжид 35-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай мэргэшсэн нягтлан бодогчид аудиторууд ажиллаж байна.
Манай компани нь одоогийн байдлаар үндсэн 4 аудитор 6 аудиторын туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өнгөрсөн жилд манай компанитай хамтран ажиллаж аудитын үйлчилгээ авсан аж ахуйн нэгжүүдээс гарна, Шүүх болон шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн ажил болон хөндлөнгийн шинжээчийн ажил мөн Цагдаагийн Ерөнхий Газрын шинжилгээний ажлуудыг тус тус хийсэн юм.
Манай аудитын компанид хандсанаар
- Санхүү бүртгэлийн зөвлөгөө авах
- Санхүүгийн тайлангийн аудит хийлгэх
- Хөндлөнгийн шинжилгээ дүгнэлт гаргуулах
- Нийцлийн болон Гүйцэтгэлийн аудит хийлгэх
- Бизнесийн үйл ажиллагаанд Дотоод Аудит хийлгэх
- Бүртгэлийг Олон Улсын Стандартын дагуу хөтлөхөд зөвлөгөө өгөх
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж нэвтрүүлэх