Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Долмалин эмнэлэг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай эмнэлэг нь дотор уламжлалтын үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө, нөхөн сэргээх, рентген дүрс онош зүй, клиник биохими иммунологийн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өдрийн үйлчилгээтэй үүдэн эмнэлэг юм.

Бид уламжлалт анагаах ухааны онол оношлогоог, орчин үеийн цус, шээс, биохими, дархлаа судлалын шинжилгээ, дижитал рентген, флюр, 2Б, ЗБ, 4Б эхо, ясны эхо, нурууны хазайлт хэмжигч анализатор, судасны хатуурал, уян хатан чанар хэмжигч зэрэг оношлогооны багажуудтай хослуулан, шинжилгээгээ хийж өвчний шалтгааныг оношлодог.

Эмчилгээг биед сөрөг нөлөө бага байхаар төлөвлөн дийлэнх хувийг байгаль, ургамал, амьтны гаралтай эмийн бүтээгдэхүүнээр шаардлагатай тохиолдолд Европ анагаах ухааны эм тариаг зөв оновчтой хослуулахыг зорьдог.

Долмалин эмнэлэг байгуулагдсан /2009/ цагаас хойш нуруу үе мөчний зовиур шаналгаатай олон үйлчлүүлэгчдийг гаж нөлөө, эрсдэл багатай аргуудаар анагаах зорилго тавьж ирсэн бөгөөд гагцхүү өвчнийг түр намдаах бус олон эрхтний тогтолцоот чанар, амьдралын хэв маяг, хооллолт, дэглэм зэргийн үүднээс идээ ундаа, явдал мөр, эм засал зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгч ирсэн.

Манай эмнэлэг нь нурууны өвдөлтийг бөөрний өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, тэгш хэм алдагдлаас шалтгаалсан өвдөлт, ясны сийрэгжилтээс шалтгаалсан хам шинж, үений үрэвсэл, мэдрэлийн шалтгаант өвдөлт, гэмтлийн шалтгаант өвдөлт, ясны сүрьеэ, хавдрын үсэрхийлэл, бруцеллёз зэрэг өвчнөөс ялган оношлож уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны үүднээс тухайн хүн бүрт тусгайлан эмчилгээг төлөвлөдөг.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Эрүүл мэнд Эрхэм баян

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Нэгдсэн 3-р эмнэлгийн зүүн урд талд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.