Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бурханлиг гоо сайхан

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

‘Бурханлиг гоо сайхан’ ХХК нь 2014 онд ‘Гоо’ хэмээх органик гоо сайхны үндэсний брэндийг үүсгэн байгуулсан билээ. Гоо брэнд нь Монгол орны хөрсөнд ургадаг ганга, халгай, нэрс, чацаргана, нохойн хошуу, жамц давс зэрэг түүхий эдүүдийг боловсруулан, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн техник технологитой хослуулан олон сарын судалгаа шинжилгээний үр дүнд 100% органик нүүр, үс, бие арчилгааны бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцүүлэн эх орондоо үйлдвэрлэж байна.

Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад олон төрлийн химийн бодис, хугацаа уртасгагч, хиймэл үнэр оруулагч, силкон зэргийг агуулдаггүй бөгөөд өдөр бүр шинээр үйлдвэрлэсэн цоо шинэ органик бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд түгээхийг зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа Монголдоо анхлан үндэсний тодотголтой органик гоо сайхны сүлжээ дэлгүүрийн эхлэлийг тавьж өдгөө Улаанбаатар хотод өөрсдийн нэрийн есөн дэлгүүр, борлуулалтын 50 гаруй суваг, хөдөө орон нутагт борлуулалтын 60 гаруй сувагтайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь шууд нийлүүлсээр байна.

Гоо брэнд нь : 2014 он - 2022 он Монголдоо хамгийн их буюу нийт 100 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж,

2015 он - 2022 он АНУ, БНХАУ, ОХУ- ын улсуудад бүтээгдэхүүнээ экспортлож,

2022 онд Европын холбооны улсуудад бүтээгдэхүүнээ албан ёсоор экспортлох эрхээ авсан.

2023 онд АНУ болон Мексик, Кананадад албан ёсоор экспортлож байна.

  • Алсын хараа

    Дэлхийд танигдсан Монгол брэнд

  • Эрхэм зорилго

    Монгол орны онгон зэрлэг байгальд ургасан шимт түүхий эдээр хийгдсэн 100% органик “Гоо” хэмээх Монгол брэндийг дэлхийд таниулан, дэлхийн олон орны хүмүүсийн арьс гоо сайхыг эрүүлжүүлэн, төрөлх гоо үзэсгэлэнг нь тодотгон, органик гоо сайхны хэрэглээ ба соёлыг түгээсээр байх болно.

  • Уриа

    Бурханлиг гоо сайханаа сэрээе!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Хүн бүрийн дотор үргэлж сайн хүн, үргэлж ‘ГОО’ үзэсгэлэн оршдог билээ. Тэр гоо үзэсгэлэнгээ бүх цаг үед үргэлж цогцлоон, бусдад түгээхэд бага ч болов туслах нь манай компаний үндсэн филисофи билээ.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Өгөөмөр захын зүүн талд ‘Алтан тэвш’ АОС

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.