Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хүний нөөцийн бодлого

  Манай компанийн Хүний Нөөцийн бодлого, зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож компанийн эрхэм зорилго, алсын хараа стратeги төлөвлөгөөнд тулгуурлан компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд томилох, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах, ахлах болон мэргэжлийн ажилтнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор тэдгээрийн албан тушаалыг залгамжлах хүмүүсийг тодорхойлох, албан тушаалд сэлгэж ажиллуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь ажилтнууд байдаг бөгөөд, тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлснээр өсөн дэвших боломж, сэтгэл ханамжийг өгдөг билээ.   Компанийн хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүмүүсийг санаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн хүмүүсийг өөртөө татах, тэднийг тогтоон барих, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэнэ.   "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн эрхэм зорилгод нийцүүлэн хүндээ чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчнийг бүрдүүлж төлөвшүүлэх стратегийг баримтална.   Дээрх стратегид хүрэхийн тулд хүний нөөцийн бодлогын дараах үндсэн чиглэлүүд хэрэгжинэ.  
  • Хүний нөөцийн баг: Ажилтан-байгууллага хоорондын холбох, харьцах гүүр болж ажиллана.
  • Хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол ажилтнаа байнгын сургалтанд хамруулахад оршино. Сургалтын хуваарийн дагуу ажилтнаа хэрэгтэй, шаардлагатай сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлнэ.
  • Манай компанид бүх насны хүмүүс ажилладаг бөгөөд бид нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхахгүй.
  • Байгууллагын дотоод журам, хамтын гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажиллана.
  • Ажилтан-удирдлагын баг хоорондын зөв харилцаа, харилцан бие биенээ ойлголцох нь бас нэгэн чухал асуудлын нэг.
  • Аль болох дотоод эх үүсвэрээс дэвшүүлэн ажиллуулах, бага зардлаар хамгийн үр дүнтэй замаар ажилтан сонгон шалгаруулж шилдэг боловсон хүчнийг бэлдэнэ
  • Аюулгүй, таатай, бүтээмж хамгийн өндөр байх дамжлагын зохицуулалтай ажлын байраар ажилтнаа хангаж, нийт ажилчдын дунд найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд анхаарал тавин ажиллана.
  • Хүний нөөцийн хөгжлийн бодлого боловсруулахын тулд хүний нөөцийн одоогийн байдалд үнэлгээ хийх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх (дипломын дараахи мастер, докторын сургалтанд хамруулах, ажлын байрны тасралтгүй сургалт гм)
  • Хүний нөөцийн хөдөлгөөний шалтгаанд анализ хийх
  • Байгууллагын хүний нөөцийн сан бүрдүүлэх
  • Байгууллагын үйл ажиллагаанд мэргэжилтэн, ажилтнуудын оролцоог дэмжсэн, үүрэг хариуцлагыг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолтоор гэрээ хийж мөрдүүлэх
  • Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам боловсруулан хэрэгжүүлэх
  • Ажилтнуудад ээлтэй таатай, тэдний ажлын сонирхол төрүүлэх, урмыг санал санаачлагыг дэмжсэн ажлын орчин бүрдүүлэх, ажлын аюулгүй байдлыг хангаж өгөх
  • Хүний нөөцийг бүрдүүлэх
  Та манай байгууллагыг сонгосноор:
  • Ажлын тав тухтай таатай орчин, эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олон
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахуй амьдралаа дээшлүүлэх нэмэлт боломжууд
  • Өсөн дэвших боломж
  • Ажилтныг сургах, хөгжүүлэх бодлого
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгал
  • Тэтгэмж, тусламж
  • Эрүүл мэндийн үзлэг
  • Спорт заал
  Чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаа   Манай компани байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд:
  • Олон төрөлт спортын наадам
  • Нийт ажилтнуудын зуны амралт зугаалга
  • Спорт зааланд тоглох
  • Эх орны үзэсгэлэнт байгальд аялал зохион байгуулах
  • Цасны баяр, шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, ахмадын өдөр гэх мэт тэмдэглэлт үйл ажиллагаануудад зориулсан арга хэмжээ
1,9792020 оны 6 сарын 22
Хүний нөөцийн бодлого

  Манай компанийн Хүний Нөөцийн бодлого, зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож компанийн эрхэм зорилго, алсын хараа стратeги төлөвлөгөөнд тулгуурлан компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд томилох, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах, ахлах болон мэргэжлийн ажилтнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор тэдгээрийн албан тушаалыг залгамжлах хүмүүсийг тодорхойлох, албан тушаалд сэлгэж ажиллуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь ажилтнууд байдаг бөгөөд, тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлснээр өсөн дэвших боломж, сэтгэл ханамжийг өгдөг билээ.   Компанийн хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүмүүсийг санаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн хүмүүсийг өөртөө татах, тэднийг тогтоон барих, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэнэ.   "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн эрхэм зорилгод нийцүүлэн хүндээ чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчнийг бүрдүүлж төлөвшүүлэх стратегийг баримтална.   Дээрх стратегид хүрэхийн тулд хүний нөөцийн бодлогын дараах үндсэн чиглэлүүд хэрэгжинэ.   Хүний нөөцийн баг: Ажилтан-байгууллага хоорондын холбох, харьцах гүүр болж ажиллана. Хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол ажилтнаа байнгын сургалтанд хамруулахад оршино. Сургалтын хуваарийн дагуу ажилтнаа хэрэгтэй, шаардлагатай сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлнэ. Манай компанид бүх насны хүмүүс ажилладаг бөгөөд бид нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхахгүй. Байгууллагын дотоод журам, хамтын гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажиллана. Ажилтан-удирдлагын баг хоорондын зөв харилцаа, харилцан бие биенээ ойлголцох нь бас нэгэн чухал асуудлын нэг. Аль болох дотоод эх үүсвэрээс дэвшүүлэн ажиллуулах, бага зардлаар хамгийн үр дүнтэй замаар ажилтан сонгон шалгаруулж шилдэг боловсон хүчнийг бэлдэнэ Аюулгүй, таатай, бүтээмж хамгийн өндөр байх дамжлагын зохицуулалтай ажлын байраар ажилтнаа хангаж, нийт ажилчдын дунд найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд анхаарал тавин ажиллана. Хүний нөөцийн хөгжлийн бодлого боловсруулахын тулд хүний нөөцийн одоогийн байдалд үнэлгээ хийх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх (дипломын дараахи мастер, докторын сургалтанд хамруулах, ажлын байрны тасралтгүй сургалт гм) Хүний нөөцийн хөдөлгөөний шалтгаанд анализ хийх Байгууллагын хүний нөөцийн сан бүрдүүлэх Байгууллагын үйл ажиллагаанд мэргэжилтэн, ажилтнуудын оролцоог дэмжсэн, үүрэг хариуцлагыг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолтоор гэрээ хийж мөрдүүлэх Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам боловсруулан хэрэгжүүлэх Ажилтнуудад ээлтэй таатай, тэдний ажлын сонирхол төрүүлэх, урмыг санал санаачлагыг дэмжсэн ажлын орчин бүрдүүлэх, ажлын аюулгүй байдлыг хангаж өгөх Хүний нөөцийг бүрдүүлэх   Та манай байгууллагыг сонгосноор: Ажлын тав тухтай таатай орчин, эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олон Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх Өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахуй амьдралаа дээшлүүлэх нэмэлт боломжууд Өсөн дэвших боломж Ажилтныг сургах, хөгжүүлэх бодлого Эрүүл мэнд, нийгмийн даатгал Тэтгэмж, тусламж Эрүүл мэндийн үзлэг Спорт заал   Чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаа   Манай компани байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд: Олон төрөлт спортын наадам Нийт ажилтнуудын зуны амралт зугаалга Спорт зааланд тоглох Эх орны үзэсгэлэнт байгальд аялал зохион байгуулах Цасны баяр, шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, ахмадын өдөр гэх мэт тэмдэглэлт үйл ажиллагаануудад зориулсан арга хэмжээ

1,9792020 оны 6 сарын 22

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.