Засгийн газрын тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, тус газрын ажиллагааны хүрээнд АХ хөтлөх, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, бичиг баримтыг боловсруулах журмын дагуу байгууллагын үйл ажиллагаанд үүсэж хөтлөгдсөн баримт бичгийг стандартын дагуу бүрдүүлэн хөтлөх. Баримт бичгийн хадгалалт хамгаалалтын журам гаргаж батлуулан,түүний дагуу төрөлжүүлэн хөтлөгдөж дууссан хэргийг эмхлэн цэгцэлж, цаг хугацаанд нь байгууллагын Архивт шилжүүлнэ.
Анхан шатны баримтыг бүрдүүлж бүртгэлийг хийх Кассын харилцахын орлого, зарлагын гүйлгээг хийх Сар бүрийн нийгмийн даатгалын тайланг нэгтгэн гаргах Байгууллагын албан хаагчдын цалин урамшууллыг бодож олгох Албан хаагчдын ХАОАТ, НДШ тооцооллыг сар бүр хийх Харилцагч байгууллагуудтай сар, улирал, жилийн эцэст өр авлагын тооцоо нийлж үлдэгдлийг баримтаар баталгаажуулах, өр авлагыг барагдуулах