ТУЗ-ийн болон гүйцэтгэх удирдлагын гаргаж буй шийдвэр нь хууль тогтоомж дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх; Компанийн гүйцэтгэх удирдлага удирдаж буй сангийн хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид ялангуяа хяналтын бус хувьцаа эзэмшигчдийг мэдээллээр хангах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих; Компани болон удирдаж буй сангийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын зохистой тогтолцоо бүрдсэн эсэхэд хяналт тавих; Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргүүд. Тавигдах шаардлага: Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1 дэх заалт, “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна: Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх; Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй; Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх; Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д заасан шаардлага болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байх; Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1); Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт); Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг; Иргэний үнэмлэхийн хуулбар; 5.Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх); Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан болон байгаа эсэх лавлагаа; Урьд нь ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт; Банк санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа; Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар; Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхийн хуулбар; Компаниас шаардсан бусад материал Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа болон хаяг: Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг хүртэл “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн цахим шуудан болон цаасаар Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойрог, 48 дугаар байр, 14 давхар, 1401 тоот хаягт хүлээн авна. Нэмэлт мэдээллийг компанийн 77117977 дугаарын утаснаас авна уу.