Байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг батлагдсан процесс, журмын дагуу хийх, Санхүүгийн тайлан, татварын тайлан, бусад мэдээг тогтоосон хугацаанд гаргахад Ерөнхий нягтлан бодогчид туслах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх Харилцагч байгууллага, үйлчлүүлэгчтэй үүссэн өр төлбөр болон авлагын тооцоог бүртгэх, улирал бүр тооцоог нийлж баталгаажуулах Салбарын бараа материал, хөрөнгийн үлдэгдлийг батлагдсан хуваарийн дагуу тоолж баталгаажуулах, эд хариуцагчийн бүртгэлийг хянах Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх Санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэн зохих журмын дагуу үдэж цэгцлэх, архивлах
- Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, чиглүүлэх - Байрлагсад болон өөрийн ажилтнуудын зохион байгуулалтыг удирдах - Хүнсний бүтээгдэхүүний бохирдол, тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийг хянах - Кемпийн гал тогоо болон бусад үйл ажиллагаанд хяналт тавих - Хүнсний эрүүл ахуйн стандартыг мөрдүүлж, хяналт шалгалт хийж ажиллах - Нийт ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол анхаарч, цаг хугацаанд хамруулсан эсэхэд хяналт тавих - Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах, хоол үйлдвэрлэлийн төлөвлөгөөт цэсийг хянах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг дагалдах баримт бичгийн хамт мэдрэхүйн үзүүлэлтээр үнэлгээ өгөн хүлээн авах ажиллагаанд хяналт тавих - Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хоол үйлдвэрлэл технологийн дагуу хийгдэж байгаа эсэхт хяналт тавих - Хоол үйлдвэрлэлийн шатанд эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахин ажиллаж байгаа эсэхт хяналт тавих - Сургалт хөгжил явуулах - Салбарын тайлан тооцоо хийх - Бусад
МУ-д мөрдөгдөж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх Үүссэн аюул, ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, амжилттай даван туулах; Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам, зөвлөмж гаргах, ажилтнуудад ХАБЭА-ын чиглэлээр зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, түүний биелэлтийг хангуулах Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн зөв зохистой дадлыг хэвшүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих Байгууллагын ажилчдын болон бүтээгдэхүүний шинжилгээг зохион байгуулах, хамруулах, хянах
Өглөө, өдөр оройн хоол, халуун, хүйтэн ундааны төрлийг бэлтгэж боловсруулан олгох. Хор тайлах бүтээгдэхүүн, талх, нарийн боов боловруулах. Өдөр тутмын хоолны өнгө үзэмж, амт чанар, олголтонд тогтмол хяналт тавьж ажиллах. Олголтын хийж гүйцэтгэх. Хариуцсан хэсгийн цэвэрлэгээг хийх Шууд удирдлагын даалгасан ажлыг зааврын дагуу хийж гүйцэтгэх.
Төлөвлөгөөт батлагдсан цэсний дагуу өглөө, өдөр, оройн хоол, халуун хүйтэн ундааны төрлийг бэлтгэж боловсруулан олгох. Бэлэн болсон бүтээгдэхүүний өнгө, үзэмж, амт чанар, биет байдлыг батлагдсан технологи картын дагуу хийж гүйцэтгэх Өдөр тутмын хоолны өнгө үзэмж, амт чанар, олголтонд тогтмол хяналт тавьж ажиллах. Зөөврийн хоол олголтын савлалт, сав баглаа боодолд хяналт тавьж, бүртгэлийг тогтмол хөтөлнө. Хоолны шинэ жор технологийг санаачлан үйлчилгээнд нэвтрүүлэх Зочид хүлээн авах, баяр ёслол, захиалгат үйл ажиллагааг хүлээн авалтын удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ.