Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чандмань буудай ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бизнесийн гараагаа бид 2013 оноос эхэлсэн бөгөөд олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр Монгол эх орныхоо төдийгүй дэлхийн жишигт хүрсэн бахархам бүтээн байгуулалтуудыг хийж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.

Асар хурдан хугацаанд хувьсан өөрчлөгдөж, өрсөлдөөний өндөр ур чадвар шаардах болсон өнөөгийн нөхцөлд бизнесийн ертөнцөд амжилт гарган, урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж, тодорхой ахиц дэвшилд хүрэхийн тулд олон жилийн бизнесийн туршлага, цагаа олсон шинэ, шилдэг санаа болон хөрөнгө санхүүгийн нөөцөөс гадна ирээдүйдээ итгэлтэй, амжилтанд хүрэх зорилготой, сэтгэл тэмүүлэл нэгтэй хамт олонтой байх нь чухал гэдгийг манай компаний удирдах албан тушаалтнууд ойлгодог юм.

Манай боловсон хүчний дийлэнх хувь нь ур чадвартай залуус байдаг ба тэдний ихийг хийх хүсэл тэмүүлэл, шинэлэг санааг олон жилийн баялаг туршлага бүхий ахмад үеийнхэн маань дэмжин тэтгэж, залуу үедээ өмөг түшиг болсоор ирсэн нь манай компаний нэгэн бахархал яахын аргагүй мөн билээ.

КОМПАНИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, ЭРХЭМ ЗОРИЛГО

МЭРГЭШСЭН /MASTERY/

Хийж буй ажилдаа мэргэшсэн байж, мэргэжлийн өндөр ур чадвартай болохын төлөө өөрийгөө байнга хөгжүүлдэг байх.

АЛСЫН ХАРАА/VISIONARY/

Хувьсан өөрчлөгдөж буй нийгмийг урьдчилан төсөөлж түүнд тохирсон хэтийн зорилгоо тодорхойлж, бодитоор хэрэгжүүлэн ажилладаг байх.

МАНЛАЙЛАЛ /LEADERSHIP/

Ажилтан бүр манлайлагч байх.

ҮНЭНЧ ШУДРАГА /INTEGRITY/

Хэлсэн, хийсэн үйлдэл бүртээ үнэнч байж аливаа зүйлд ёс суртахуунтай, соёлтой хандаж байх.

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ /PASSION/

Хийж буй зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж, эцсийг нь хүртэл шантралгүй тэмцдэг халуун хүсэл тэмүүлэлтэй байх

БАГИЙН СЭТГЭЛГЭЭ /TEAM SPIRIT/

Бүгд нэгэн зорилготой нэг зүгрүү харж чаддаг харилцан бие биендээ итгэлцдэг, бие биенээ хүндэлдэг, хөгжүүлдэг нэг нэгдмэл байх.

ОРОЛДЛОГО САНААЧЛАГА /CHALLENGE/

Шинийг эрэлхийлж, бэрхшээлээс шантралгүй хүчээ сорьж, сорилт бүрийг даван гарснаар өөрийн түвшнийг үе шатаар ахиулж чаддаг байх. Шинэ дэвшилтэт санаа, санаачилгыг дэмжих болно.

“Чандмань буудай” ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх, гадаад худалдаа, аялал жуулчлал, түүхий эд боловсруулах зэрэг үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Улмаар үйл ажиллагаагаа өргөтгөн инженер техникийн баг бүрдүүлж үйлдвэрлэл, хүний нөөц, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, хэрэглэгч харилцагчдынхаа найдвартай анд нөхөр нь байхын төлөө ажиллаж ирсэн.

Манай компани нь салбартаа тэргүүлэгч байж, анхдагч хийгээд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, бизнесийн аливаа төслүүдэд санал санаачлага гарган оролцож хөхүүлэн дэмжихийн сацуу нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарласан байгууллага, компани болон хувь хүнтэй шудрага ашигтай байдлыг ханган хамтран ажиллахыг зорьдог.

Барилгын салбар нь манай байгууллагын үндсэн гол үйл ажиллагааны чиглэл бөгөөд компанийн үүсгэн байгуулагчид, ерөнхий инженер, зөвлөх инженер, инженер техникийн ажилтнууд нь сүүлийн 7 хүртэл жил зам талбайн тохижилт болон иргэний орон сууцны барилга, сургууль цэцэрлэгийн барилга, эмнэлгийн барилга, томоохон спорт цогцолборын төслүүд дээр амжилттай ажиллаж хэрэгжүүлсээр байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Амжилт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.