Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чамбай Зам ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ЧАМБАЙ ЗАМ” ХХК -ыг 2014 онд улсынхаа дэд бүтцийн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, бүтээн байгуулалтын салбарт өөрийн гэсэн өнгө төрх, чанарыг бий болгох зорилгоор үүсгэн байгуулсан. Үндсэн үйл ажиллагааны чиглэлүүд нь:

  • Замын барилга байгууламж барих, засварлах, Гадна тохижилт хийх
  • Ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх,
  • Техникийн түрээсийн үйлчилгээ

Манай компани нь аюулгүй ажиллагаа, Чанар стандартыг эрхэм зорилгоо болгон захиалагчийн хэрэгцээ шаардлага, монгол улсын замын салбарын холбогдох стандарт норм, нормативыг үндсэн чиглүүлгээ болгон итгэлтэй түнш, хамтрагч нь байхыг зорьж ирсэн.

Салбартаа мэргэшсэн, туршлагатай инженер техникийн ажиллагсадтай бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн өргөжсөөр энэ жилийн байдлаар 40 гаруй үндсэн ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллагсадаа тогтвор суурьшилтайгаар ажиллуулахыг эрмэлздэг бөгөөд инженер техникийн ажиллагсадаа сургаж хөгжүүлэн ажиллаж байна.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлэн тэлж байгаагын хувьд бид Инженер техникийн ажиллагсадаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, Удирдлагын багийг Нэгдсэн Менежментийн тогтолцооны цогц сургалтанд тус тус хамруулан ур чадварыг нь дээшлүүлж байна.

Бид дангаараа болон хамтран нийт 50 гаруй хот хоорондын болон хот доторх авто замын төсөл дээр ажилласан. Эдгээр ажлуудыг төлөвлөсөн цаг хугацаа болон төсөвт нь багтаан хийж ирсэн.

Авто замын барилга байгууламж барихад шаардагдах орчин үеийн хүчин чадал бүхий машин механизм, техникээр бүрэн хангагдсан.

2020 оноос эхлэн нүүрс тээврийн салбарт орж өөрийн үндсэн тээврийн хэрэгслүүдтэйгээр үйл ажиллагаа жигдрээд явж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    40

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бээжингийн гудамж- 37, GB плаза оффис 603 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.