Төслийн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлд хяналт тавих Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах
Компаний хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засварын ажил эхлүүлэхэд шаардлагатай техникийн баримт бичгийн бүрдлийг хангах, барилгын талбайд ажил эхлүүлэх, барилга угсралтын явцад батлагдсан зураг төслийн дагуу ажлыг чанартай гүйцэтгүүлэх, барилгын норм ба дүрмийн хүрээнд хяналт тавьж ашиглалтад оруулах комисст захиалагчийг төлөөлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Батлагдсан төсөвт өртгийн хүрээнд ажлын тоо хэмжээг хянаж, баталгаажуулах. Барилга, инженерийн шугам сүлжээний үндсэн ажилд хэрэглэсэн материалын тоо хэмжээ, тэдгээрийн үнэ бүрдэлд хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулах. Ажлын явцад гарсан тоо хэмжээний өөрчлөлт, болон техникийн холбогдолтой асуудлуудыг удирдлагад уламжлах, холбогдох байгууллагуудад хүргэх, хэрхэн шийдвэрлэх талаар шийдэл гаргах; Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг тогтоосон хугацаанд дүгнэх, гүйцэтгэлийг хянах; Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг тогтоосон хугацаанд дүгнэх, гүйцэтгэлийг хянах, хариуцлага тооцож ажиллах;