Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Капекс Капитал

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн, ёс зүйтэй, хараат бус үйлчилгээгээр санхүүгийн ур чадварыг олон улсад экспортолно

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр  хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн салбар болоод байгаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу олон нийтийн хэлж заншсанаар Дижитал биржүүдийн төлөөлөл болох “КАПЕКС КАПИТАЛ ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баттөртэй зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон www.capex.mn биржийн цаашдын хөгжлийн талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

- Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Та дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? 

За юун түрүүнд сурвалжилга авч буй танай редакцын хамт олонд талархсанаа илэрхийлье. Дэлхий дахинд өрнөөд буй хөл хорио, инфляц, дайны нөхцөл байдал нь санхүүгийн зах зээлд томоохон сорилтыг бий болгоод байна. Эдийн засгийн хямрал болон санхүүгийн зах зээлийн уналттай энэ үед виртуал хөрөнгө эзэмшиж байсан хэрэглэгчид маань ч үүнийг даган томоохон алдагдал хүлээсэн жил болж байна.  

Цаг үеийн нөхцөл байдлаас гадна дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн цар хүрээг авч үзвэл сүүлийн 1 жилийн хугацаанд нийт арилжааны дүн 5 их наяд төгрөгийг давж, нийт дижитал биржүүдэд бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 230’000, давхардсан тоогоор 740’000-д хүрч, түүнээс байнгын идэвхтэй 60’000 гаруй байна гэсэн албан бус судалгаа гарсан. Зөвхөн идэвхтэй дансны тоог уламжлалт хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад 15-20 дахин их дүн гарч байгаа юм. Үүнээс харахад виртуал хөрөнгийн зах зээл ямар өргөн хүрээнд тэлж байгааг харж болохоор байна. Дагаад маш олон биржүүд шинээр нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Монгол Улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг (2022 оны 02-р сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа) баталсан нь виртуал хөрөнгийг санхүүгийн салбарын нэг бүрэлдэхүүн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, зохицуулалттай салбар болгож байна. Энэ хуулийн хүрээнд виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрхийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, санхүүгийн залилан, мөнгө угаах гэмт хэргийн асуудлаас бүрэн сэргийлэх боломжийг олгож байна. Хэдийгээр албан ёсоор хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай ч, бидний зүгээс виртуал хөрөнгийн салбарт засаж сайжруулах зүйлс цөөнгүй байна гэж харж байна. 

- Та юуг нь учир дутагдалтай байна гэж үзэж байна? Ер нь манайд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн дунд сайжруулах шаардлагатай зүйлс юу байна гэж харж байна вэ?  

За, энэ салбарт та хэрэглэгч үү, эсвэл хөрөнгө оруулагч уу? Бирж үү эсвэл зохицуулагч байгууллага уу гэдгээс хамаарч засаж, сайжруулах асуудлууд ялгаатай гарах болов уу. Яг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын зүгээс харвал: 

Нэгдүгээрт, манай дотоодын биржүүд олон улсын биржийн стандарт үйлчилгээний ЕРДӨӨ 10-15 ХУВИЙГ үзүүлж байна. Жишээ нь манайд зөвхөн спот арилжаа л байдаг, бусад маржин арилжаа, фьючерсийн арилжаа, алго-трэйдинг, виртуал хөрөнгийн багцын удирдлага зэрэг голлох үйлчилгээнүүд байдаггүй. Тэр байтугай олон улсын стандарт арилжааны бирж дээр байдаг суурь функц болох “stop-limit” функц манай Capex.mn биржээс өөр дотоодын биржүүдэд байхгүй байна. Зөвхөн энэ функцээр манай биржүүдийн өрсөлдөх чадвар хэчнээн сул байгааг харж болно. Дан ганц өрсөлдөх чадвар ч биш, хэрэглэгчдийг шууд бусаар хохироож байгаа эс үйлдэл - үйлдэхүй юм. Яагаад хохироож байна гэж хатуу хэлж байна вэ гэхээр, өглөө босоод ирэхэд урд шөнө дэлхийн зах зээлд болсон үйл явдлаас шалтгаалан виртуал хөрөнгийн ханш ихээр унаж, өндөр алдагдал хүлээсэн хэрэглэгчдийн жишээ цөөнгүй байна. Үүнээс сэргийлэх функц нь “Stop-limit”, “Trailing-stop” захиалгууд байдаг. Хэрэв манай биржүүд үүнийгээ хөгжүүлсэн бол одоогийн хэрэглэгчдийн хүлээсэн алдагдал хамаагүй бага байж болох байсан гэж хардаг.  

Хоёрдугаарт, хэрэглэгчдээ мэргэжлийн хөрөнгө оруулагч болоход шаардлагатай СУДАЛГАА МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙХГҮЙ. Үүнтэй холбоотойгоор манай хэрэглэгчид зах зээлийн өөрийнх нь шинж чанар, суурь үзүүлэлт, ялангуяа эрсдэлийн статистикуудыг сайн мэдэхгүй байна уу даа гэж ажиглагддаг. Жишээ нь валютын арилжаа буюу форекс зах зээлийн арилжаанд оролцогчдын 85-90 ХУВЬ НЬ АЛДАГДАЛ ХҮЛЭЭДЭГ, тэр ч байтугай шинэ оролцогчдын 95% нь эхний 21 хоногтоо бүх мөнгөө алддаг гэсэн олон улсын судалгаа байдаг. Энэ дүр төрх манайд крипто зах зээлээр дамжуулан харагдаж байна. Нөгөө талдаа олж байгаа 10-15% нь бас байгаа. Тэгвэл яг ямар хүмүүс нь олж байгаа, тэдний шийдвэр гаргалтад голчлон нөлөөлдөг хүчин зүйлс нь юу байдаг, ямар стратеги баримталж, ямар давтамжтай, ямар хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт, арилжаа хийх нь танд тохиромжтой вэ гэдгийг судалж, хэрэглэгчдийг статистик мэдээллээр хангах ажлууд орхигдоод байна гэж харж байна.  

Гуравдугаарт, өмнөх асуудалтай хамааралтайгаар хөрөнгө оруулалт болон арилжааны салбарт мэргэшсэн, МЭРГЭЖИЛТНҮҮД БАЙХГҮЙ байна. Ялангуяа хөндлөнгийн буюу хараат бус байгууллагаар баталгаажиж, хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүн, баг хамт олон, байгууллага байхгүй байна. Тодруулбал, “Би бол мундаг арилжаачин”, “Манай баг мундаг хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг”, “Би тийм хувьцаа, ийм койн аваад тэдэн хувийн ашиг хийсэн”, “Бид ингэж ч ханшийн таамаглал зурдаг, тэгж ч телеграм суваг ажиллуулдаг” гэсэн хүмүүс цахим орчинд борооны дараах мөөг шиг олширсон. Гэтэл бодит нөхцөлд үнэхээр тийм мундаг эсэхийг дүгнэж, хэдэн хувьд нь онож, хэдэн хувьд нь алдсан бэ гэдэг баталгаажуулсан баримтгүйгээс болж олон хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна. Хэн баталгаажуулах вэ гэвэл бирж өөрийн мэргэжлийн, хараат бус үйл ажиллагаагаар баталгаажуулдаг жишиг олон улсад байдаг, ялангуяа блокчэйн технологийг ашиглаж буй үед бүрэн боломжтой. Тухайн хөрөнгө оруулалтын сан эсвэл хувь хүмүүс өөрсдийн хүслээр аккаунтын гүйцэтгэл, статистикаа олон нийтэд нээлттэй зарлаж, гаргасан гүйцэтгэлээрээ өрсөлдөж, өөрийгөө баталгаажуулдаг. Энэ нь ч эргээд амжилттай хөрөнгө оруулагч, арилжаа эрхлэгч нарт бага зардлаар өөрсдийгөө сурталчлах, хөрөнгө босгох, удирдах боломжууд нээгдэх зэрэг олон талын өгөөжтэй.  

Дөрөвдүгээрт, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (бирж) МЭРГЭЖЛИЙН, ЁС ЗҮЙТЭЙ, ХАРААТ БУС үйлчилгээг зах зээл дээр хангалттай түвшинд үзүүлж чадахгүй байна гэж харж байгаа. Үүнээс гадна засаж сайжруулах шаардлагатай олон асуудлууд байгаа түүнийг дурдвал өнөөдөр дуусахгүй байх. Бид өөрсдийн хувьд хамгийн чухал гэж үзсэн дээрх асуудлуудыг сайжруулах замаар зах зээлийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулъя хэмээн зорилт тавин ажиллаж байна.  

- Маш сонирхолтой сэдэв хөндөж байна, та бүхэнд эдгээр асуудлуудыг шийдэх ямар гарц гаргалгаа байна вэ? 

Бид нэн түрүүнд хараат бус, мэргэжлийн, ёс зүйтэй үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна

Миний хувьд CFA буюу олон улсын итгэмжит санхүүгийн шинжээч зэргийг горилж яваагийн хувьд энэ зах зээлийг хөгжүүлэх, хэрэглэгчдийг мэдлэгжүүлэх, эрсдэлээс хамгаалах боломжийг бий болгоё гэсэн үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулж эхлээд байна. 

Хараат бус байдлыг бий болгохын тулд хэт нэг талын ашиг сонирхлыг баримтлалгүй, хэрэглэгч болон харилцагч байгууллагын аль аль талын ашиг сонирхлыг тэнцвэртэй хадгалж ажиллана. Капекс бирж өнгөрсөн хугацаанд дотоодын токен гаргагч байгууллагуудаа дэмжих үүднээс олон байгууллагуудтай хамтран ажилласан байна. Гэвч анх тохирсон whitepaper-ийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй, явуулсан ч амласан өгөөж, ногдол ашгуудаа өгөхгүй байх зэргээр хэрэглэгчдийг хохироож байж болзошгүй байна. Хэдийгээр хэрэглэгч нар өөрийн хүсэлтээр эдгээр төслүүдэд хөрөнгө оруулсан боловч, бид өөрсдийн хариуцлагын хүрээнд Капекс бирж дээр лист хийгдсэн дотоодын төслүүдэд хараат бусаар үнэлгээ хийж, анхны олон нийтэд амласан амлалтынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг хянах үүрэгтэй гэж харж байгаа.  

Мэргэжлийн байх гэдэг нь маш өргөн хүрээг хамардаг ойлголт. Манай биржийн хувьд хэрэглэгчдээ гадаад болон дотоодын виртуал хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг бий болгоод зогсохгүй, хэрэглэгчээ мэдээллээр хангах, эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын биржийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зэргээр бүрэн цогц үйлчилгээг бий болгоно. 

Дээрх зарчмын хүрээнд манай бирж эхний ээлжид олон улсын зах зээл дээр байдаг ч, дотоодын зах зээлд хараахан нэвтрээгүй дараах 5 үйлчилгээг харилцагч нартаа үзүүлэхээр ажиллаж байна.  

  1. “Маржин данс” буюу хөшүүрэгтэй арилжааны данс. Уг дансаар дамжуулан хэрэглэгч тодорхой хэмжээний хөрөнгийг хөшүүрэг ашиглан илүү өндөр дүнгээр арилжих боломжийг бий болгоно. 

  1. “Copy trade” буюу дагах арилжаа. Энэ нь дотоодод гэлтгүй олон улсын виртуал хөрөнгийн биржүүд дээр хөгжөөд удаагүй байгаа үйлчилгээ юм. Энгийнээр хэлбэл, өнгөрсөн үеийн гүйцэтгэл, ур чадвар нь биржийн статистик тайлангаар баталгаажсан хөрөнгө оруулалт, арилжааны чиглэлээр мэргэшсэн байгуулга болон мэргэжилтнийг дагасан арилжаа хийх боломж бүрдэнэ. Цаашлаад энэ үйлчилгээгээр дамжуулан дотоодын мэргэжилтнүүдийн ур чадварыг олон улсад гаргах нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна. 

  1. “Trading bot” буюу стратегийн арилжаа нь тодорхой алгоритмын дагуу програмчилсан хиймэл оюун бүхий автомат бот бөгөөд хэрэглэгчдэд ханшийн савлагаа, уналт болон өсөлтөөс ашиг олох боломжийг олгодог пассив (идэвхгүй) хэлбэрийн арилжааны хэрэгсэл юм.  

  1. “Токенжуулсан хувьцаа” буюу “хувьцаагаар баталгаажсан токен”. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй Амазон, Тесла, Фэйсбүүк зэрэг компаниудын хувьцаагаар баталгаажсан виртуал хөрөнгийг capex.mn биржээр дамжуулан хэрэглэгч нартаа хүргэхээр ажиллаж байна. Тус токены үнэ хувьцааныхаа үнийг дагаж явах ба токен эзэмшигчдээ хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжтой.    

  1. “Wealth management” буюу Капекс бирж хуулийн хүрээнд хөрөнгө удирдлагын газрын бүтцийг шинээр үүсгэж, хөрөнгө удирдлагын чиглэлээр туршлагатай, чадварлаг хамт олноор баг бүрдүүлж, хөрөнгө удирдах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх болно.  

- Манай редакцын зүгээс өмнөх удирдлагуудтай мөн ярилцаж байсан, та өөрийгөө болон баг хамт олныхоо талаар товч танилцуулаач? 

Миний хувьд эдийн засаг, эконометрикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хөрөнгийн зах зээл болон хөрөнгө удирдлагын салбарт тус тус туршлага хуримтлуулсан. Салбарын системийн байгууллагын нэг болох “Үнэт Цаас Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр 4 жил ажилласан ба одоогоор “Монре даатгал” ХХК, “Зээл.мн” ББСБ, “Стандарт Инвестмент” ҮЦК гэсэн санхүүгийн байгууллагуудын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. “Капекс Капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг аваад удаагүй байна.  

 

Манай хамт олны хувьд мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарын байгууллагуудад 5-10 жил ажилласан туршлагатай хүний нөөцөөс бүрддэг. Бүтэц бүрэлдэхүүний хувьд бизнес хөгжил, маркетинг хамтын ажиллагаа, хөрөнгө удирдлагын гэсэн үндсэн гурван багт 20 гаруй чадварлаг, эрч хүчтэй залуучууд ажиллаж байна. Манай мэдээллийн технологийн багт НӨАТ-ийн буцаан олголтын ebarimt системийг голлон гардаж угсарсан чадварлаг залуус байдаг. Маркетинг, хамтын ажиллагааны хувьд байгууллагын банкны салбарт PR, хамтын ажиллагаагаар 10 жил тасралтгүй ажилласан чадварлаг, мэргэжлийн багтай. Мөн шинээр бүрдүүлээд буй хөрөнгө удирдлагын багт гадаад, дотоод зах зээл дээр 5-с дээш жилийн хугацаанд хөрөнгө удирдаж байсан туршлагатай, мэргэжлийн залуучуудаар багаа бүрдүүлж байна.  

- Capex.mn биржийн давуу тал, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас ялгарах онцлог, шийдэл юу вэ? 

Capex.mn биржийн систем нь АНУ-д төвтэй, дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүд, үндэстэн дамнасан банк, санхүүгийн корпорацуудын ашигладаг “Modulus” систем дээр суурилж хийгдсэн. Modulus нь биржийн платформ, эрсдэлийн менежмент, алгоритм, мэдээллийн аюулгүй байдлын хяналтын системийн шийдлүүдийг NASDAQ, Bank of America Corp, JPMorgan Chase & Co болон Chicago Merchantile Exchange group гэх мэт дэлхийн санхүүгийн нэр хүнд бүхий байгууллагуудад нийлүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем юм. Хурдны хувьд хамгийн өндөр буюу 1 секундэд 84 сая гүйлгээ гүйцэтгэх хүчин чадалтай. 

Бидний хувьд “Modulus”-ийн системийн эх кодыг бүрэн эзэмшиж, inhouse development буюу дотооддоо хөгжүүлэх боломжтойгоор хагас сая ам.долларын онцгой эрхийн гэрээг байгуулан ажиллаж байна. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл бид олон улсын бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дотооддоо хийх боломжтойн дээр суурь дэд бүтэц нь алдаагүй, хурдан шуурхай ажиллах чадвартай, мөн гадаад зах зээл дээр өрсөлдөж, хэрэглэгчид татахад системийн хувьд бүрэн даах чадалтай гэсэн үг юм.  

- Капекс биржийн хувьд өнгөрсөн 6-р сард өөрсдийн гаргасан CPX токеныг анхны ханшаар нь буцаан худалдан авалт хийсэн талаараа та мэдээлэл өгөх үү?  

Олон улсын зах зээлийн нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн дотоодын токен төслүүдийн хөөсрөл хагарснаар салбарын хувьд уналтад орж, зарим нэг төслүүд олон нийтэд өгсөн амлалтынхаа дагуу хөрөнгө оруулалтаа зарцуулж чадахгүй нөхцөлд орсон. Мэдээж манай бирж үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байх үедээ уг хямралтай нүүр туулсан нь хүндхэн сорилт болсон ч хэрэглэгчийн эрх ашгийг тэргүүнд тавьж, амласан амлалтынхаа дагуу CPX токеныг анх гаргасан үнээр буцаан авах шийдвэрийг гаргасан. 2022 оны 5-р сарын 01-нээс нэг сарын хугацаанд харилцагчаасаа хүсэлтийг нь авч, илгээсэн бүх хүсэлтийн дагуу 100% буцаалт хийж дуусаад байна. Капекс биржид итгэн CPX койныг барьж байсан хэрэглэгчдээ хохиролгүй болгосон нь ёс зүйн хувьд сайн жишиг тогтоож байна гэж бодож байна.  

Мөн өнгөрсөн 6 сарын хугацаанд хэрэглэгчдэдээ хөрөнгө оруулсан дүнгийнх нь 5 орчим хувьтай тэнцэхүйц ногдол ашгийн өгөөж хуваарилсан байна. Одоогоор дотоодын төсөл хөтөлбөрүүдээс ийм шийдэл хараахан гараагүй бөгөөд зарим нь анхны whitepaper-ийн дагуу үйл ажиллагаа нь явагдаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Энэ ч үүднээс миний хувьд бизнесийн ёс зүйтэй хөрөнгө оруулагч, хүчирхэг мэдээллийн технологийн шийдэл, хүсэл тэмүүлэлтэй чадварлаг хамт олны нэг хэсэг болж буйдаа сэтгэл хангалуун байгаа.  

- Та түрүүн гадаад зах зээлд гарах талаар дурдсан. Хэд хэдэн дотоодын төслүүд олон улсын зах зээлд токеноо бүртгэсэн боловч худалдан авалт, үнэ цэн, хэрэглээний хувьд хүмүүсийн хүлээсэн шиг үр дүн гаргахгүй байх шиг? Танай биржийн хувьд CPX токеноо олон улсад хэрхэн гаргахаар төлөвлөж байна вэ?  

Бид гадаад зах зээлд токеноор биш, биржээрээ дамжуулан мэргэжлийн санхүүгийн ур чадвараар өрсөлдөх болно

Өөрсдийн биржийн давуу талаа ашиглан чадварлаг хөрөнгө оруулалт, арилжаачдын ур чадварыг биржээрээ дамжуулан олон улсад экспортлох боломжийг бий болгоно. Capex.site нэрээр бид ирэх оны хоёрдугаар хагаст биржийнхээ англи хэл дээрх хувилбарыг гаргаж, олон улсын зах зээлд хөл тавина. Ингэхдээ дээр дурдсан дараах 3 үйлчилгээгээр өрсөлдөөний давуу талыг үүсгэнэ гэж харж байна. 

“Copy trade” – Дагах арилжаа. Өмнө нь дурдсанчлан бид өндөр ур чадвар, гүйцэтгэлтэй хөрөнгө оруулалт болон арилжааны мэргэжлийн баг, хамт олны capex.mn бирж дээрх аккаунтын 9-12 сарын гүйцэтгэлийг баталгаажуулж, үнэлнэ. Үнэлгээний шаардлагыг хангасан мэргэжилтнүүдэд олон улсын зах зээл дээрх subscription орлогоо хуваах бизнес моделийг санал болгож, сурталчлан таниулж, гадаад хэрэглэгчдийг бий болгох замаар хамтран ажиллахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар олон улсад “copy trade”-ийн “best practice” буюу шилдэг туршлага болж буй 10 хүрэхгүй бирж байгаа нь бидэнд боломж төдий чинээ их байгааг харуулж байгаа.  

“Trading bot” буюу стратегийн арилжаа буюу алгоритмын бот нь ханшийн савлагаа, уналт болон өсөлтөөс ашиг олох боломжийг олгодог пассив (идэвхгүй) хэлбэрийн арилжааны хэрэгсэл. Олон улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа 50 орчим бирж байгаа ч яг пассив хөрөнгө оруулалтын багцад “copy trade”, “asset management”-тэй хоршин ашиглагдаж байгаа нь мөн тийм ч түгээмэл биш байна. 

“Wealth management” буюу хөрөнгө удирдлага. Гадаад зах зээлийн хэмжээ оргил үедээ ӨДРИЙН 300 - 400 тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг байсан бол одоо, уналтын үед 30-40 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэж байгаа маш том салбар юм. PwC-ийн Нью-йорк дахь салбарын 2022.06.08-нд гаргасан тайланд дэлхий дээрх уламжлалт хедж сангуудын гуравны нэгээс илүү (38%) нь өөрсдийн портфолио буюу багцдаа ямар нэгэн виртуал хөрөнгө эзэмшиж байна гэж гарсан нь өмнөх жилийн дүнг нугалсан үзүүлэлт (21%) болсон ба зөвхөн криптогоор дагнасан хедж сангийн тоо 300-д хүрсэн талаар дурджээ. Эндээс тус салбарын хөрөнгийн удирдлага хэдийн сонирхогчийн түвшнээс давсныг харуулж байна. Тэгвэл бидэнд гадаад зах зээлд өрсөлдөх ямар давуу тал, боломж байгаа вэ гэхээр нэгд, бид олон улсын зах зээл дээр хөрөнгө удирдлагаар ажиллаж байсан туршлагатай чадварлаг хамт олноор багаа бүрдүүлж байгаа хоёрд, мэдээлэл хүн бүрд нээлттэй (төлбөртэй, төлбөргүй) болсон учраас зөв эх сурвалжаас хэн хурдтай мэдээлэл авч, оновчтой шийдвэр гаргаж чадна тэр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой гуравт, зах зээл сэргэлт үзүүлэх үед хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэх зэргээр хэд хэдэн боломж болон давуу талыг ашиглан өрсөлдөх бүрэн боломж байгаа гэсэн тооцоо гарсан.  

Мэдээж энэ бүхнийг хийхэд санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтын хувьд бид таван сая ам.долларын санхүүжилтийг босгохоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 8-р сард авахаар гэрээгээ амжилттай байгуулж, дараагийн нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээр эхэлсэн явж байна. Зарцуулалтын хувьд ойролцоогоор 19 орчим хувь нь эхний хоёр жилийн гадаад болон дотоодын зах зээл дээрх бүтээгдэхүүн хөгжүүлэлт, пи ар болон үйл ажиллагааны зардалд зарцуулагдах бол үлдсэн 81 орчим хувь нь сан (pool) хэлбэрээр бирж дээр байрших юм. Эдгээр нь одоогийн спот арилжаа, шинээр хөгжүүлж буй маржин арилжаа болон хөрөнгө удирдлагын санд гурав хуваагдан, тус тусын үйл ажиллагаанаас үнэ цэн бий болгоно. Мэдээж зах зээлийн нарийн судалгаа, бизнесийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө гарсан цаашид түүнийгээ мөрдөөд явна. 

- Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны зүгээс виртуал хөрөнгийн салбарыг сонирхогч, хөрөнгө оруулагч болон уншигч нарт хандаж хэлэх зүйл байвал? 

Уламжлалт хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүддээ хандаж, нэгэнт виртуал хөрөнгийн зах зээл ийм өргөн цар хүрээнд тархсан, мөн хуулиар зохицуулалттай салбар болж байгаа учраас та бүхэн гаднаас нь хараад шүүмжлэх биш, уламжлалт хөрөнгийн зах зээлийг виртуал хөрөнгийн зах зээлтэй хэрхэн уялдаа холбоотойгоор, хурдацтай хөгжүүлж болох талаас нь харж, хамтран ажиллаасай гэж хүсэх байна. Зах зээлийн хэрэглэгч, хөрөнгө оруулагч нартаа хандаж, энэ зах зээл бол өндөр эрсдэлтэй, тиймээс чадвартай, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч учирч болох ирээдүйн эрсдэлээс хамгаалаарай, битгий хэт богино хугацааны ашиг харж, бусдын үгээр болон сэтгэл хөдлөлөөр хандаж шийдвэр гаргаарай гэж хүсэх байна.  

Төгсгөлд нь энэхүү ярилцлагыг уншиж байгаа эрхэм хэрэглэгчид, хамтран ажиллагч байгууллагууд болон олон нийтдээ баяр наадмын мэнд дэвшүүлж, баярын урт амралтаар гэр бүл, найз нөхөд хамгийн дотнын хүмүүстэйгээ тайван сайхан амрангаа, дэнж хотойтол сайхан наадахыг хүсье. 

Баярлалаа, 

- Ярилцсанд баярлалаа. 

3012022 оны 8 сарын 16
Мэргэжлийн, ёс зүйтэй, хараат бус үйлчилгээгээр санхүүгийн ур чадварыг олон улсад экспортолно

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр  хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн салбар болоод байгаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу олон нийтийн хэлж заншсанаар Дижитал биржүүдийн төлөөлөл болох “КАПЕКС КАПИТАЛ ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баттөртэй зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон www.capex.mn биржийн цаашдын хөгжлийн талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.   - Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Та дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?  За юун түрүүнд сурвалжилга авч буй танай редакцын хамт олонд талархсанаа илэрхийлье. Дэлхий дахинд өрнөөд буй хөл хорио, инфляц, дайны нөхцөл байдал нь санхүүгийн зах зээлд томоохон сорилтыг бий болгоод байна. Эдийн засгийн хямрал болон санхүүгийн зах зээлийн уналттай энэ үед виртуал хөрөнгө эзэмшиж байсан хэрэглэгчид маань ч үүнийг даган томоохон алдагдал хүлээсэн жил болж байна.   Цаг үеийн нөхцөл байдлаас гадна дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн цар хүрээг авч үзвэл сүүлийн 1 жилийн хугацаанд нийт арилжааны дүн 5 их наяд төгрөгийг давж, нийт дижитал биржүүдэд бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 230’000, давхардсан тоогоор 740’000-д хүрч, түүнээс байнгын идэвхтэй 60’000 гаруй байна гэсэн албан бус судалгаа гарсан. Зөвхөн идэвхтэй дансны тоог уламжлалт хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад 15-20 дахин их дүн гарч байгаа юм. Үүнээс харахад виртуал хөрөнгийн зах зээл ямар өргөн хүрээнд тэлж байгааг харж болохоор байна. Дагаад маш олон биржүүд шинээр нээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Монгол Улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг (2022 оны 02-р сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа) баталсан нь виртуал хөрөнгийг санхүүгийн салбарын нэг бүрэлдэхүүн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, зохицуулалттай салбар болгож байна. Энэ хуулийн хүрээнд виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрхийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, санхүүгийн залилан, мөнгө угаах гэмт хэргийн асуудлаас бүрэн сэргийлэх боломжийг олгож байна. Хэдийгээр албан ёсоор хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай ч, бидний зүгээс виртуал хөрөнгийн салбарт засаж сайжруулах зүйлс цөөнгүй байна гэж харж байна.  - Та юуг нь учир дутагдалтай байна гэж үзэж байна? Ер нь манайд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн дунд сайжруулах шаардлагатай зүйлс юу байна гэж харж байна вэ?   За, энэ салбарт та хэрэглэгч үү, эсвэл хөрөнгө оруулагч уу? Бирж үү эсвэл зохицуулагч байгууллага уу гэдгээс хамаарч засаж, сайжруулах асуудлууд ялгаатай гарах болов уу. Яг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын зүгээс харвал:  Нэгдүгээрт, манай дотоодын биржүүд олон улсын биржийн стандарт үйлчилгээний ЕРДӨӨ 10-15 ХУВИЙГ үзүүлж байна. Жишээ нь манайд зөвхөн спот арилжаа л байдаг, бусад маржин арилжаа, фьючерсийн арилжаа, алго-трэйдинг, виртуал хөрөнгийн багцын удирдлага зэрэг голлох үйлчилгээнүүд байдаггүй. Тэр байтугай олон улсын стандарт арилжааны бирж дээр байдаг суурь функц болох “stop-limit” функц манай Capex.mn биржээс өөр дотоодын биржүүдэд байхгүй байна. Зөвхөн энэ функцээр манай биржүүдийн өрсөлдөх чадвар хэчнээн сул байгааг харж болно. Дан ганц өрсөлдөх чадвар ч биш, хэрэглэгчдийг шууд бусаар хохироож байгаа эс үйлдэл - үйлдэхүй юм. Яагаад хохироож байна гэж хатуу хэлж байна вэ гэхээр, өглөө босоод ирэхэд урд шөнө дэлхийн зах зээлд болсон үйл явдлаас шалтгаалан виртуал хөрөнгийн ханш ихээр унаж, өндөр алдагдал хүлээсэн хэрэглэгчдийн жишээ цөөнгүй байна. Үүнээс сэргийлэх функц нь “Stop-limit”, “Trailing-stop” захиалгууд байдаг. Хэрэв манай биржүүд үүнийгээ хөгжүүлсэн бол одоогийн хэрэглэгчдийн хүлээсэн алдагдал хамаагүй бага байж болох байсан гэж хардаг.   Хоёрдугаарт, хэрэглэгчдээ мэргэжлийн хөрөнгө оруулагч болоход шаардлагатай СУДАЛГАА МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙХГҮЙ. Үүнтэй холбоотойгоор манай хэрэглэгчид зах зээлийн өөрийнх нь шинж чанар, суурь үзүүлэлт, ялангуяа эрсдэлийн статистикуудыг сайн мэдэхгүй байна уу даа гэж ажиглагддаг. Жишээ нь валютын арилжаа буюу форекс зах зээлийн арилжаанд оролцогчдын 85-90 ХУВЬ НЬ АЛДАГДАЛ ХҮЛЭЭДЭГ, тэр ч байтугай шинэ оролцогчдын 95% нь эхний 21 хоногтоо бүх мөнгөө алддаг гэсэн олон улсын судалгаа байдаг. Энэ дүр төрх манайд крипто зах зээлээр дамжуулан харагдаж байна. Нөгөө талдаа олж байгаа 10-15% нь бас байгаа. Тэгвэл яг ямар хүмүүс нь олж байгаа, тэдний шийдвэр гаргалтад голчлон нөлөөлдөг хүчин зүйлс нь юу байдаг, ямар стратеги баримталж, ямар давтамжтай, ямар хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт, арилжаа хийх нь танд тохиромжтой вэ гэдгийг судалж, хэрэглэгчдийг статистик мэдээллээр хангах ажлууд орхигдоод байна гэж харж байна.   Гуравдугаарт, өмнөх асуудалтай хамааралтайгаар хөрөнгө оруулалт болон арилжааны салбарт мэргэшсэн, МЭРГЭЖИЛТНҮҮД БАЙХГҮЙ байна. Ялангуяа хөндлөнгийн буюу хараат бус байгууллагаар баталгаажиж, хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүн, баг хамт олон, байгууллага байхгүй байна. Тодруулбал, “Би бол мундаг арилжаачин”, “Манай баг мундаг хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг”, “Би тийм хувьцаа, ийм койн аваад тэдэн хувийн ашиг хийсэн”, “Бид ингэж ч ханшийн таамаглал зурдаг, тэгж ч телеграм суваг ажиллуулдаг” гэсэн хүмүүс цахим орчинд борооны дараах мөөг шиг олширсон. Гэтэл бодит нөхцөлд үнэхээр тийм мундаг эсэхийг дүгнэж, хэдэн хувьд нь онож, хэдэн хувьд нь алдсан бэ гэдэг баталгаажуулсан баримтгүйгээс болж олон хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна. Хэн баталгаажуулах вэ гэвэл бирж өөрийн мэргэжлийн, хараат бус үйл ажиллагаагаар баталгаажуулдаг жишиг олон улсад байдаг, ялангуяа блокчэйн технологийг ашиглаж буй үед бүрэн боломжтой. Тухайн хөрөнгө оруулалтын сан эсвэл хувь хүмүүс өөрсдийн хүслээр аккаунтын гүйцэтгэл, статистикаа олон нийтэд нээлттэй зарлаж, гаргасан гүйцэтгэлээрээ өрсөлдөж, өөрийгөө баталгаажуулдаг. Энэ нь ч эргээд амжилттай хөрөнгө оруулагч, арилжаа эрхлэгч нарт бага зардлаар өөрсдийгөө сурталчлах, хөрөнгө босгох, удирдах боломжууд нээгдэх зэрэг олон талын өгөөжтэй.   Дөрөвдүгээрт, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (бирж) МЭРГЭЖЛИЙН, ЁС ЗҮЙТЭЙ, ХАРААТ БУС үйлчилгээг зах зээл дээр хангалттай түвшинд үзүүлж чадахгүй байна гэж харж байгаа. Үүнээс гадна засаж сайжруулах шаардлагатай олон асуудлууд байгаа түүнийг дурдвал өнөөдөр дуусахгүй байх. Бид өөрсдийн хувьд хамгийн чухал гэж үзсэн дээрх асуудлуудыг сайжруулах замаар зах зээлийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулъя хэмээн зорилт тавин ажиллаж байна.   - Маш сонирхолтой сэдэв хөндөж байна, та бүхэнд эдгээр асуудлуудыг шийдэх ямар гарц гаргалгаа байна вэ?  Бид нэн түрүүнд хараат бус, мэргэжлийн, ёс зүйтэй үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна Миний хувьд CFA буюу олон улсын итгэмжит санхүүгийн шинжээч зэргийг горилж яваагийн хувьд энэ зах зээлийг хөгжүүлэх, хэрэглэгчдийг мэдлэгжүүлэх, эрсдэлээс хамгаалах боломжийг бий болгоё гэсэн үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулж эхлээд байна.  Хараат бус байдлыг бий болгохын тулд хэт нэг талын ашиг сонирхлыг баримтлалгүй, хэрэглэгч болон харилцагч байгууллагын аль аль талын ашиг сонирхлыг тэнцвэртэй хадгалж ажиллана. Капекс бирж өнгөрсөн хугацаанд дотоодын токен гаргагч байгууллагуудаа дэмжих үүднээс олон байгууллагуудтай хамтран ажилласан байна. Гэвч анх тохирсон whitepaper-ийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй, явуулсан ч амласан өгөөж, ногдол ашгуудаа өгөхгүй байх зэргээр хэрэглэгчдийг хохироож байж болзошгүй байна. Хэдийгээр хэрэглэгч нар өөрийн хүсэлтээр эдгээр төслүүдэд хөрөнгө оруулсан боловч, бид өөрсдийн хариуцлагын хүрээнд Капекс бирж дээр лист хийгдсэн дотоодын төслүүдэд хараат бусаар үнэлгээ хийж, анхны олон нийтэд амласан амлалтынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг хянах үүрэгтэй гэж харж байгаа.   Мэргэжлийн байх гэдэг нь маш өргөн хүрээг хамардаг ойлголт. Манай биржийн хувьд хэрэглэгчдээ гадаад болон дотоодын виртуал хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг бий болгоод зогсохгүй, хэрэглэгчээ мэдээллээр хангах, эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын биржийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зэргээр бүрэн цогц үйлчилгээг бий болгоно.  Дээрх зарчмын хүрээнд манай бирж эхний ээлжид олон улсын зах зээл дээр байдаг ч, дотоодын зах зээлд хараахан нэвтрээгүй дараах 5 үйлчилгээг харилцагч нартаа үзүүлэхээр ажиллаж байна.   “Маржин данс” буюу хөшүүрэгтэй арилжааны данс. Уг дансаар дамжуулан хэрэглэгч тодорхой хэмжээний хөрөнгийг хөшүүрэг ашиглан илүү өндөр дүнгээр арилжих боломжийг бий болгоно.  “Copy trade” буюу дагах арилжаа. Энэ нь дотоодод гэлтгүй олон улсын виртуал хөрөнгийн биржүүд дээр хөгжөөд удаагүй байгаа үйлчилгээ юм. Энгийнээр хэлбэл, өнгөрсөн үеийн гүйцэтгэл, ур чадвар нь биржийн статистик тайлангаар баталгаажсан хөрөнгө оруулалт, арилжааны чиглэлээр мэргэшсэн байгуулга болон мэргэжилтнийг дагасан арилжаа хийх боломж бүрдэнэ. Цаашлаад энэ үйлчилгээгээр дамжуулан дотоодын мэргэжилтнүүдийн ур чадварыг олон улсад гаргах нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна.  “Trading bot” буюу стратегийн арилжаа нь тодорхой алгоритмын дагуу програмчилсан хиймэл оюун бүхий автомат бот бөгөөд хэрэглэгчдэд ханшийн савлагаа, уналт болон өсөлтөөс ашиг олох боломжийг олгодог пассив (идэвхгүй) хэлбэрийн арилжааны хэрэгсэл юм.   “Токенжуулсан хувьцаа” буюу “хувьцаагаар баталгаажсан токен”. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй Амазон, Тесла, Фэйсбүүк зэрэг компаниудын хувьцаагаар баталгаажсан виртуал хөрөнгийг capex.mn биржээр дамжуулан хэрэглэгч нартаа хүргэхээр ажиллаж байна. Тус токены үнэ хувьцааныхаа үнийг дагаж явах ба токен эзэмшигчдээ хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжтой.     “Wealth management” буюу Капекс бирж хуулийн хүрээнд хөрөнгө удирдлагын газрын бүтцийг шинээр үүсгэж, хөрөнгө удирдлагын чиглэлээр туршлагатай, чадварлаг хамт олноор баг бүрдүүлж, хөрөнгө удирдах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх болно.   - Манай редакцын зүгээс өмнөх удирдлагуудтай мөн ярилцаж байсан, та өөрийгөө болон баг хамт олныхоо талаар товч танилцуулаач?  Миний хувьд эдийн засаг, эконометрикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хөрөнгийн зах зээл болон хөрөнгө удирдлагын салбарт тус тус туршлага хуримтлуулсан. Салбарын системийн байгууллагын нэг болох “Үнэт Цаас Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр 4 жил ажилласан ба одоогоор “Монре даатгал” ХХК, “Зээл.мн” ББСБ, “Стандарт Инвестмент” ҮЦК гэсэн санхүүгийн байгууллагуудын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. “Капекс Капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг аваад удаагүй байна.     Манай хамт олны хувьд мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарын байгууллагуудад 5-10 жил ажилласан туршлагатай хүний нөөцөөс бүрддэг. Бүтэц бүрэлдэхүүний хувьд бизнес хөгжил, маркетинг хамтын ажиллагаа, хөрөнгө удирдлагын гэсэн үндсэн гурван багт 20 гаруй чадварлаг, эрч хүчтэй залуучууд ажиллаж байна. Манай мэдээллийн технологийн багт НӨАТ-ийн буцаан олголтын ebarimt системийг голлон гардаж угсарсан чадварлаг залуус байдаг. Маркетинг, хамтын ажиллагааны хувьд байгууллагын банкны салбарт PR, хамтын ажиллагаагаар 10 жил тасралтгүй ажилласан чадварлаг, мэргэжлийн багтай. Мөн шинээр бүрдүүлээд буй хөрөнгө удирдлагын багт гадаад, дотоод зах зээл дээр 5-с дээш жилийн хугацаанд хөрөнгө удирдаж байсан туршлагатай, мэргэжлийн залуучуудаар багаа бүрдүүлж байна.   - Capex.mn биржийн давуу тал, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас ялгарах онцлог, шийдэл юу вэ?  Capex.mn биржийн систем нь АНУ-д төвтэй, дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүд, үндэстэн дамнасан банк, санхүүгийн корпорацуудын ашигладаг “Modulus” систем дээр суурилж хийгдсэн. Modulus нь биржийн платформ, эрсдэлийн менежмент, алгоритм, мэдээллийн аюулгүй байдлын хяналтын системийн шийдлүүдийг NASDAQ, Bank of America Corp, JPMorgan Chase & Co болон Chicago Merchantile Exchange group гэх мэт дэлхийн санхүүгийн нэр хүнд бүхий байгууллагуудад нийлүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем юм. Хурдны хувьд хамгийн өндөр буюу 1 секундэд 84 сая гүйлгээ гүйцэтгэх хүчин чадалтай.  Бидний хувьд “Modulus”-ийн системийн эх кодыг бүрэн эзэмшиж, inhouse development буюу дотооддоо хөгжүүлэх боломжтойгоор хагас сая ам.долларын онцгой эрхийн гэрээг байгуулан ажиллаж байна. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл бид олон улсын бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дотооддоо хийх боломжтойн дээр суурь дэд бүтэц нь алдаагүй, хурдан шуурхай ажиллах чадвартай, мөн гадаад зах зээл дээр өрсөлдөж, хэрэглэгчид татахад системийн хувьд бүрэн даах чадалтай гэсэн үг юм.   - Капекс биржийн хувьд өнгөрсөн 6-р сард өөрсдийн гаргасан CPX токеныг анхны ханшаар нь буцаан худалдан авалт хийсэн талаараа та мэдээлэл өгөх үү?   Олон улсын зах зээлийн нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн дотоодын токен төслүүдийн хөөсрөл хагарснаар салбарын хувьд уналтад орж, зарим нэг төслүүд олон нийтэд өгсөн амлалтынхаа дагуу хөрөнгө оруулалтаа зарцуулж чадахгүй нөхцөлд орсон. Мэдээж манай бирж үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байх үедээ уг хямралтай нүүр туулсан нь хүндхэн сорилт болсон ч хэрэглэгчийн эрх ашгийг тэргүүнд тавьж, амласан амлалтынхаа дагуу CPX токеныг анх гаргасан үнээр буцаан авах шийдвэрийг гаргасан. 2022 оны 5-р сарын 01-нээс нэг сарын хугацаанд харилцагчаасаа хүсэлтийг нь авч, илгээсэн бүх хүсэлтийн дагуу 100% буцаалт хийж дуусаад байна. Капекс биржид итгэн CPX койныг барьж байсан хэрэглэгчдээ хохиролгүй болгосон нь ёс зүйн хувьд сайн жишиг тогтоож байна гэж бодож байна.   Мөн өнгөрсөн 6 сарын хугацаанд хэрэглэгчдэдээ хөрөнгө оруулсан дүнгийнх нь 5 орчим хувьтай тэнцэхүйц ногдол ашгийн өгөөж хуваарилсан байна. Одоогоор дотоодын төсөл хөтөлбөрүүдээс ийм шийдэл хараахан гараагүй бөгөөд зарим нь анхны whitepaper-ийн дагуу үйл ажиллагаа нь явагдаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Энэ ч үүднээс миний хувьд бизнесийн ёс зүйтэй хөрөнгө оруулагч, хүчирхэг мэдээллийн технологийн шийдэл, хүсэл тэмүүлэлтэй чадварлаг хамт олны нэг хэсэг болж буйдаа сэтгэл хангалуун байгаа.   - Та түрүүн гадаад зах зээлд гарах талаар дурдсан. Хэд хэдэн дотоодын төслүүд олон улсын зах зээлд токеноо бүртгэсэн боловч худалдан авалт, үнэ цэн, хэрэглээний хувьд хүмүүсийн хүлээсэн шиг үр дүн гаргахгүй байх шиг? Танай биржийн хувьд CPX токеноо олон улсад хэрхэн гаргахаар төлөвлөж байна вэ?   Бид гадаад зах зээлд токеноор биш, биржээрээ дамжуулан мэргэжлийн санхүүгийн ур чадвараар өрсөлдөх болно Өөрсдийн биржийн давуу талаа ашиглан чадварлаг хөрөнгө оруулалт, арилжаачдын ур чадварыг биржээрээ дамжуулан олон улсад экспортлох боломжийг бий болгоно. Capex.site нэрээр бид ирэх оны хоёрдугаар хагаст биржийнхээ англи хэл дээрх хувилбарыг гаргаж, олон улсын зах зээлд хөл тавина. Ингэхдээ дээр дурдсан дараах 3 үйлчилгээгээр өрсөлдөөний давуу талыг үүсгэнэ гэж харж байна.  “Copy trade” – Дагах арилжаа. Өмнө нь дурдсанчлан бид өндөр ур чадвар, гүйцэтгэлтэй хөрөнгө оруулалт болон арилжааны мэргэжлийн баг, хамт олны capex.mn бирж дээрх аккаунтын 9-12 сарын гүйцэтгэлийг баталгаажуулж, үнэлнэ. Үнэлгээний шаардлагыг хангасан мэргэжилтнүүдэд олон улсын зах зээл дээрх subscription орлогоо хуваах бизнес моделийг санал болгож, сурталчлан таниулж, гадаад хэрэглэгчдийг бий болгох замаар хамтран ажиллахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар олон улсад “copy trade”-ийн “best practice” буюу шилдэг туршлага болж буй 10 хүрэхгүй бирж байгаа нь бидэнд боломж төдий чинээ их байгааг харуулж байгаа.   “Trading bot” буюу стратегийн арилжаа буюу алгоритмын бот нь ханшийн савлагаа, уналт болон өсөлтөөс ашиг олох боломжийг олгодог пассив (идэвхгүй) хэлбэрийн арилжааны хэрэгсэл. Олон улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа 50 орчим бирж байгаа ч яг пассив хөрөнгө оруулалтын багцад “copy trade”, “asset management”-тэй хоршин ашиглагдаж байгаа нь мөн тийм ч түгээмэл биш байна.  “Wealth management” буюу хөрөнгө удирдлага. Гадаад зах зээлийн хэмжээ оргил үедээ ӨДРИЙН 300 - 400 тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг байсан бол одоо, уналтын үед 30-40 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэж байгаа маш том салбар юм. PwC-ийн Нью-йорк дахь салбарын 2022.06.08-нд гаргасан тайланд дэлхий дээрх уламжлалт хедж сангуудын гуравны нэгээс илүү (38%) нь өөрсдийн портфолио буюу багцдаа ямар нэгэн виртуал хөрөнгө эзэмшиж байна гэж гарсан нь өмнөх жилийн дүнг нугалсан үзүүлэлт (21%) болсон ба зөвхөн криптогоор дагнасан хедж сангийн тоо 300-д хүрсэн талаар дурджээ. Эндээс тус салбарын хөрөнгийн удирдлага хэдийн сонирхогчийн түвшнээс давсныг харуулж байна. Тэгвэл бидэнд гадаад зах зээлд өрсөлдөх ямар давуу тал, боломж байгаа вэ гэхээр нэгд, бид олон улсын зах зээл дээр хөрөнгө удирдлагаар ажиллаж байсан туршлагатай чадварлаг хамт олноор багаа бүрдүүлж байгаа хоёрд, мэдээлэл хүн бүрд нээлттэй (төлбөртэй, төлбөргүй) болсон учраас зөв эх сурвалжаас хэн хурдтай мэдээлэл авч, оновчтой шийдвэр гаргаж чадна тэр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой гуравт, зах зээл сэргэлт үзүүлэх үед хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэх зэргээр хэд хэдэн боломж болон давуу талыг ашиглан өрсөлдөх бүрэн боломж байгаа гэсэн тооцоо гарсан.   Мэдээж энэ бүхнийг хийхэд санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтын хувьд бид таван сая ам.долларын санхүүжилтийг босгохоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 8-р сард авахаар гэрээгээ амжилттай байгуулж, дараагийн нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээр эхэлсэн явж байна. Зарцуулалтын хувьд ойролцоогоор 19 орчим хувь нь эхний хоёр жилийн гадаад болон дотоодын зах зээл дээрх бүтээгдэхүүн хөгжүүлэлт, пи ар болон үйл ажиллагааны зардалд зарцуулагдах бол үлдсэн 81 орчим хувь нь сан (pool) хэлбэрээр бирж дээр байрших юм. Эдгээр нь одоогийн спот арилжаа, шинээр хөгжүүлж буй маржин арилжаа болон хөрөнгө удирдлагын санд гурав хуваагдан, тус тусын үйл ажиллагаанаас үнэ цэн бий болгоно. Мэдээж зах зээлийн нарийн судалгаа, бизнесийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө гарсан цаашид түүнийгээ мөрдөөд явна.  - Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны зүгээс виртуал хөрөнгийн салбарыг сонирхогч, хөрөнгө оруулагч болон уншигч нарт хандаж хэлэх зүйл байвал?  Уламжлалт хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүддээ хандаж, нэгэнт виртуал хөрөнгийн зах зээл ийм өргөн цар хүрээнд тархсан, мөн хуулиар зохицуулалттай салбар болж байгаа учраас та бүхэн гаднаас нь хараад шүүмжлэх биш, уламжлалт хөрөнгийн зах зээлийг виртуал хөрөнгийн зах зээлтэй хэрхэн уялдаа холбоотойгоор, хурдацтай хөгжүүлж болох талаас нь харж, хамтран ажиллаасай гэж хүсэх байна. Зах зээлийн хэрэглэгч, хөрөнгө оруулагч нартаа хандаж, энэ зах зээл бол өндөр эрсдэлтэй, тиймээс чадвартай, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч учирч болох ирээдүйн эрсдэлээс хамгаалаарай, битгий хэт богино хугацааны ашиг харж, бусдын үгээр болон сэтгэл хөдлөлөөр хандаж шийдвэр гаргаарай гэж хүсэх байна.   Төгсгөлд нь энэхүү ярилцлагыг уншиж байгаа эрхэм хэрэглэгчид, хамтран ажиллагч байгууллагууд болон олон нийтдээ баяр наадмын мэнд дэвшүүлж, баярын урт амралтаар гэр бүл, найз нөхөд хамгийн дотнын хүмүүстэйгээ тайван сайхан амрангаа, дэнж хотойтол сайхан наадахыг хүсье.  Баярлалаа,  - Ярилцсанд баярлалаа. 

3012022 оны 8 сарын 16

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.