Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

КОРЭКС

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Корэкс ХХК, MYXAYT-ын гишүүн боллоо

MYXAYT-ын гишүүн болсноор Танхимаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, ААН-үүдийн үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн сүлжээ www.trademongolia.mn -д мэдээлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ байршуулж, сурталчлах боломжтой. Иймд хэрэглэгч та бүхэн дараах холбоосоор орж үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Холбоос: https://www.trademongolia.mn/product/57059 Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/a/1280
1292023 оны 9 сарын 11
Корэкс ХХК, MYXAYT-ын гишүүн боллоо

MYXAYT-ын гишүүн болсноор Танхимаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, ААН-үүдийн үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн сүлжээ www.trademongolia.mn -д мэдээлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ байршуулж, сурталчлах боломжтой. Иймд хэрэглэгч та бүхэн дараах холбоосоор орж үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Холбоос: https://www.trademongolia.mn/product/57059 Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/a/1280

1292023 оны 9 сарын 11
Корэкс:P2P арилжаа Монголд

Корэкс Виртуал Хөрөнгийн Бирж нь хэрэглэгчдэдээ Tether-ийн P2P арилжааны функцийг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн Монгол арилжаачдад зориулсан анхны дотоодын биржийн P2P арилжааны шийдэл бөгөөд хэрэглэгч дундын зуучлагчгүйгээр шууд өөр хоорондоо харилцаж, USDT stable coin-г арилжааны шимтгэлгүй, хүлээлгийн хугацаагүйгээр арилжих боломжийг олгоно. Давуу талууд: Хүртээмжтэй: Хэн ч USDT арилжиж болно. Арилжаа хийхэд тавигдах өндөр шалгуургүй, дундын зуучлагчийн шимтгэлгүй, 24 цаг зогсолтгүй арилжаа хийх боломжтой. Хялбар: Цөөн үйлдлээр USDT худалдан авах, зарах боломжтой. Хурдан: Хэлцэл биелсэн тохиолдолд хэрэглэгч хоорондын хэтэвчинд USDT, төгрөгийн арилжааг тухайн мөчид гүйцэтгэнэ. Найдвартай: Арилжааны үед хэрэглэгчийн хөрөнгийг найдвартай хамгаалах эскроу нөхцөлтэй байна Нэмж дурдахад: Дээрх арилжааны функцийг ашиглахын тулд та хувийн мэдээлэл 2 баталгаажуулалт болон зар үүсгэхдээ ашиглах зохиомол нэрээ заавал үүсгэсэн байх шаардлагатай. Мөн таны зарын дээд хязгаар нь P2P нөхцөлт арилжааны хэтэвчинд байгаа дүнгээс хэтрэхгүй байх ба доод хязгаар нь USD Tether бол 25 USDT, MNT бол 50,000₮ байна. Сонирхуулахад: Корэкс виртуал хөрөнгийн бирж нь блокчэйн сүлжээнд суурилсан Монголын анхны крипто бирж бөгөөд системийн аюулгүй байдлаа CERTIK аудитаар баталгаажуулсан найдвартай, шинэлэг үйлчилгээг үзүүлэгч юм. Мөн ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын гэрчилгээг амжилттай гардан авсан бирж тул таны виртуал хөрөнгө найдвартай газар хадгалагдаж байгаа гэж ойлгож болно. https://www.corex.mn/

682023 оны 9 сарын 11
COREX X Momade Виртуал туслахын агентлаг Virtual Assistant Agency

COREX X Momade Виртуал туслахын агентлаг Virtual Assistant Agency “Momade Виртуал туслахын агентлаг“ нь “COREX“ компанийн гаргаж буй Certify төсөл дээр хамтран ажиллах гэрээг байгууллаа. Momade бол Таны бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын төдийгүй гадаадын зах зээлд таниулах мэдлэг, туршлагатай 100 гаруй виртуал туслахын нэгдэл юм. Certify.mn гэж юу вэ? Хуурамч диплом, боловсролын гэрчилгээ зэрэг нь одоо цагт хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Харин энэхүү асуудлыг шийдэхээр бид Certify төслийг хэрэгжүүлээд байгаа бөгөөд энэ нь боловсролын мэдээллийг блокчэйн технологи ашиглан баталгаажуулалт хийж боловсролын үйлчилгээ үзүүлэгч, төгсөгчид болон ажил олгогч нарт тулгардаг олон асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм.

1912022 оны 10 сарын 31
Санхүүгийн зохицуулах хороонд амжилттай бүртгүүллээ

Корэкс дижитал хөрөнгийн бирж нь ВХҮҮ-ийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүргээ хүлээж, хуулийн дагуу албан ёсоор бүртгэгдсэн бирж боллоо. Ингэснээр бид ВХҮҮ-ийн тухай хуульд заасны дагуу дараах төрлийн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй болж байгаа юм. Үүнд: виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих; нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих; виртуал хөрөнгийг шилжүүлэх; виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах; виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.

2032022 оны 10 сарын 26
ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ

Үндэсний хосолсон блокчэйн болон Дижитал хөрөнгийн биржийн үйлчилгээг үзүүлэгч "Корэкс" ХХК нь ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын гэрчилгээгээ 2022 оны 8 сарын 27-ны өдөр албан ёсоор гардан авлаа.    ISO/IEC 27001:2013 нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (МАБУТ)-г бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих ба тогтвортой сайжруулахад чиглэсэн олон улсын стандарт юм.   "Корэкс" ХХК нь ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын шаардлагын дагуу МАБУТ-г биржийнхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлаа хөндлөнгийн аудитаар шалгуулж, батламж авсан нь манай биржийн мэдээллийн аюулгүй байдал болоод хэрэглэгчийн мэдээллийг стандартын өндөр түвшинд хангагдсаныг харуулж байна. Мөн түүнчлэн бид 2022 оны 2 дугаар сард биржийн системээ Олон улсын блокчэйн, биржийн аудитаар мэргэшсэн “CERTIK” байгууллагаар баталгаажуулсан анхны Монгол бирж болсон билээ.

1582022 оны 10 сарын 26

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.