Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ХОРШООЛОГЧДЫН ЕРТӨНЦ ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Та сүүгээ уусан уу?" мэдээллийн индэр уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Та сүүгээ уусан уу мэдээллийн индэр уулзалт ДАРХАН УУЛ АЙМГИЙН СҮҮНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ сэдвээр амжилттай зохион байгуулагдав.

Энэ удаагийн уулзалтыг Глобал Коммунитс ОУБ, (SECiM C2), Витафит компани,  Дархан уул аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахжйн газар хамтран зохион байгуулж Дархан уул аймгийн Сүүний салбарт хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны санал санаачилга өрнүүлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3402019 оны 6 сарын 6
"Та сүүгээ уусан уу?" мэдээллийн индэр уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Та сүүгээ уусан уу мэдээллийн индэр уулзалт ДАРХАН УУЛ АЙМГИЙН СҮҮНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ сэдвээр амжилттай зохион байгуулагдав. Энэ удаагийн уулзалтыг Глобал Коммунитс ОУБ, (SECiM C2), Витафит компани,  Дархан уул аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахжйн газар хамтран зохион байгуулж Дархан уул аймгийн Сүүний салбарт хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны санал санаачилга өрнүүлэв.                            

3402019 оны 6 сарын 6
СҮҮНИЙ САЛБАРЫН ОРОЛЦОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол улсын сүүний салбарын тогтвортой хөгжлийн зорилтууд, Дэлхийн сүүний өдөр тэмдэглэх үйл ажиллагаанд нэгдмэл байгаагаа илэрхийлэх зорилгоор Дэлхийн сүүний өдрийг угтан Сүүний салбарын зөвлөлдөх уулзалтыг 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ийн ХХААБ, Европын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Глобал Коммунитис Монгол байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд сүүний салбарын 110 төлөөлөл оролцов. Дэлхийн сүүний өдрийг анх 2001 онд Дэлхийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 70 гаруй улс орнууд жил бүр тэмдэглэдэг. 2019 онд олон улсад  Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэх 180 гаруй арга хэмжээ бүртгэгдсэн байна. Монгол улс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, сүүний салбарын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэгдмэл байр суурьтай байгаагаа энэхүү уулзалтаар илэрхийлж байгаа юм.  Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ ирэх 6 дугаар сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.    

4292019 оны 6 сарын 4
ХОРШООДЫН МЭДЛЭГ, ТУРШЛАГА ХУВААЛЦАХ ӨДӨРЛӨГ

Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” компани, Бизнесийн инноваци хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан дор тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Даланзадгад суманд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Хоршооны сайн засаглал сургалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэсээс Глобал Коммунитс ОУБ-д ирүүлсэн бөгөөд 5 дугаар сарын 23-ны өдөр тус сургалтыг Өмнөговь аймгийн 12 сумын хоршоодын төлөөллийн дунд үр дүнтэй зохион байгууллаа. Мөн Глобал Коммунитс ОУБ, Хоршоологчдын Ертөнц ТББ-аас Жижиг дүнд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнд “Бизнес дэх хамтын ажиллагаа, сайн туршлага” сэдвээр мэдээлэл хийж оролцлоо. Сургалт, зөвлөгөөний гол үр дүн нь Хоршоо бол төрөөс, эсвэл төсөл хөтөлбөрүүдээс дэмжлэг авч үйл ажиллагаа явуулдаг гэсэн нийтлэг буруу ойлголтыг өөрчилж, Хоршоо нь гишүүдийн хамтын удирдлага, хяналттай бизнесийн байгууллага бөгөөд амжилттай хөгжихийн тулд дэмжигч байгууллагуудын мэргэжлийн зөвлөгөө чиглүүлэгтэй, гишүүдийн оролцоотойгоор бизнесээ хөгжүүлэх боломжтой болохыг ойлгож авсан. Сургалтанд оролцсон гишүүдээс хоршооны хөгжлийн үнэлгээний судалгаа авч аймгийн 10 хоршооны хөгжлийн байдлыг эхний байдлаар тодорхойлж, хоршоогоо хөгжүүлэхэд цаашид хийх шаардлагатай ажлуудын талаар гишүүдийн санал, санаачилгыг өрнүүлэхэд чиглүүллээ.              

4342019 оны 6 сарын 4
“БЭЛЧЭЭР, ХАДЛАНГИЙН ТАЛБАЙГ САЙЖРУУЛАХ АРГА ЗҮЙ” ОРОН НУТГИЙН МЭДЛЭГ ХУВААЛЦАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Цэнхэрмандал сумын малчдад бэлчээр, хадлангийн талбайг олон наст таримлын үрээр баяжуулан тариалах замаар сайжруулах арга зүйг танилцуулах, улмаар Бэлчээрийн Мал Аж Ахуйн эрсдэл даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлэх зорилгоор энэхүү зөвлөх үйлчилгээг зохион байгууллаа. Зөвлөх үйлчилгээнд Цэнхэрмандал сумын Дэвжих өгөөж, Сэнгүр өгөөж, Тойны үзүүр, Сүжийн тал хоршоод болон Цэнхэрмандал сумын малчид нийт 150 хүн хамрагдсан. Өдөрлөгт оролцогчид бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв. Дэвжих өгөөж бүлэг нь өөрсдийн эзэмшлээр олж авсан шинэ газраа хагалж бэлтгэсэн, тэжээлийн таримлын талбайг 2 дахин нэмэгдүүлж 2 га талбайд хошуу будаа+гурвалжин будаа+вандуй холимог тариалахаар бэлтгэж байна. Үзүүлэх сургалтын үеэр 0,02 га талбайд өнгөц боловсруулалт хийж царгас+согоовор+өлөнгө тариалах арга зүйг зөвлөх С.Дүгэрсүрэн малчдад зааж сургахад хөтөлбөрийн баг хамтран ажиллав. Хөтөлбөр хэрэгжиж буй орон нутагт малчдын мэдлэг, хандлага өөрчлөгдөж баг, сууриараа хоршин хамтарч, бэлчээрээ хамгаалах, сайжруулах санаачлага нэмэгдэж байна. Согоот багийн 10 малчин өрх нэгдэж, 10 га талбайд царгас, эрдэнэшиш тариалахаар, мөн тус багийн 5 малчин өрх нэгдэж, 3 га талбайд хошуу будаа+гурвалжин будаа+вандуй холимог тариалахаар, Баянмод багийн 2 малчин тус бүр 1 га талбайд хошуу будаа+улаанбуудайн холимог тариалахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Глобал Коммунитс ОУБ-ын орон нутагт явуулж буй зөвлөх үйлчилгээнд хөтөлбөрт хамрагдаж буй бүлэг, хоршоодын гишүүд, малчид, орон нутгийн удирдлагууд талархаж сэтгэл ханамжтай хүлээн авч байна.            

6582019 оны 6 сарын 4
“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫГ ХАНГАХ ТОГТВОРТОЙ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ” СЭДЭВТ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР

        Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Бүтээмжийн Төвөөс санаачлан Азийн Бүтээмжийн Төв, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Глобал Коммунитс ОУБ, Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний зөвлөл хамтран 2019 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Хүнсний аюулгүй байдал, чанарыг хангах тогтвортой өртгийн сүлжээ” сэдэвт чадавхийг бэхжүүлэх үндэсний семинарыг зохион байгууллаа. Тус семинарт хүнсний салбарын оролцогч байгууллагуудын төлөөлөл 37 хүн оролцов. Семинарын зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үндэсний хэмжээнд оновчтой хэлбэрээр бий болгож салбарын оролцогчдыг олон улсын арга туршлагаас суралцуулах явдал бөгөөд семинарыг Хүнсний аюулгүй байдлын олон улсын зөвлөх, Азийн Бүтээмжийн Байгууллагын (АББ) зөвлөх доктор  Ёнг Кок Сэнг удирдан явууллаа.  Тус семинараар хүнсний аюулгүй байдлын удирдлага, технологи, үйлдвэрлэгчдийн түвшинд чанарын хяналтын системийг хэрэгжүүлсэн Азийн олон улс орнуудын сайн туршлагыг танилцуулсан нь оролцогсдын сонирхолыг татлаа. Мөн хүнсний аюулгүй байдал, чанарыг нэмэгдүүлэхэд дижитал технологийг нэвтрүүлэх арга зам, боломжуудыг Азийн Бүтээмжийн Байгууллагын (АББ) зөвлөх доктор Чиу удирдан танилцууллаа. Үүнээс бүтээгдхүүний савлагаан дах QR кодоор түүний гарал үүсэл, шат дамжлагыг мөшгин тодорхойлдог аргачлалыг илүүтэй сонирхож түүнийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх боломжтой гэж үзэж байна. Оролцогчид хүнсний аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэхэд салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, санаачилгыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба тогтвортой, найдвартай, аюулгүй хүнсний өртгийн сүлжээг бий болгож хүнсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах арга зам, сайн туршлагуудаас өөрсдийн үйл ажиллагаандаа алхам алхамаар нэвтрүүлж эхлэх боломжтой болохыг олж мэдэж, энэ чиглэлийн мэдлэг хандлагаа өөрчилж чадлаа.

6532019 оны 6 сарын 3

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.