Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"ЧУГУ" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ЧУГУ” ХХК нь 1996 онд 1 /эзэмшигч/ гишүүнчлэл, дуу бичлэг, хөгжмийн студи, шоу бизнесийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан бөгөөд 2001 онд “VIBE-105.5” ФМ радиог үүсгэн байгуулж, ХХЗХ-ноос хэт богино долгионы аналоги радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглаж, арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг авч, харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийн салбарын холбогдох хууль, журмыг баримтлан ажиллаж байна.

Өнөөг хүртэлх хугацаанд ФМ радиогийн үйл ажиллагааг дагнан тасралтгүй явуулж, Монголын урлагийн ертөнцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан үргэлж тэргүүн эгнээнд нь алхахыг зорьж ирлээ. Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлээд 22 жилийг өнгөрүүлэхдээ, дэлхийн шоу бизнес, урлагийн салбартай хөл нийлүүлэн алхаж, тэдэнтэй өрсөлдөхүйц Монгол контентыг үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгож байна.

ФМ радиогийн үйл ажиллагаа явуулах чиглэлд, 2-10 жил мэргэжлээрээ ажилласан радиогийн хөтлөгч, сэтгүүлч, холбооны инженер техникийн мэргэжилтэн зэрэг үндсэн 5 ажилтантай бөгөөд мэдээлэл-харилцаа, зар сурталчилгаа, сэтгүүлзүй болон техникийн ажилтнаар бүрэн хангагдсан.

  • Алсын хараа

    Дэлхийн дуу хөгжмийн шоу бизнес, урлагийн салбартай хөл нийлүүлэн алхаж, тэдэнтэй өрсөлдөхүйц Монгол контентыг үйлдвэрлэн Монгол эх орондоо дэлхийн соёлын үрийг түгээн дэлгэрүүлэх тэргүүлэгч фм радио болно.

  • Эрхэм зорилго

    ФМ радиог орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглон, шинийг санаачлагч, чадварлаг залуусаар багаа бэхжүүлж, шоу бизнес, дуу хөгжим, сурталчилгаа, мэдээ мэдээлэл болон медиа үйлдвэрлэлийн шинэлэг шийдлийг бий болгож, хөгжүүлнэ.

  • Уриа

    Үндэсний шилдэг контент бүтээх

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хэвлэл мэдээлэл, Медиа, Дизайн

  • Үнэт зүйлс

    Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлж, сонсогчдын хэрэгцээг хангах

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    8

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо “PRO ONE” OFFICE, 807 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.