Компанийн хууль, шүүхийн болон бусад байгууллагын өмнө төлөөлөх, эрүүгийн эрх зүйн аливаа маргааныг шийдвэрлүүлэхэд компаниас олгосон итгэмжлэлийн хүрээнд компанийг төлөөлөх, маргаан бүхий асуудлыг шийдвэрлүүлэх Компанийн захирамжлалын болон зохион байгуулалтын баримт бичгүүдийн төслийг хянах, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх Хууль тогтоомж, дүрэм журмыг таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Худалдан авах ажиллагаа, борлуулалтын үйл ажиллагааны гэрээ, контракт бэлтгэх, гэрээ байгуулах, хяналт тавих Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах Хууль тогтоомжийн шинэчлэлийг судлах
Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх, Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх, Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх, Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх, Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх, Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх, Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан нийтлэг шаардлагыг хангасан байх;
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бодлогын түвшинд чанартай боловсруулж, Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулан хэрэгжүүлэх Үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллийг бууруулах, үйлдвэрийн бүсэд эрүүл орчин бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллах Байгаль орчныг хамгаалах, Хог хаягдлын тухай хуулиуд болон БОНБНҮ-ний тухай болон бусад хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, цаг үеийн арга хэмжээнд оролцох, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх
Төмөр замаар ачаа илгээх, хүлээн авах ажиллагааг төмөр замын тээврийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль, дүрэм журам, зааврын дагуу мөрдөн зохион байгуулах, замын урсгал арчилгаа, засвар үйлчилгээг тогтмол хийлгэж, сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, үйл ажиллагааг тасралтгүй явуулах