Лабораторийн ахлахын өгсөн үүрэг даалгаврын дагуу өдөр тутмын шинжилгээ, сорилтын ажлыг гүйцэтгэх; Ажлын хуваарь, төлөвлөгөөг мөрдөж, лабораторийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах; Нүүрсний дээжинд шаардлагатай бүх төрлийн техникийн болон химийн шинжилгээг стандарт аргачлалын дагуу нарийвчлалтай, найдвартай гүйцэтгэх; MNS/GB стандарт болон холбогдох бусад аргачлал, заавар, журамд нийцүүлэн шинжилгээ хийх. Лабораторийн ахлахад ажлаа тайлагнах, үүрэг даалгавар авах; Чанарын зөрчлийг илрүүлэх, өөрийн гүйцэтгэсэн шинжилгээний ажилд анхан шатны чанарын хяналт хийх; Ажлын шаардлагын дагуу орон нутагт тодорхой хугацаанд ээлжээр ажиллах;
Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу нүүрс болон эрдсийн шинжилгээний дээжийг хүлээн авах, төлбөрийн тооцоо авах, дээж бүртгэлийн системд бүртгэх, дээжийг шинжилгээнд оруулах хүртэлх ажлыг бүрэн хариуцах, шинжилгээний хариу илгээх, Дээж хадгалах, бүртгэл хөтлөх.
Нүүрсний чанарыг тодорхойлох шинжилгээний ажлыг гүйцэтгэх дээж бэлтгэх-ялгах, бутлах, холих, хуваах, хатаах, шигших, баяжуулах, нунтаглах, савлах анхан шатны чанарын хяналтыг хийх, багаж тоног төхөөрөмжүүдийн тохиргоо, засвар, арчилгаа үйлчилгээг хийж гүйцэтгэх, бүртгэл хөтлөх