Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Браун Элеватор Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХБНГУлсын “BRAUN” групп компаний үүсгэн байгуулагч Механик, инженер Max Braun /1890-1951/ нь анх 1921 онд цахилгаан бараа үйлдвэрлэх цехээ үүсгэн байгуулснаар “BRAUN” брэндийн үндсийг тавьжээ.
“BRAUN” компани нь гэр ахуйн болон цахилгаан барааны салбарт голлох үйл ажиллагаагаа амжилттай явуулахын зэрэгцээ 1986 онд Mr Hienz Braun ХБНГУлсын аж үйлдвэрлэлийн төв Кассель хотод цахилгаан шатны үйлдвэрийг байгуулан “BRAUN Elevator” брэндийн цахилгаан шатнуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа цахилгаан шатны технологи, эд ангиудыг тасралтгүй хөгжүүлэн, сайжруулан ажилласаар ирсэн ба олон улсын ISO9001, EU14001, EU22001 стандартад бүрэн нийцсэн BRAUN брендийн цахилгаан шатыг Европын томоохон төслүүдэд нийлүүлж бараа бүтээгдэхүүний шинэлэг, бат бөх, чанарууд дэлхийд танигдаж эхэлсэн ба техникийн өрөөгүй болон тусгай зориулалтын цахилгаан шатны үйлдвэрлэлд шинэлэг технологиудыг нэвтрүүлэн ажилласан юм. Үйлдвэрээ байгуулсан хугацаанаас хойш буюу 2003 он гэхэд “Braun Elevator” компани нь цахилгаан шатны тэргүүлэгч үйлдвэр болсон ба 2004 оноос эхлэн бусад өрсөлдөгч компаниудад өөрийн техникийн шийдэл, патентуудыг ашиглуулах, шинэлэг, дэвшилтэт технологийг түгээх зорилгоор “BRAUN Elevator Technology” компанийг үүсгэн байгуулан ажилласан юм. 2013 оноос эхлэн БНХАУ-ын Shanxi, Zhejiang мужуудад салбар үйлдвэрээ байгуулан Азийн орнуудад цахилгаан шатаа
амжилттай нийлүүлэн ажиллаж байна.
Браун Элеватор Монголиа ХХК нь 2016 оноос эхлэн ХБНГУ-ын цахилгаан шат үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч, олон улсын ISO9001, EU14001, EU22001 стандартад бүрэн нийцсэн BRAUN брендийн цахилгаан шат, урсдаг шат, зам, эмнэлгийн болон бусад тусгай зориулалтын цахилгаан шатыг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад худалдан борлуулж эхэлсэн. Манай компани нь захиалагчдын хэрэгцээ шаардлага, барилгын загвар дизайнд нийцүүлэн чанартай бүтээгдэхүүнийг санал болгон нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, цаашдийн засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажиллаж байна.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    5

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, UB tower plus office 506 toot

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.