Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Байгаль орчны хэлтэст Туслах ажилтан

Аюулгүй ажиллагааны болон холбогдох ажлын зааварчилгааны дагуу дараах ажлуудыг гүйцэтгэх; Төлөвлөгөөт мод тарилт, шилжүүлэлтийн ажилд оролцох; Модны нүх ухах, чиг тавих, талбай цэвэрлэх, хөрс боловсруулах ажил хийх; Модны үр түүж бэлтгэх; Бэлтгэсэн модны тарьц, суулгацыг холбогдох технологи, зааварчилгааны дагуу тарих; Өмнөх онуудад ойжуулалт хийсэн талбай, мод үржүүлэг, жимсний модны плантанцийн арчилгаа, усалгаа, зэрлэг зулгаах ажлууд гүйцэтгэх; Жимсний модны плантацийг өвөлжилтөнд бэлтгэн хучих, дулаалах, усалгааны системийн арчилгаа, засвар, өвөлжилтөд бэлтгэн салгах, хураах; Шаардлагатай бол мод усалгааны системийн засвар, сайжруулалтын ажилд оролцох; Шаардлагатай үед Улаанбулагийн мод үржүүлгийн талбайн ажилд оролцох; ХАА-н трактор, агрегат, техникээр модны нүх ухах ажилд туслалцах, газар шорооны ажил гүйцэтгэх, өвс хадах, зөөх гэх мэт; Бордоо төслийн ажилд оролцох; Олон наст ургамлын үр түүж бэлтгэх; Нөхөн сэргээсэн талбайд хөрсний угаагдал, эвдрэлийг засах зорилгоор боодлын өвс байрлуулах; Гар багаж ашиглах, (дрил, тасдагч багаж )-аар ажиллах; Хог ургамалтай энгийн болон гербицидийн аргаар тэмцэх ажилд оролцох; Xог хаягдал цэвэрлэх, ангилах, ялгах, цэгцлэх ажилд ажиллах; (Хаягдал дугуй дахин ашиглаж тохижилт хийх ажилд оролцох)

Экскаваторын операторч

Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох.

Уулын засварын хэсэгт Гагнуурчин

Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар баримтлах; Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдал найдвартай ажиллагааг хангах зорилтын хүрээнд техник тоног төхөөрөмжүүдэд үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг хурдан шуурхай, чанартай аюулгүй хийж гүйцэтгэх; Гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, ажиллуулах; Засварын газрын ажлын талбай, багаж тоног төхөөрөмжийг хэргэлэхэд бэлэн байнгын ажиллагаатай байлгах;

Автоматжуулалтын инженер

Боловсруулах үйлдвэр болон Нуруулдан уусгалтын үйлдвэрийн технологийн процессын удирдлага түүний бүх хэрэгслүүдийн тасралтгүй найдвартай ажиллагаа засвар үйлчилгээ тохируулгыг хариуцан ажиллана.  Уурхайн усан хангамж, цахилгаан хангамжийн автоматжуулалт, нарийн хэмжүүрүүдийн бүх хэрэгслүүдийн  тасралтгүй найдвартай ажиллагаа засвар үйлчилгээ тохируулгыг хариуцан ажиллана.  Боловсруулах үйлдвэр болон Нуруулдан уусгалтын үйлдвэрийн бүх програмчлагддаг логик удирдлага (ПЛС)-н программ хангамж, техник хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагаа, түүний шинэчлэлт сайжруулалтыг хариуцан ажиллана.  Уурхайн цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуурын системийн тасралтгүй найдвартай ажиллагаа түүний шинэчлэлт сайжруулалтыг хариуцан ажиллана. Технологийн процессын сайжруулалт болон технологийн процессын удирдлагын сайжруулалтын шинэ төслүүдийг удирдан зохион байгуулж гүйцэтгэж ажиллана. Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах. 

Уурхайн жолооч

Хуваарийн дагуу ажилтнуудыг уурхайн талбайд аюул осолгүй тээвэрлэх; Уурхайн барилга, байгууламжийн засвар, тохижолт үйлчилгээний ажил гүйцэтгэх;

Үйлдвэрийн засварын хэсэгт Засварчин

Үндсэн ордны хүдэр боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд ажлын нарядын дагуу болон засварын мастеруудаас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах.

Цахилгаанчин

Уурхайн талбайд ашиглаж буй 110/33/6/0.4 кВ цахилгаан хангамж, дэд станц, илд болон далд шугам сүлжээ, гэрэлтүүлэгийн систем зэргийн ашиглалт болон урсгал загварыг хариуцаж, шинэтгэх өргөтгөх ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэх; Боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалт, Уурхайн усан хангамж гэх мэт технологийн процесст хамаарах байгууламжуудын цахилгаан тоноглолын ашиглалт болон засвар үйлчилгээг хариуцах ба гэмтэл гарсан тохиолдолд гэмтлийг засварлах ажлыг Цахилгааны инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, Техникийн ашиглалтын дүрэм, компаний дотоод журмуудыг чанд сахин баримтлах.

Хамгаалалтын ажилтан

Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэнд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.

Өөрөө буулгагчийн оператор

Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох;

Уулын засварын сургагч

MS office-н хэрэглээний программууд дээр ажиллах; Засварчдад бүх төрлийн сургагч зохион байгуулж орох; 7 хоног бүрийн аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө гарган түүний дагуу сургалт орох; Жил болон улирлын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах сургалт орох; Засварын аюулгүй ажиллагааны горим журмын гарын авлагыг хянан шинэчилж авах.

Дотоод аудитор

Компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд дотоод аудитын ажлыг гүйцэтгэх; Төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны даргад ажлаа шууд тайлагнаж ажиллах; Компанийн эдийн засаг, санхүү бүртгэлийн хэлтэстэй хамтран, аудитын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.

Уулын засварын хэсэгт Засварчин

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;

Краны оператор

Үндсэн ордын хүдэр боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийг тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд засварын үйл ажиллагаанд шаардагдах автокран, манипулятор кран, гүүрэн кран ажиллуулах, оосорлох хэрэгслүүд, гинж, уян татлага, дэгээ, гогцоо, дамар, траверсний бүрэн бзтэн байдлыг хариуцаж үзлэг шалгалтыг тогтмол хийх, дутагдлыг арилгах арга хэмжээ авах.

Хөнгөн тэрэгний засварчин

Уурхайн хөнгөн тэрэгний техник үйлчилгээ болон эвдрэлүүдийг засах; Хөнгөн тэрэг, уурхайн үйлчилгээний болон усны, түлшний, бохирын, чирэгч машин, ажилчдын автобусны төлөвлөгөөт засвар үйлчилгээг ажлын наряд, зааварчилгаа, хуваарийн дагуу хийх, өдөр тутмын ажлыг тэмдэглэх, бичих; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлагыг хангаж, хөнгөн тэрэгнүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх; Аюулгүй байдлыг ухамсарлах, бусдад үлгэрлэж ажиллах;

Уулын засварын хэсэгт Ээлжийн мастер

Хүнд машин механизмууд, дизель генераторууд, уурхайн үйлчилгээний туслах техникүүд, жижиг тэрэгнүүдийн тасралтгүй, найдвартай ажиллахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн засварын үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, ажлын нарядын дагуу болон засварын ахлах мастераас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах, Ээлж удирдах,

Хаягдлын далан геотехникийн инженер

Ил уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай геотехникйин болоод хананы тогтворжилттой холбоотой мэдээ, мэдээллүүдийг бэлтгэх, уурхайн хана төлөвлөсний дагуу гарч байгаа эсэхэд хяналт тавьж гарч буй үр дүнгийн талаар Ил уурхайн инженер болон Уулын ашиглалтын албанд мэдээлж, хариу арга хэмжээг авах, хаягдлын далангийн тогтворжилт үнэлгээний тайлан хийх, тогтмол хяналт тавих, хаядлын далангийн усны балансын тооцоолол хийх, ил уурхайн урт хугацааны төлөвлөлт хийхэд шаардлагатай хананы параметр тодорхойлоход шаардлагатай мэдээллээр хангах, геотехникийн долоо хоног, сарын тайлан мэдээ бэлтгэн хүргэх, хаягдлын далангийн барилгын ажлын төлөвлөлтийг хийх, зураг төслийн дагуу барилгын ажлыг явуулах төлөвлөгөө боловсруулах, цацрагийн багажыг хариуцах ажлуудыг хийж гүйцэтгэн.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Level 7, Blue Sky Office, Sukhbaatar District, 1st Khoroo, Peace Avenue 17, Ulaanbaatar – 14240, Mongolia

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.