Бомбэр Хаус Монголиа нь 2017 онд үүсгэн байгуулагдсан хувцас үйлдвэрлэлийн компани юм. Хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр анх үйл ажиллагаа эхэлж байсан бол одоо 30 ажилчидтайгаар үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Бид хувцас загварын салбарт залуусын шинэлэг, загварлаг өнгө төрхийг бий болгон хөгжүүлэн ажиллаж байна. 2018 онд анхны салбар дэлгүүрээ нээж байсан бөгөөд 2019 онд хороолол салбар, 2021 онд Цайз салбар дэлгүүрийг нээж үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна. Бид өдөр тутмын хувцас үйлдвэрлэлээс гадна 2018 оноос хойш албан байгууллага хамт олны хувцасны захиалгыг авч үйлдвэрлэж байна. Анх бомбэр үйлдвэрлэж ажлын гараагаа эхэлж байсан бол одоогоор 8 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалж байна. Бид бүтээгдэхүүний чанар, хийцлэл, материалд гол ач холбогдол өгч бүтээгдэхүүн бүртээ өөрийн онцлог, утга билэгдэлтэй зураг, үгийг шингээн хийдэг. Үүгээрээ дамжууулан үндэсний өөв соёлыг орчин үетэй нийцүүлэн залуусын сонирхолтой уялдуулан үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Загварын чиг хандлагыг тодорхойлогч үндэсний тэргүүлэгч брэнд болно
Чөлөөт хэв маяг өвөрмөц бүтээлийг зөвхөн таньд
Билэгшээж бүтээв
1. Үйлдвэрлэл
2.
3.
Чадварлаг сэтгэлтэй ажилтан Загварлаг , шинэлэг байдал Хэрэглэгч, харилцагч сэтгэл ханамж Нийгмийн хариуцлага
2017
30