Компанид мэдээллийн системийн хэрэгцээг тодорхойлж, програмын шаардлагатай хөгжүүлэлтийг хийх Компанийн одоогийн ашиглаж байгаа системүүдийн найдвартай ажиллагааг ханган ажиллах, сайжруулалтыг тогтмол хийж гүйцэтгэх Мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээг бий болгох Програмуудын техникийн бичиг баримт болон гарын авлагуудыг бэлдэх
Компанийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, стандартад нийцүүлэн хянах, үнэлэх, сайжруулахад чиглэгдсэн дотоод хяналтын үйл ажиллагааны бодлого, системийг тодорхойлох, хэрэгжилтийг ханган ажиллах Олон улсын дотоод аудитын шинэлэг арга аргачлал, туршлагыг судлах, нэвтүүлэх, систем тогтолцоог тасралтгүй сайжруулах Компанийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод аудит хийх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, сайжруулалт хийх зөвлөмж өгөх Нэгжийн сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллахад мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх Дотоод аудитын үр дүн, гүйцэтгэлийг Гүйцэтгэх удирдлагын багт танилцуулах, тайлагнах
Компанийн дотоод уялдаа холбоог хангаж өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг хангах Оффис зохион байгуулалт, ашиглалтын мэдээллийг гаргах, дүн шинжилгээ хийх Оффисын эмх цэгцийг хангах, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих Үйл ажиллагааны баримт бичиг, архив зохион байгуулалтад оролцох Компанийн дотоод, гадаад уулзалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах Компанийн хэмжээнд дотоод мэдээллийн самбар хариуцах
Хүний нөөцийн бодлого, стратегиуд, зорилтуудын хүрээнд байгууллагын эерэг зөв соёлыг түгээн төлөвшүүлэх бодлого, стратегиудыг тодорхойлох, соёл сайжруулах хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх Байгууллагын соёлын бодлого, үйл ажиллагааны үр дүнг тооцох, соёлын түвшинг хэмжих, дүгнэх судалгааг тогтмол хэрэгжүүлэх, цаашдын сайжруулалтын арга зам, стратегиудыг тодорхойлох, холбогдох төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах Компанийн хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны гадаад ба дотоод маркетинг, ажил олгогчийн брэндинг, PR-ийг хариуцан холбогдох бодлого, хөтөлбөр, стратегиудыг тодорхойлон хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах Хариуцсан чиг үүрэгтэй холбоотой үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүн, тайлан, статистик мэдээллийг нэгтгэн боловсруулах, дүгнэх, удирдлагад танилцуулах
Хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу нээлттэй ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг хийх, чадварлаг хүний нөөцөөр тасралтгүй хангах Хүний нөөцийн бүрдүүлэлтийн төрөл бүрийн эх үүсвэрийг оновчтой тодорхойлох, үр дүнтэй ашиглах замаар нээлттэй ажлын байруудад ажил горилогчдын хандалтыг тогтвортой хадгалж ажиллахКомпани болон группын компани хоорондын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг журмын дагуу зохион байгуулан ажиллах, удирдлагуудыг мэдээллээр хангах Хариуцсан чиг үүргийн хүрээнд судалгаа, тооцоолол, тоон статистик болон ажлын гүйцэтгэлийн тайланг гаргах, ажлаа тайлагнах Хүний нөөцийн хэлтсийн холбогдох бичиг баримтуудыг боловсруулах, хянах, хэрэгжүүлэх
Санхүүгийн загвар, стратеги, төсөв төлөвлөгөө боловсруулах, хянах, үр ашгийн шинжилгээ хийх, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, батлагдсан төлөвлөгөөний гүйцэтгэл, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх замаар санхүүгийн үр дүнг сайжруулах, Санхүүгийн хэрэгсэл, зах зээлийн нөхцөл байдал, чиг хандлагын талаархи судалгаа хийх, удирдлагыг цаг тухайд нь шаардлагатай тайлан мэдээллээр хангах
Техникийн асуудлаар төслийн хүрээнд талуудтай хамтран ажиллах; Инженерийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд чанарын баталгаажуулалт хийх; Цахилгааны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн туршилт, суурилуулалт, ашиглалтанд оруулах үед хяналтын цэгүүдэд үзлэг хийхэд оролцох Туслах гүйцэтгэгч компанийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажилд байнга хяналт тавих 0,4/35кВ-ын трансформаторын гаралтын талаас доторх бүх цахилгаан тоног төхөөрөмж (Мотор удирдах төв, хуваарилах шкафууд, цахилгаан хөдөлгүүрүүд, таслах залгах аппратууд, кабел шугамууд, мэдрэгч мэдээллэгч төхөөрөмжүүд, хэмжүүрийн төхөөрөмжүүд, гэрэл гэрэлтүүлэг, туслах чанарын цахилгаан төхөөрөмжүүд гэх мэт) –үүдийн угсралтын ажилд хяналт тавих, бүрэн бүтэн байдлыг хариуцах, туршилт тохируулга хийх Төслийн болон өөрчлөлтийн менежменттэй холбоотой инженерийн зураг төслийн дүн шинжилгээнд оролцох. Баримтжуулах, хянах ба шалгах үйл ажиллагааг гардан гүйцэтгэх Аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ хийгдэж буй ажил аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, зохих БОХАБЭА-н стандартад нийцэж байгаа эсэхийг тогтмол хянах Аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд бэлэн байгаа эсэх, тэдгээрийг мөрдлөг болгон ажиллуулах
- Ажил эхлэхийн өмнөх зааварчилгаа, сургалт зохион байгуулах- Permit to Work, JHA, Risk Assessment боловсруулах, хянах- Эрсдэлийн үнэлгээ хийх, ослын судалгаа хийх чадвартай байх- Ажилчдад HSE сургалт, зааварчилгаа өгөх, - Хяналтын хуудас ашиглан хяналт шалгалт хийх- ISO 45001, MNS стандартын дагуу ажиллах чадвартай- ОТ төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Бараа Материал хүлээн авах, хадгалах, тараах ажлыг удирдан зохион байгуулж, төслийн хугацаатай уялдуулан ажиллах, бараа материалын дутагдал гарахаас сэргийлэх Агуулахын ажилтнуудад хяналт тавьж, хамтын ажиллагаа, үр бүтээлтэй ажлын орчинг бүрдүүлэх, барилгын багтай байнгын уялдаа холбоотой ажиллах, дэмжлэг үзүүлэх Худалдан авах болон агуулахын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг боловсруулах, хянах Бараа материалын түвшин болон материалын ашиглалтын талаар тайлан гаргах Чийгийн хяналт болон бусад тусгай шаардлагуудыг багтаасан хадгалах нөхцлийн үйлдвэрийн зааврыг дагаж мөрдөх Агуулахын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой процессын сайжруулалтыг тодорхойлж хэрэгжүүлэх ЭМААБО-ны дүрэм, журмын хэрэгжилтийг хангах
B, C, D ангилалд хамаарагдах машинуудыг өдөр тутамдаа барьж ажиллах Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, санал санаачлагатай, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу ажиллах Цаг баримтлах, ажлын төлөвлөгөө гаргах ОТ төсөл дээр ажиллаж байсан
Компаний санхүү, нягтлан бодох бүртгэлийг НББОУС, СТОУС болон холбогдох хууль тогтоомжын дагуу үнэн зөв хөтлөн явуулах Санхүү болон татварын тайлан мэдээг үнэн зөв боловсруулах, тайлагнах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Шаардлага хангахуйц үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийг тодорхойлох зах зээлийн судалгаа хийх, харьцуулалт хийх, үнэлэхНийлүүлэгч, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах гэрээг байгуулах, баталгаажуулах, хэрэгжилтийг хянахГаалийн бүрдүүлэлт, материалыг газар дээр нь хүргэх тээвэрлэлтийн үйл явцад хяналт тавихБусад хэлтэс нэгж, гадны байгууллага ба хэлтсийн ажилтнуудын уялдаа холбоог зохицуулахАгуулахад хүлээлгэн өгөх баримт бичгийг хадгалах, агуулахын багт материалыг хүлээлгэн өгөх
Бичиг баримтыг стандарт, журмын дагуу үнэн зөв хөтлөх, цэгцэлж архивлах Хэлтсийн бүх баримт бичгийг хариуцан ажиллах Бусад хэлтэс, хамтрагч байгууллагууд, хэлтсийн ажилтнуудын хоорондын уялдаа холбоог тогтоох, хариуцах Албан бичиг боловсруулах, хянах Хурлын тэмдэглэл хөтлөх, үйл ажиллагааны тайлан гаргах Мэдээллийн урсгалыг зохицуулах, мэдээллийг ангилах, хэрэгжилтийг тайлагнах
Барилга угсралтын багт хуваарилагдаж ирсэн бараа материалтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийг хийх Шаардахын дагуу бараа материалын тайланг хөтөлж, шинэчлэх, бараа материалын тоо хэмжээ, материалын ашиглалтыг хянах Агуулахын ахлах ажилтанд талбайн үйл ажиллагаа, бараа материалын менежментийг зохицуулахад туслах Хүлээн авсан бүх материалыг үнэн зөв баримтжуулж, худалдан авалтын захиалга, нэхэмжлэхтэй тулгаж баталгаажуулах Агуулахын эмх цэгц, барааны бүрэн бүтэн байдлыг хангах Бараа материалын орлого, зарлагын бүртгэл хөтлөх Нягтлантай хамтран ажиллах
Агуулахад материал хүлээн авах, хадгалах, зохион байгуулахад туслахАгуулахын талбайд эмх цэгцтэй орчныг бүрдүүлэх, туслахАгуулахын ахлах ажилтан болон бусад ажилчдад дэмжлэг үзүүлэхБагаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хадгалалтыг хариуцах
Сэрээт өргөгчөөр агуулах болон барилгын талбайд байгаа материалыг зөөх, тээвэрлэх Ажлын талбайн нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай арга хэмжээг авах Тоног төхөөрөмжийн ашиглалтын явцыг бүртгэх Барааг агуулахаас барилгын талбай хүртэл тээвэрлэхСэрээт өргөгчийг ажиллуулах болон материалтай харьцахдаа ЭМААБО-ны дүрэм журмыг дагаж мөрдөх Сэрээт өргөгчийг өдөр тутмын ажиллагааг хянах, засвар үйлчилгээ хийх
Агуулах болон барилгын талбайд байгаа материалыг кран ашиглан өргөх, тээвэрлэх Ажлын талбайн нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай арга хэмжээг авах Тоног төхөөрөмжийн ашиглалтын явцыг бүртгэх Барааг агуулахаас барилгын талбай хүртэл тээвэрлэхКраныг ажиллуулах болон материалтай харьцахдаа ЭМААБО-ны дүрэм журмыг дагаж мөрдөх Краны өдөр тутмын ажиллагааг хянах, засвар үйлчилгээ хийх
Бараа Материал хүлээн авах, хадгалах, тараах ажлыг удирдан зохион байгуулж, төслийн хугацаатай уялдуулан ажиллах, бараа материалын дутагдал гарахаас сэргийлэх Агуулахын ажилтнуудад хяналт тавьж, хамтын ажиллагаа, үр бүтээлтэй ажлын орчинг бүрдүүлэх, барилгын багтай байнгын уялдаа холбоотой ажиллах, дэмжлэг үзүүлэх Худалдан авах болон агуулахын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг боловсруулах, хянах Бараа материалын түвшин болон материалын ашиглалтын талаар тайлан гаргах Чийгийн хяналт болон бусад тусгай шаардлагуудыг багтаасан хадгалах нөхцлийн үйлдвэрийн зааврыг дагаж мөрдөх Агуулахын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой процессын сайжруулалтыг тодорхойлж хэрэгжүүлэх ЭМААБО-ны дүрэм, журмын хэрэгжилтийг хангах
Төсөлд хэрэглэгдэх бараа материалын жагсаалт болон худалдан авалтын төлөвлөгөөг худалдан авалтын багтай хамтран гаргаж хяналт тавьж ажиллах Ажлын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгцээт бараа материалыг талбайд бэлэн байлгах Худалдан авалтын болон чанар хяналтын багтай нягт хамран ажиллаж талбайн ажил бараа материалын хүлээлтээс болж зогсохгүй байх дээр голлон анхаарч ажиллах Бараа материалын нөөц, нийлүүлэлтийн эрсдийн тодорхойлох, худалдан авалтын багт хэрэгцээт барааг тоо хэмжээ, талбайд бэлэн байх хугацааг тодорхойлон захиалга үүсгэх Үүсгэсэн захиалгын процессд хяналт тавьж холбогдох багуудад шаардлага тавьж ажиллах Талбайд бараа материал хугацаандаа ирээгүй тохиолдолд шалтгааныг тодорхойлон ЛОГ хөтлөх
Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээний хуваарь гаргах, ашиглалтыг хянах, найдвартай ажиллагааг шалгах, бүртгэх Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн алдаа, эвдрэл, засвар үйлчилгээний асуудлуудыг цаг тухайд нь шалгаж засах, үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжийг зохион байгуулж, хэрэглээг тохируулах Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн засвар үйлчилгээний хуваарь, өдөр тутмын үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэх, хянах, шинэчлэлт хийх Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаа болон засвар үйлчилгээний үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээний үеийн аюулгүй ажиллагааны мөрдөлтийг хянах Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн эвдрэл, засвар үйлчилгээ, ашиглалтын бүртгэл, тайланг боловсруулж удирдлагад өгөх Шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хэрэгцээ, зах зээлд байгаа шинэ шийдэл, технологийг судлах, шинэчлэл, сайжруулалтад санаачилга гаргах, өөрчлөх
Тоног төхөөрөмжийн бүртгэл, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах ОТ шаардлагын дагуу хэрэглэгдэж буй бүх багаж хэрэгсэл шалгагдсан, tag аар баталгаажуулсан эсэх ХАБ хэлтэстэй хамтран хяналт тавьж ажиллах Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон хэрэглэгдэх материалыг бүрдүүлэх, хадгалах. Багаж хэрэгслийг зохион байгуулж хадгалах, ашиглалтын байдал, засвар үйлчилгээний шаардлагыг хянах. Төхөөрөмж, багаж хэрэгсэлд аюулгүй ажиллагааны шаардлага хангуулах Багаж хэрэгслийг шалгах, эвдрэл, гэмтлийг илрүүлж, хурдан засвар хийх. Хэрэглэсэн болон засварласан тоног төхөөрөмжийн баримт бичиг, тайланг хадгалах.
Баримт бичгийн гаргалт, редакторын засвар болон бичиг баримтын боловсруулах үйл ажиллагааг хянах Баримт бичигт байгаа мэдээллийн агуулга, чанарыг шалгах, шаардлагад нийцсэн байхыг баталгаажуулах Баримт бичиг болон холбогдох материалуудын бүртгэл, архивлалтыг зохион байгуулах. Баримт бичигт хийсэн засварууд болон өөрчлөлтүүдийг тэмдэглэх, тэдгээрийн хувилбаруудыг хянах. Баримт бичгийг бүтцийн дагуу хадгалах, зохих дэс дараалалд архивлах. Баримт бичиг боловсруулах үеийн стандарт, протокол болон хөтөлбөрийг дагаж мөрдөх.
ОТ норм стандартад тохирсон өргөлтын ажил хийх тооцоо хийж төлөвлөгөө боловсруулах, JHA буюу өргөлт хийх зөвшөөрлийг хугацаа алдалгүй авч үндсэн ажилд хүлээлт үүсгэхгүй байх Өргөх төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаа, операторууд, дохиочин зэрэг ажилчдад ажлын заавар өгөх, хариуцан ажиллах Өргөх төхөөрөмжийн хөдөлгөөнийг удирдах, хянах, аюулгүй ажиллагааг хангах. Өргөх ажлын төлөвлөгөө, тайлан боловсруулж, гүйцэтгэх Өргөх төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, аюулгүй байдлын стандарт болон шаардлагын дагуу ажиллах Өргөх ажлын явцад гарч болох эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх үүднээс аюулгүй ажиллагааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх Өргөх тоног төхөөрөмжийн шалгалт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, хүчин чадлыг хангах, өргөх ажиллагааны үеийн төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээ шаардлагыг хурдан илрүүлэх. Өргөх үйл ажиллагааны зөвшөөрөл авах (ажлын зөвшөөрөл, аюулгүй байдлын зөвшөөрөл).
Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээний хуваарь гаргах Тоног төхөөрөмжийн ашиглалтыг хянах, найдвартай ажиллагааг шалгах, тодорхойлолт бүртгэх Тоног төхөөрөмжийн алдаа, эвдрэл, засвар үйлчилгээний асуудлуудыг цаг тухайд нь шалгаж засах, үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжийг зохион байгуулж, хэрэглээг тохируулах Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хуваарь, өдөр тутмын үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэх Тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг шалгах, засвар үйлчилгээний бүртгэл хадгалах Гүйцэтгэлийн тайлан, үйл ажиллагааны дүн шинжилгээ гаргах Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бүртгэл, тайланг боловсруулж удирдлагад өгөх Тоног төхөөрөмжийн ашиглалтын тайлан, эвдрэл, засвар үйлчилгээний хугацаа зэрэг мэдээллийг баримтжуулах Шинэ тоног төхөөрөмжийн хэрэгцээ, зах зээлд байгаа шинэ шийдэл, технологийг судлах, тоног төхөөрөмжийн шинэчлэл, сайжруулалтад санаачилга гаргах
Багаж хэрэгслийг суурилуулах, холбох, тохируулах (температур, даралт, урсгал, түвшин хэмжигч, шүүлтүүр, индуктив болон капацитив датчик гэх мэт) PLC, DCS (Distributed Control System) болон SCADA системийн тохиргоо, суурилуулалт хийх Угсралт, суурилуулалтын явцад мэргэжлийн хяналт, зөвлөмж өгөх Автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн механик, цахилгаан, электрон бүрэлдэхүүнийг холбох, автоматжуулсан системийн тохиргоо, туршилт хийх (PLC программчлал, SCADA системийн тохиргоо) Системийн ажиллагаа, нарийвчлалыг шалгах, тохируулах (температур, даралт, урсгал хэмжилт зэргийг тохируулах) Ажлын орчинд туршилт хийх, процессын хүчин чадал, гүйцэтгэл үнэлгээ гаргах Техникийн засвар үйлчилгээ, шинэчлэл хийх Автоматжуулалтын системийн хурдыг, үр ашгийг сайжруулах зорилгоор засвар үйлчилгээ хийх Гүйцэтгэлийн тайлан, мэдээлэл, шалтгаан нөхцлийг нарийвчлан бичих Автоматжуулалтын системийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үйл явцын эрсдэлийг бууруулах
Холбооны шугам сүлжээ, утасгүй төхөөрөмж, өртөөгийн шугам, олон улсын холбооны дэд бүтцийн угсралт хийх Датаны шилжилт, интернетийн холболт, фибр оптик болон бусад холбооны төхөөрөмжүүдийг холбох, суурилуулах Холбооны системийн бүрэн бүтэн байдал, гүйцэтгэлийн түвшинг шалгах Холбооны сүлжээний туршилт хийх, үйл ажиллагааны явцад тохиолдож болох саатал, алдааг илрүүлэх Ажлын туршилт, технологийн шийдлүүдийг турших (чанарын шалгалт, системийн тохиргоо) Сүлжээний аюулгүй байдлыг хангах, ямар нэгэн аюул, хөндлөнгийн оролцоо, эвдрэлийг илрүүлэх Холбооны системийг чанартай ажиллуулах, засвар үйлчилгээ хийх (сүлжээний засвар, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ) Холбооны нэгдсэн үйлчилгээний чанар, найдвартай ажиллагааг хангах, холболтын алдааг засах Шуурхай үйлчилгээ, доголдол, эвдрэл гарсан тохиолдолд хурдан хариу арга хэмжээ авах
Цахилгаан сүлжээ, дулаан, гэрэлтүүлэг, агааржуулалтын цахилгаан тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах, турших Цахилгаан сүлжээний шинж чанар, тохиргоог шалгах, хяналтын багаж ашиглан ажиллагааг хянах Давтамжийн хэмжилт, хүчдэлийн шалгалт, цахилгаан хангамжийн чанар, аюулгүй ажиллагааг сайжруулах Цахилгаан эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээг төлөвлөх Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэл, хангамжийн найдвартай байдалд хяналт тавих Цахилгаан тоног төхөөрөмжийн туршилт хийх (ус, хөргөх, агааржуулалт гэх мэт) Гүйцэтгэл, засвар үйлчилгээний тайлан гаргах Зөвлөмж, шийдлүүдийг техникийн тайлан, дүгнэлт хэлбэрээр захиалагч, удирдлагад хүргүүлэх
HVAC системийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт хийх Дулаан, агааржуулалтын шугам, хөргөлтийн төхөөрөмж, вентиляци, агааржуулалтын төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ажиллагааг хянах Угсралтын явцад техник хяналт тавих, туршилт, шалгалт хийх (гэрчилгээжүүлэлт, туршилтын тайлан) HVAC системийн хэрэглээ, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх Хоосон агаарын урсгал, чийгшил, температурын тохиргоо, агааржуулалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах Гэмтэл, эвдрэл илрүүлэх, засварын төлөвлөгөө боловсруулах, ажлыг гүйцэтгэх HVAC системийн эрчим хүчний хэмнэлттэй ажиллагааг хангах шийдэл боловсруулах Системийн дүрэм, хуулийн дагуу эрчим хүчний хэрэглээг хянах, тогтвортой ажиллагааг хангах HVAC системийн ажлын явцыг мэдээлэл, тайлангийн хэлбэрээр баримтжуулах Чанарын хяналт, тохиргоо, системийн хэрэглээний тайлан, тохиргоо, асуудлын шийдэл боловсруулж захиалагчид, удирдлагад хүргэх Бүтээгдэхүүн, эд анги, системийн гүйцэтгэлтэй холбоотой техникийн судалгаа, үнэлгээ хийх
Шугам хоолойн зураг төсөл, изометр зураг, схем, төлөвлөлтүүдийг унших, хянах Материалын сонголт, стандарт шалгуур, угсралтын аргачлал, техникийн шаардлагыг нягтлах Хэрэгжүүлж буй төслийн техникийн бичиг баримт, тайлан, протоколуудыг боловсруулах, бүрдүүлэх Хоолойн угсралтын багийг удирдах, ажилчдын үүрэг, ажлын хуваарийг тодорхойлох Хоолойн угсралт, гагнуурын ажлыг зураг төслийн дагуу хийж буй эсэхэд хяналт тавих Дэмжих бүтэц, холбох хэрэгсэл (фланц, хаалт, компенсатор г.м)-ийн зөв угсралтыг шалгах Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах Хоолойн шугамын гидростатик туршилт, агаарын даралттай сорил, гагнуурын чанарын хяналтад оролцох Хоолойн шугамын төвшинг барих, тэгш байдал, гагнуурын байрлал зэргийг шалгах Угсралтын явц дахь ажлын дэвтэр, чанарын хяналтын бичиг баримтыг хөтлөх Угсралтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх Даралтат сав, хий, шингэнтэй харьцах аюултай орчинд ажиллахад шаардагдах заавар, зөвлөмж гаргах Ослоос урьдчилан сэргийлэх техникийн хяналт, сургалт зохион байгуулах Захиалагч, хяналтын инженерүүд, төслийн багийн гишүүдтэй мэргэжлийн түвшинд харилцах Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөт болон гэнэтийн засварын ажилд оролцох Барилгын бусад инженерийн шугам сүлжээнүүдтэй (цахилгаан, ХАС, сантехник) уялдуулж ажиллах
Барилгын талбайн эхний топографийн зураглал, тэнхлэг, шугам, өндрийн хэмжилт хийх Угсралтын үеийн тэг тэнхлэг гаргах, барилгын бүтээцийн байршлын хяналт тавих Хэмжилтийн GPS, Total Station, нивелир зэрэг багаж ашиглан өндөр нарийвчлалтай мэдээлэл авах Хэмжилтийн үр дүнг AutoCAD, Civil 3D, Land Development, GIS зэрэг програмд оруулж зураг гаргах Газар зүйн мэдээлэл, зураглал, профайл гаргах Төслийн геодезийн протокол, тайлан, баримт бичиг хөтлөх Бүтээцүүдийн байршил, тэгш байдал, өндрийн хяналт хийх Гүйцэтгэлийн зураглал гаргах Геодезийн мэдээллийг бусад инженерүүдтэй уялдуулах
Геодезийн багаж (GPS, Total Station, нивелир г.м.)-ыг бэлдэх, зөөх, суурилуулах Инженерийн заавраар хэмжилт хийх, цэг тэмдэглэл тавих, тэг тэнхлэг гаргах Барилга, дэд бүтцийн хэмжилтийн байршлын хяналт хийхэд туслах Геодезийн инженерийн туслах хэмжилт, хяналт гүйцэтгэх Хэмжилтийн өгөгдөл цэгцлэх, дамжуулах, протокол бичихэд туслах CAD програм дээр энгийн засвар, тэмдэглэгээ хийх Талбай дээр авсан мэдээллийг зураглалд тусгах ажилд инженерийг дэмжих
Архитектур, сантехник, цахилгаан, ХАС, ЦБУ зэрэг инженерийн шугам сүлжээнүүдтэй уялдуулах Барилгын норм ба дүрэм (БНбД), стандартуудыг баримтлан ажиллах Талбай дээрх барилгын ажилд инженерийн хяналт тавих Материалын чанар, угсралтын технологи, гүйцэтгэлийг хянах Аюулгүй ажиллагааг хангаж ажиллах Төсөл хэрэгжүүлэх хугацаа, зардлыг төлөвлөх, хянах Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хяналтын байгууллага, захиалагчтай хамтран ажиллах Чанарын шалгалт, тайлан мэдээ боловсруулах
Цахилгааны системийн угсралтын явцад инженерийн хяналт тавих Ашиглалтанд оруулахын өмнө шалгалт, туршилт хийх, протокол хөтлөх Цахилгааны гэмтэл, саатлыг оношлох, засварлах шийдэл гаргах Цахилгааны инженерүүд, техникчид, бригадуудыг удирдах Ажлын явц, хугацаа, төсөв, чанарт хяналт тавих Гүйцэтгэгч, захиалагч, хяналтын байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах
ХАС, ЦБУ-ийн инженерүүдийг удирдах, ажлын даалгавар өгөх Ажлын явцад тулгарсан техникийн асуудлыг шийдвэрлэх Захиалагч, гүйцэтгэгч, хяналтын инженерүүдтэй уялдаа холбоотой ажиллах Зураг төсөл, материал, угсралтын чанарыг шалгах Ажлын гүйцэтгэлийг төлөвлөгөө, төсөвт нийцүүлэх Ашиглалт, засвар үйлчилгээний зааварчилгаа боловсруулах
HSE баримт бичиг (Policy, SOP, Risk Assessment, Permit to Work гэх мэт)-тэй ажиллах Сургалтын бүртгэл, ослын тайлан, мэдээлэл, гэх мэт аюулгүй ажиллагааны бүх төрлийн бүртгэл хөтлөх Хяналтын хуудас, тайлан боловсруулах Албан яриа болон бичгийн орчуулга хийх ОТ төсөлд Баримт бичгийн бүртгэл, тайлан боловсруулах чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Ус, тоосжилт, дуу чимээ, хаягдал зэрэг байгаль орчны мониторинг хийх чадвартай- Хяналт-шинжилгээний тайлан, хяналтын хуудас, дээжлэлт хийх чадвартай- Байгаль орчны хууль, стандарт, шаардлагыг ойлгож мөрдүүлэх, сургалт хийх чадвартай.- ISO 14001, Байгаль орчны үнэлгээ, Хаягдлын менежмент, Усны менежмент, эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө, тайлан боловсруулах чадвартай байх.- MS Office (Excel, Word, PowerPoint)- GIS программ (ArcGIS, QGIS) болон мэдээллийн сан ашиглах чадвартай байх. - ОТ төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно