Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Биг Кастел ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Жигүүр гранд групп” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан орон сууцны болон үйлдвэрлэл, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий томоохон цогцолборуудын инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалт үйлчилгээг Эко хотхон нэртэйгээр 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2018 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн тус группийн охин компани болон ажиллаж байна.

“Биг кастел” ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэйгээр орон сууцны инженерийн шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээг эрхэлж байна.

Мөн салбарын үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн холбоо болох ОСНАА-Мэргэжлийн холбоо” ТББ-д элсэн холбогдох сургалт, зөвөлгөө, уулзалтанд оролцож, төрийн байгууллагад өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, ажилладаг.

Тус компани нь Хан-Уул дүүрэгт Гэгээнтэн цогцолбор хотхон, Romana residence, Luxury Zaisan Village, Zaisan Village, Хунгийн хотхон, Парк Вью хотхоны нийт 1500 гаруй айл өрх, 60 гаруй ААН байгууллагуудыг ус, дулаан, цахилгаанаар хангаж, 24 цагийн турш мэргэжлийн чадварлаг инженер техникийн ажилтан, ажиллагсадын хүчээр засвар үйлчилгээг үзүүлдэг.

Манай компани нь дээрх 6 хотхоны ерөнхий 6 узель, гүний 6 худаг, бохир усны ерөнхий болон гаргалгааны 61 худаг, мөн дулааны болон цэвэр бохир усны гадна, дотор шугам сүлжээнийг хариуцан жил бүр их болон урсгал засвар хийж, зуны төлөвлөгөөт их засвар, өвлийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Бид оршин суугчдынхаа ая тухтай амьдрах суурь хэрэглээ болох ус, дулаанаар таслахгүй хангагч, нийгмийн хариуцлагатай мэргэжлийн байгууллага байна.

  • Уриа

    Айл өрх бүрт орон сууц ашиглалт үйлчилгээний ухаалаг системийг нэвтрүүлж, хэрэглээний зөв соёлыг төлөвшүүлнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    ҮНЭТ ЗҮЙЛС: • Ажилтан, оршин суугч • Ёс зүй, ил тод нээлттэй байх • Итгэлтэй бат хамтын ажиллагаатай, хариуцлагатай байх

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    90

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД, 26-р хороо, Парк Вью хотхон, в1 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.