Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бигүрү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
“БИГҮРҮ” ХХК нь 2010 онд байгуулагдаж,Рестораны үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, "НАМАСТЭ" - Сансар салбаррестораныг Цэцэг зочид буудалд үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Дараа нь 2011 оны11-р сарын 21-ний өдөр Хатан сүйх ХХК-ийн байрны 2 давхарт "НАМАСТЭ" - Бага тойруу салбаррестораныг шинээр нээн, үйлчилгээг эхлүүлсэн. 2014 оны 6-р сарын 24-ний өдөр Маргад төвийн 2 давхарт НАМАСТЭ - Их тойруу салбаррестораныг нээн ажиллуулж, одоо 3 салбартай 60 орчим ажиллагсадтайгаар тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2016 онд Идэхэд бэлэн бүтээгдэхүүн /Ready To Eat/-ийг үйлдвэрлэж, 2017 онд Энэтхэг хүнс /амтлагчуудыг/ -ийг албан ёсоор Энэтхэг улсаас импортлон, үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.

Бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 22000:2018 Хүнсний Аюулгүй байдлын Удирдлагын тогтолцоо стандартуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд энэ нь биднийг олон улсын зах зээлд гаргах гүүр болох юм.

"Намастэ" гэр бүлийн Алсын хараа:

Бид зочлохуйн үйлчилгээний дээдийг мэдэрсэн аз жаргалтай үйлчлүүлэгчдийг бий болгохын төлөө тэдний хүлээлтээс давсан үйлчилгээг тогтвортойгоор хүргэнэ.

"Намастэ" гэр бүлийн Үнэт зүйлс:

  • Эерэг шударга хандлага
  • Шударга нээлттэй зарчим
  • Ур чадварын дэвшил
  • Багийн амжилт
  • Шинэ санаачилга

"Бигүрү" ХХК-ийн Хүнсний Аюулгүй Байдлын бодлого:

“Бид чанартай түүхий эд материал, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологид суурилан, чадварлаг хүний нөөцийг ажиллуулж, тогтмол сургаж хөгжүүлснээр хэрэглэгчиддээ ойр байж, тэдний хүлээлтээс давсан шилдэг бүтээгдэхүүн-үйлчилгээг тогтвортойгоор хүргэнэ”

"Бигүрү" ХХК-ийн Нэгдмэл Удирдлагын Тогтолцооны бодлого:

Бид хэрэглэгчдээ шилдэг бүтээгдэхүүн-үйлчилгээг хүргэхийн тулд чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж тогтмол сургаж хөгжүүлэн, Олон улсын стандартад нийцсэн нэгдмэл удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, тасралтгүй сайжруулан, Монгол Улсын Хүнсний Аюулгүй Байдлын тухай хууль, тогтоомж, стандартын шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллана.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Аз жаргалаар үйлчилье!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүрэг 9-р хороо 7-р хороолол 54-р байр 12 давхар 1205 тоот. БИГҮРҮ ХХК

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.