Ажлын товч танилцуулга: Санхүүгийн контроллер нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, санхүүгийн тайланг үнэн зөв, цаг тухайд нь бэлэн болгох, хууль тогтоомжийн шаардлагыг хангах, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлнэ. Энэхүү ажлын хүрээнд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан бэлтгэх, татварын хууль тогтоомжийн дагуу ажиллах, мөн компанийн өсөлтийн зорилтуудыг дэмжих санхүүгийн удирдлагын стратегийг боловсруулахад удирдлагын багтай нягт хамтран ажиллана. Гол үүрэг хариуцлагууд: Санхүүгийн удирдлага: Санхүүгийн тайланг цаг тухайд нь гаргаж, илгээх, удирдлага, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах, ба дүн шинжилгээ хийх Санхүүгийн бичиг баримтын үнэн зөв, бүрэн байдлыг хангаж, шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэх Төсөв болон бодит гүйцэтгэлийн зөрүүг шинжлэх, дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх Санхүүгийн төлөвлөлт, төсөөлөл, төсөв боловсруулах Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг удирдах Мөнгөн урсгалын удирдлага, сангийн менежмент, ажлын капиталын оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх Санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлж, санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангах Нягтлан бодох бүртгэлийг хэрэгжүүлж, компанийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн НББ тогтолцоог сайжруулах Гадаад аудит, татварын алба болон зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллах Санхүүгийн эрсдэлийн менежментийн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтын үнэлгээний хяналт болон хөрвөх чадварын эрсдэлийг хянах. Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэл ба хөрөнгийн үнэлгээ Компанийн удирдаж буй хөрөнгө, сангуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх, тохируулга хийх, цэвэр хөрөнгийг үнэлэх, хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгөх. Салбарын хууль тогтоомж, зохицуулалт болон дотоод бодлогын баримт бичигт нийцсэн байдлыг хангах.
Ажлын Байрны Зорилго: Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлах, үр дүнтэй зохион байгуулах, шаардлагатай материал, үйлчилгээг цаг тухайд нь хангах үүрэгтэй. Үндсэн Үүрэг, Хариуцлага: Захиргааны үйл ажиллагааг дэмжих Байгууллагын өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудад шаардлагатай материал, хэрэгслийг хангах. Удирдлага болон бусад ажилтнуудын ажлын үйл ажиллагааг дэмжих. Баримт бичгийн удирдлага Албан баримт бичиг боловсруулах, архивлах, зохих журмын дагуу хөтлөх. Баримт бичгийн бүртгэл, хадгалалт, илгээмжийн удирдлагыг хариуцан ажиллах. Харилцаа холбоог дэмжих Ажилтнууд, удирдлагатай харилцан мэдээлэл солилцох, гаднын байгууллага, хамтрагчидтай холбоо барих. Имэйл, утасны дуудлага болон захидал харилцааг зохион байгуулах. Ажилчдын үйл ажиллагааг зохион байгуулах Ажилтнуудын цаг ашиглалт, оролцоог бүртгэх, цагийн бүртгэл хөтлөх. Багийн дотоод болон гадаад арга хэмжээ, уулзалт, сургалтыг зохион байгуулах, тэдгээрийн оролцогчдыг бэлтгэх. Байгууллагын хэрэгцээт материалын хангалт Хангамжийн хэрэгцээ, бүртгэл, нөөцлөлтийг хариуцан ажиллах. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх.