Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Өмгөөллийн "Ашид Адвокатс" ХХН

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Өмгөөллийн “Ашид Адвокатс” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (ХХН) нь 2015 онд байгуулагдсан. Анх байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын болон гадаадын иргэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, Монгол Улсад бүртгэлгүй гадаадын хуулийн этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн газар, түүнчлэн олон улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн бус, олон нийтийн байгууллагад Монгол Улсын бүх салбарын хууль, эрх зүйн орчин, онол, хэрэглээний талаар мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг төдийгүй бүх шатны шүүх, түүнчлэн арбитрийн ажиллагаанд үйлчлүүлэгчдээ амжилттай төлөөлж байна.

Манай нөхөрлөл нь гадаад, дотоодын нэр хүндтэй их, дээд сургуулийг төгссөн, нарийн мэргэжил эзэмшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, түүнчлэн Монгол Улс дахь хуулийн практик хэрэглээний арвин туршлагатайгаас гадна олон улсын түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хуульч нараар хамт олноо бүрдүүлсэн.

Манай үйл ажиллагааны гол үзэл баримтлал, суурь зарчим нь үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалахын зэрэгцээ үүссэн тухайн үеийн нөхцөл байдалд тохирсон хамгийн оновчтой шийдлийг санал болгож амьдралд хэрэгжүүлэх явдал юм.

Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН өнгөрсөн хугацаанд маш олон гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлсэний зэрэгцээ иргэн, захиргаа, эрүүгийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд үйлчлүүлэгчдээ төлөөлж тасралтгүй ялалтыг байгуулсан арвин туршлагыг хуримтлуулсан. Нөгөөтэйгүүр манай хамт олон аливаа маргааныг шийдвэрлэх хамгийн зөв шийдлийг хамгийн хурдан хугацаанд шүүхийн өмнөх шатанд хэрэгжүүлдэгээрээ бусдаас ялгаатай гэдгээрээ бахархдаг. Иймээс ч олон иргэд, байгууллагууд биднийг сонгож үйлчлүүлдэг.

Тус нөхөрлөл нь анх байгуулагдсан цагаас эхлэн гадаадын нэр хүнд бүхий хуулийн фирмүүдтэй хамтарч ажилласаар ирсэн.

Бид манай нөхөрлөлийг сонгосон та бүхний итгэлтэй зөвлөгч, урт хугацааны найдвартай түнш чинь байх болно.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Амжилтыг АШИД дагуулна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хууль зүй

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 15А/5, Очир Хаус бизнес төв, 201, 202, 203 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.